antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2016 25 comments

Н.Энхбаяр: Би Шадар сайдын суудлыг голохгүй

нийтлэсэн Admin

145412359956ac2a4f51860

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын бичсэн ил захидал олон нийтэд шуугиан тарьж байна. Тэрбээр захиандаа “500 сая төгрөгийн авлигын мөнгөтэйгээ хамт ажлын өрөөнөөсөө гардуулсан” гэх хэргийн учрыг төдийгүй, тухайн тэр мөнгийг авах байсан “цаад эзэн” хэн байсныг илчиллээ. Үүгээрээ хууль, цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд үнэн бодит байдлын мөрөөр орж шалгаасай гэсэн бололтой. Уг захианд бичсэнээр бол Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэсэн өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр бичээгүйгээс гадна өрөөндөө “гардуулсан” 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Тэр ч байтугай хэрэв азгүйтэж баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан гэх утга бүхий захидал байлаа.

Шадар сайдын суудал Н.Энхбаярыг томилохоор тохироо хийж засгийг авч үлдсэн гэж эх сурвалжууд мэдээлж буй. Өчигдрийн захиаг ч уг үйл явдалтай холбож үзэх хүмүүс байна.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр телевизийн ярилцлагад оролцох үеэрээ маргаан дагуулаад буй Шадар сайдын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Та өөрөө ажил битгий гол гэдэг. Одоо та Шадар сайдын ажлыг голох хэрэггүй гэж намынхан шахсан. Би тэгье ээ гэсэн” гэсэн юм.

Ямартаа ч Н.Энхбаяр Шадар сайд болох бодолтой байгаа аж. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд намын нөхдийнхөө тэр их эсэргүүцэл, дургүйцлийг даван гарч түүнийг Шадар сайдын албан тушаалд томилох эсэх нь анхаарал татаж байна.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • зочинзочин (January 30, 2016 1:27:00 pm )

    цагаандаа гарсан эр юм.ухаант хүн ингэж амьд явах хэрэг байна уу

    • Доордох (February 01, 2016 1:07:34 am )

      Сая мэргжлийн хяалтын дарга болсон нохор 3.5 тэрбум тогрог олж огхоор тохирч дарга болсон гэсэн

    • Ардын шуух (February 01, 2016 4:22:05 pm )

      Энэ хунээр эх орон ард тумэн дутаагуй харин ч торд гарч ирээд хоронго монго нэг тийш нь болгоод л монгол улсаас явна гэр бул тогворгуй дахиж тороор тоглох эрх бхгуй шуу чамд энхбаяраа чи бол чотгор шугэлсэн хар хог одоо болоо шуу дээ тороор тоглож

  • зочинзочин (January 30, 2016 1:30:17 pm )

    ер нь Энбаярыг мөрдөж мөшигж байгаа нь тодорхой гэхдээ энэ зам зөв бишээ . элбэг та хоер хэн байсан бурханы оронд очих зам адилдаа

  • Ard tumen (January 30, 2016 1:45:54 pm )

    Chamaar manai ard tumen dutaagui zugeer morooroo tetgeveree avaad ovoo nariin amidralaar amidraad bj bai. Odoo bolno ard tumen chamd dahij itgehgui

  • bantan (January 30, 2016 3:09:32 pm )

    Элбэгдорж энэ хоёроор Монгол улс дутахгүй.

  • oyunbat (January 30, 2016 3:13:29 pm )

    shunal ihedvel shulam bolno gedeg bsn.

  • zochin (January 30, 2016 3:48:40 pm )

    Odoo ene hun dahin uls tereer heetseldeh vamar here bainaa. Zaluu hund ajilaa egeh tsag bolson.

  • Бордоо (January 30, 2016 4:17:55 pm )

    энхбаяр одоо жаахан зугээр сууж таргалмаао юм

  • ах (January 30, 2016 5:24:27 pm )

    ичиж амьдармаар юм хулгайч уудаа

  • irgen (January 30, 2016 6:06:38 pm )

    Icheechee, chamaar Mongoliin ard tumen, Mongol tur dutakhgui. Unekheer uchuuhen yumaa

  • Зочин (January 30, 2016 7:42:37 pm )

    Ичиж амьдрах херегтей Енхбаяр . Ене хун одоо идеж ууж ханаагуй ахиад шунаад Турд шургалбал хамгийн аюултай хун дее!!

  • Зочин (January 30, 2016 8:26:31 pm )

    Элбэгдорж одоо энэ хүнийг баривчилж хорьлоо гээд дахин ерөнхийлөгч болохгүй чадахгүй. Элбэгдорж ард иргэдийнхээ итгэлийг алдсан цуутай худалч шоучин гэдгээ харуулсан. Элбэгдоржийн эсрэг ганц энэ хүн биш өшөө олон хүчтэй өрсөлдөгчид байгаа. Тийм болохоор Элбэгдорж ялахгүй ялж чадахгүй. АН-ынхан ч ялахгүй.

  • Anonymous (January 30, 2016 9:17:23 pm )

    MAH чадхуу алаа

  • mongol (January 30, 2016 10:12:06 pm )

    ene luivarchin zailaa. xelex muu ug ch alga

  • Миний санал (January 31, 2016 10:12:36 am )

    Терийн ендерлегт байхдаа албан тушаалыг унэтэй болгож, цунх баригч залуучуудыг бэлдэж, буруу замаар будаа тээх аргыг санаачилсан, одоо тэрийг чинь наад дарга нар чинь бугд сурчихсан. Одоо бас шинээр ямар юм гаргаж нэвтруулэх гээд улайраад байгаам. Энхбаяр та тайван амгалан байл даа.

  • ganaa (January 31, 2016 11:36:26 am )

    tsaaziin sandal ch chamaig golood avahgui bh

  • zochin (January 31, 2016 11:46:31 am )

    enhbayaraas bolj muu shiilegdamba zovj bna daa

  • Эх оронч (January 31, 2016 1:47:39 pm )

    Энэ хүнд ичих булчирхай алга.Монголын нийгмийн уруудах эхлэл Энхбаяр новшоос болсон шүү.Голох гэчихжээ ичээсэй. Монголын төрд оруулж болохгүй хүн зайлахгүй юмаа энэ

  • Зочин. (January 31, 2016 4:20:51 pm )

    Энэ хүн үнэхээр цагаандаа гарсан новш юмаа.Албан тушаалын төлөө юугаа ч өгөхөд бэлэн хүн байна.Би тэр Жаргалмаатай ярилцаж байгаа нэвтрүүлэгийг нь үзсэн.Үнэхээр ард түмнийг доромжлоод бна лээ.

  • aimshig (January 31, 2016 5:54:32 pm )

    AN- nam ene hulgaichiig say neg saihan hulidlaadaa.. odoo uuriinhun meh hog deer gargaj hol hayah heregtei

  • зочин (February 01, 2016 9:31:37 am )

    бага ч хамаагүй албан тушаалд очихгүй бол үхлээ юу.энэ хүн

  • Зочин (February 01, 2016 11:03:25 am )

    Бүх намын хөрөнгө хахуулаар бий болсон, хүн дарамталж олсон мөнгө гэдгийг бүгд өөрсдөө мэдэж байгаа. Тиймээс хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж юу байх вэ дээ. Авилга бол албан тушаалтай хүний хийдэг үндсэн ажил мөн. тэд ийм юм хийж л амь зогоодог. Одоогийн дарга нар дээд даргатай мөнгө босгох, шатлан мөнгө босгодог пирамид болж ажиллаж байгаа. түүнээс биш шудрага хүнд рон зай байхгүй болсон. Төр огт шудраг байхаа аль хэдүйн больсон.

  • зочин (February 01, 2016 11:39:10 am )

    АН-ын үед ингээд бүх зүйл утга учраа алдлаа даа,

  • ganaa (February 01, 2016 1:03:55 pm )

    chamd tsaaziin sandal l zohino doo

antalya rent a car