
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин торгожээ. Тодруулбал, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу сая 920 мянган төгрөгөөр торгосон байна.
Торгох болсон шалтгаан нь өмгөөлөгч Ц.Баасандоржийг тус дүүргийн шүүгч Х.Идэрт нөлөөлсөн гэж үзжээ. Учир нь өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр шүүгч Х.Идэрээс татгалзаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм. Түүний эл үйлдлийг шүүхээс шүүгчид нөлөөлсөн гэж үзэн ийнхүү торгосон аж.
Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзах болсон шалтгаанаа “Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз.
Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбарлаж байсан юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
таамаг (January 13, 2016 9:53:35 am )
яанааа өмгөөлөгч нар ийм бол хэцүүдлээ шүү. Хуульч бэлддэг сургуулиуд анхаармаар юм.
-
Anonymous (January 13, 2016 10:47:20 am )
шүүгчээс татгалзаж яагаад болохгүй гэж
-
huulich (January 13, 2016 11:35:30 am )
Er n adilhan huulich nar baij ajlaa hiij baigaa shuugchiig ah n heregt holbogdsonoor ingej yarij baigaa n heden tugrugnii umguulliin tuluu hun chanaraa aldaj baigaag haruulj baigaa bish uu
-
oyunaa (January 13, 2016 11:53:56 am )
yahaaraa shdraga l bgaa ym bish u.huulia l bari l daa
-
с (January 13, 2016 12:41:48 pm )
Хөөш захиргааны арга хэмжээг давхардуулаад байгаа биш үү өмгөөлөгч монголд хэрэггүй онцгой комисс байгулаач бопох күйлгүй амар
-
sss (January 13, 2016 1:07:28 pm )
zov l helsen bna shdee.
-
Tuya (January 14, 2016 12:30:13 am )
Zuv helsen bna.Ider bur daalgavartai denduu 1taliig barij bsan.Baasandorj mundag umguulugch bna lee.Amjilt amjilt amjilt
-
Miga (January 14, 2016 1:51:56 am )
Bitgii l shantraasai amjilt husii.
8 Comments