С.САРУУЛ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Чинбаярт холбогдох хэргийг хяналаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны наймдугаар сард хянаж Д.Чинбаярт 22 жилийн ял оногдуулсан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Д.Чинбаярт оногдуулсан хорих ялыг 17 жил зургаан сар болгон өөрчилсөн билээ. Тэгвэл дээд шүүхээс Д.Чинбаярыг төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн буруутайд тооцож 17 жил зургаан сарын хорих ялыг хэвээр үлдээв. Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулж гадаад руу гаргаж эх орноосоо урвасан хэрэгт Д.Чинбаяр буруутгасан юм.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
zolo (January 30, 2016 3:08:45 pm )
novshiig nasaar ni horihgui yasiin
-
Anonymous (January 30, 2016 7:54:56 pm )
Бүгдл урвагчид ш дээ та нар баригдсан нь л энэ байх тэгээд ч эх орон газар усаа зарж харийханд өгдөг нь юу байх вээ та минь
2 Comments