antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 1 comment

Гудамж, зам, талбайн цас мөсний цэвэрлэгээг шалгаж эхлэв

нийтлэсэн Admin

tsastseverle baiguullagaУлаанбаатар хотын нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын доторх гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийг бууруулах зорилгоор шалгалт хийж эхэллээ. Шалгалтын ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр ажиллаж байгаа юм. Нэгдүгээр ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үүссэн халтиргааг шуурхай арилгах ямар арга хэмжээ авсантай танилцав.
Хоёрдугаар ажлын хэсэг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд “Халтиргаа гулгаа үүсэхээс нь өмнө шуурхай цэвэрлэгээг тогтмол хийж хэвшихийг үүрэг болгож, цаашид хийх ажлын талаар зөвлөмж өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (January 07, 2016 2:28:44 pm )

    yum tureeslene bas gudamj tseverelhuu ter baiguullaguudiig torgoo

antalya rent a car