
Turkish policemen secure the area after a shooting incident near the entrance to Dolmabahce palace in Istanbul, Turkey August 19, 2015. Turkish police detained two suspects with automatic weapons after a shooting on Wednesday near the entrance to Istanbul’s Dolmabahce palace, popular with tourists and home to the prime minister’s Istanbul offices, the Dogan news agency said. REUTERS/Osman Orsal
Туркийн Истанбул хотноо өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон. Тэгвэл дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн гэмтсэн тухай тус улсын “Anadolu” агентлаг мэдээллээ.
Цагдаагийнхан дэлбэрэлт болсон Султанахмет талбайг хамгаалтад авч, хөл хорио тогтоогоод байгаа аж. Дэлбэрэлт зохион байгуулагчид одоогоор тодорхой бус байгаа бөгөөд тус улсын удирдлагууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон Курдын ажилчны намын дэмжигчдийг буруутгаж байна.
Дэлбэрэлтийн улмаас монгол иргэд хохирсон талаар одоогоор Гадаад хэргийн яамаас албан мэдээлэл өгөөгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дэлбэрэлтэд монголчууд өртөөгүй гэнэ.
Одоогийн байдлаар Турк улсад 3000 орчим монгол иргэн ажиллаж амьдардаг.
Б.Дэжид
Gereg.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.