Өршөөлийн тухай хуулиар суллагдсан этгээдүүд гэмт хэрэг үйлдэх, бусдын эрх чөлөөнд халдах гэмт хэрэг нэмэгджээ. Тухайлбал он шилжих мөчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан этгээд хамтран амьдрагчаа зодож, улмаар цагдаагийн алба хаагчдыг буудахыг завдсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт мөн л Өршөөлийн хуулиар суллагдсан этгээд найзыгаа хоёр удаа хутгалж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хийморь-19” хотхонд өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө тус байрны түр оршин суугч 24 настай Ө-г хоёр удаа хутгалж амийг нь хохироожээ.
Хэрэгтэн Ховд аймгийн Булган сумын харьяат 26 настай Э гэх залуу байсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан нэгэн байсан бөгөөд ийнхүү хар багийн дотны найзынхаа аминд хүрчээ. Түүнийг цагдаагийн алба хаагчид шуурхай баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа юм.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
eri (January 13, 2016 9:43:33 am )
Sudalgaagui sullah buruu baisan yum
-
oogii (January 13, 2016 1:00:22 pm )
shuudl tsaaz ug
-
Albaar (January 13, 2016 4:53:41 pm )
Elbegdorj albaar uls oronii tusgaar togtnold zanalhiilsen zuils albaar hiij baina. barij horij hiisen gargasan shiideveruuded ni hariutslaga huleelgeechee. elbegdorjoos bolj hichneen hun hohiroh yum be!!!!!!!!!
-
zochin (January 14, 2016 8:45:04 am )
sullah hereggui bsn ym amiig amiar ni toluul tegvel zarim negd ni uhaan suulgaj uhaantai yavh yostoi ym bn gj oilgoh bhaa
4 Comments