antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2016 1 comment

Ерөнхийлөгчид өрсөлдөх бол нэгдүгээр сарын нэгнээс ажлаа өгнө

нийтлэсэн Admin

145412490056ac2f64b1352

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд “Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” хэмээн тусгажээ.

Чуулганы хуралдааны өмнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Иймд хуралдааныг даргалагч хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал явуулахад олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Б.Туул

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ard tumen (January 30, 2016 1:28:52 pm )

    Chamaar manai uls tor dutaagui zugeer morooroo yavj uz. Bitgii ooriigoo ih yumand bod. Odoo bolno ovoo min

antalya rent a car