antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2016 Comments are off

Европыг есдүгээр сарын 11-ний хэрэг явдал хүлээж байна

нийтлэсэн Admin

59887705694c293cdf2e51

Террористууд сайтар бэлтгэгдсэн бөгөөд 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-дболсон шигээр нэг дор хэд хэдэн газарт халдлага үйлдэж мэднэ. Террористууд байж мэдэх хүмүүсийн бүхий л урсгалыг ажиглан хянах боломж бараг байхгүй гэж тусгай албаны эх сурвалж харуусан тэмдэглэжээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон хэрэг явдал буюу “Аль-Каида” бүлэглэлийн террористууд Худалдааны төвийн хоёр цамхагийг иргэний агаарын тээврийн нисэх онгоцоор мөргүүлсэн хэрэг явдал Европт давтагдаж болох юм гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна. Террористууд нэг дор хэд хэдэн объектыг сонгож болохыг тэд цохон тэмдэглэжээ.

“Харамсалтай нь 2015 оны хэрэг явдлууд юу ч биш хэмээн би бодож байна. Нэг өдөр, хэд хэдэн оронд нэгэн зэрэг халдлага үйлдэж болох Европын есдүгээр сарын 11-ний хэрэг явдал бидний өөдөөс айсуй. Тэд үйлажиллагаагаа маш сайн уялдуулж байгаа юм. Террористууд ингэж ажиллаж байгааг бид мэдэж байна” гэж тусгай албаны эх сурвалж хэлсэн байна.

Түүнчлэн “LifeNews” сайт “Ассошиэйтед пресс” агентлагийн бичсэнийг иш татахдаа, террористууд хуурамч баримт бичиг, зэвсэгтэйгээс гадна, нийгмийн сүлжээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулдаг.Террористууд байж мэдэх тэр хүмүүс бас олон гадаад хэл мэддэг ”гэж мэдээлсэн байна. “Бид тэднээс олон хүнийг илрүүлжбайгаа, гэхдээбид хэт ачаалалтай ажиллаж байгааг хүлээн зөвшөөрвөл зохино. Тэднээс заримнь нэвтрэх арга чаргаа олохгүй байгаа. Зарим ньаль хэдийнэорж ирчихээд байна” гэж тэрээр мөнхэлжээ.

С.Инда

Bataar.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car