Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг баривчлан шалгаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Шинэ оны өмнөхөн түүнийг саатуулах хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Энэ хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байсан бол ойрын өдрүүдэд АТГ уг хэргийн материалыг татан авч хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэллээ гэх албан ёсны эх сурвалжийн мэдээлэл нийтлэгдэх болжээ. Харин энэ хэргийн “Бүр цаад эзэд” буюу тухайн үед Зам, тээврийн салбарыг удирдаж байсан Х.Баттулга, А.Гансүх нар эдүгээ мөнөөх л энэ бол улс төрийн шалтгаантай, Тавантолгойг авах гэсэн нүүрсчдийн намын захиалга, биднийг шалгаад байгаа зүйл байхгүй гэсэн улстөржсөн тайлбарыг өгч байна. Үнэн хэрэгтээ тэднийг оны өмнө хоёр ч удаа мэдүүлэг өгсөн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж буй. Тэд хавтаст хэрэгтэй танилцъя, өмгөөлөгчтэй ирэх хүсэлтийг гаргасан байдаг. Энэ нь ч муу хэрэг биш. Ерөнхийлөгчийн хэлснээр аливаа асуудалд нэр холбогдсон бол “зангиагаа засаад” очих нь зүйн хэрэг. Харин тэдний удирдлагад ажиллаж байсан, тухайлбал, Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар, дараа нь ҮХАА-н сайдаар ажиллахад зөвлөхөөр нь ажиллаж байсан “Либерти Партнерс” компанийн Гүйцэтгэх захирал Чулуунхүүгийн Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ нарыг эдүгээ интерполоор эрэн сурвалжлаад удаж байна.
“Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөхөөр ТЭЗҮ-ийг хийсэн “Маккинсэй” компанитай “Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан гэрээний асуудлаар Ч.Ганбатад холбогдох хэргийн мөнгөн дүн нь 600 мянган ам.долларын хэрэгт шалгагдаж байсан бол шалгалтын явцад дахин 722 мянга 381 ам.долларыг татвар төлөлгүй авсан гэх баримтууд олдоод байгаа юм байна. Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 26-ны 28 дугаар тогтоолд санхүүгийн зөвлөхийг 3 сая 60 мянган ам.долларт багтан санхүүжүүлэх, шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргахыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарт даалгаж тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нар гарын үсгээ зурсан байдаг. Үүний дагуу “МТЗ” ТӨХК нь “BNP Paribas” болон “Guggenheim” компаниудтай 2013 оны тавдугаар сарын 24-нд гэрээ байгуулжээ. Гэрээний эхний дүн 1 сая 440 мянган ам.доллар байсан бололтой. Энэ гэрээнд “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнийн гарын үсэг буй.
Зураг тайлбар: Та бүхэн анзаарч харвал санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд “Либерти Партнерс” ХХК байхгүй байгааг харж болно.
Гэтэл явцын дунд гэрээ дүнг 3 сая 600 мянган ам.доллар болгон өөрчилж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат, түүний эзэмшлийн “Либерти Партнерс” ХХК орж ирсэн байдаг. Тэр ч байтугай гэнэт гарч ирсэн “Либерти Партнерс” ХХК нь анх гэрээ байгуулсан хоёр компанийн хамт Хөгжлийн банк руу нэхэмжлэхээ явуулаад 2013 оны наймдугаар сарын 7-ноос эхлэн 2015 оны нэгдүгээр сарын 12 хүртэл сар бүр 46 мян 667 ам.доллар, нийт 722 мянга 831 ам.доллар авчээ. Гэхдээ гадны хоёр компаниасаа ялгаатай нь Монгол Улсдаа татвараа төлөөгүй аж.
Зураг тайлбар: Сайдын зөвлөх Ч.Ганбатын компани гэрээ байгуулаагүй мөртлөө Хөгжлийн банкнаас санхүүжилт нэхэмжлэн тухай бүртээ гарган авч байжээ.
Анх хоёр компани шалгарсан байтал яагаад гэнэт орж ирэх болсон, гэрээ байгуулаагүй байтал хэн түүнд санхүүжилт олгохыг дэмжин шийдвэрлүүлж байсан, юуны учир 722 мянган ам.долларыг татвар төлөлгүй авч гарах болов. Энэ нь гэмт хэрэг үү, залилан уу? гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Өмнө нь МакКенсэй компанитай “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ байгуулахад ч мөн л гэрээгүй байснаа гэнэт орж ирээд 600 мянган ам.долларыг татвар төлөлгүй, ижил үйл ажиллагаа явуулсан гадны компаниудаас онцгой давуу эрхтэйгээр “бүрэн бүтэн” авчихсан нь баримтаар илчлэгдэж байсан энэ хэрэг ийн давтагдсан бололтой. Дашрамд дурдахад “Либерти Партнерс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат нь өмнө нь Мозамбик улсад мөн л уул уурхайн төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байсан, захирлынхаа хамт яг дээрх хэргийн адил нөхцөл байдлыг үүсгээд уг төслөөсөө гарсан гэх мэдээлэл олдоод байгаа юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Эдийн засгийн алуурчны наминчлал” номыг гартаа барин “алуурчдаас болгоомжил” хэмээн ярьж зогссоныг та бүхэн санаж байгаа биз. Гэтэл шүүмжлээд байсан хүмүүстэйгээ ижил нөхдүүдийг багтаа авч аливаа улсын эдийн засгийн толь, хөдөлгөгч хүч болдог төмөр замын бүтээн байгуулалтыг 8 жил гацаалаа. Ч.Ганбатын үйлдлүүдээс анзаарахад Монгол Улсад суурин амьдрахгүй гэх төлөвлөгөөтэйгээр байсан болов уу гэмээр харагддаг ч учруулсан хохирлоо төлөх, тохирсон гэм зэмээ хүлээх ёстой гэдэг нь ойлгомжтой. Харин тодорхой баримт нотолгоо бүхий ийм хэргийг сонгууль угтсан акц, улс төрийн зохиомол хэрэг мэтээр тайлбарлах нь өөрөө гэмт үйлдэл болно гэдгийг ч сануулахад илүүдэхгүй биз ээ.
Хөгжлийн банкнаас үтэр түргэн гаргаж өгсөн 722 мян ам.долларыг 2017 оны 1-р сарын 1-ээс төсөвт тусган та бидний цалин, орлогоос төвлөрүүлдэг татварын мөнгөөр эргэн төлнө гэдгийг бүү март!!!
Г.Бат
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 07, 2016 11:53:16 am )
Үхэж байх нь яана вэ?
-
ganzorig (January 07, 2016 12:23:44 pm )
Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдрэлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна.Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болгоно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болгоно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц нэгжээр өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.
-
Зочин (January 07, 2016 12:24:58 pm )
Сайн шалгах хэрэгтэй. Их юм гарах юм байна. Яасан ханаж цаддаггүй, булай амьтад вэ, ичээсэй. Хүний шуналд хязгаар байдаггүй гэдэг л энэ байх.
-
зочин (January 07, 2016 12:33:28 pm )
АН газар бүр л ингэж идсэн дээ, тийм ч учраас улс орон уналаа даа
-
zochin (January 07, 2016 12:36:03 pm )
uursduu ediin zasgiin jinhene aluurchid baijee zusee huwirgasan bna shtee
-
bu (January 07, 2016 12:39:20 pm )
Diildeshgui shunaltai AN ~han bugdiig shorond hiibel taarna arg tumnii herengeer bayjsan luibarchid
-
Anonymous (January 07, 2016 12:54:00 pm )
muu hulgaichiig alaad uguuchee
-
шаабар (January 07, 2016 1:01:55 pm )
яагаад ганц АН-ыг зүхээд байгаа юм. Хамгийн их идсэн нөхөд МАН д байдаг биз дээ. Бадамжунай, Номтой баяр, Сугар, Баяр, Сү Батболд , М.Энхболд, Чойжилсүрэн, Батсуурь гээд хөврөнө дөө хөврөнө. МАХН д гэсэн Энхбаяр Улаан, Шаравдорж , Чулуунбат гээд бас жагсана. Бүгдээрээ л адилхан төрөөс төрсөн тэрбумтан биш гэж үү.
-
Zlu gunochin (January 07, 2016 1:04:09 pm )
naad jenkoogoo turgen barij horiochee 461 d
-
Сүүгий (January 07, 2016 5:04:34 pm )
Чи юун мөрөөдсийн, юу гэж ганц зөв хүнээ тэгдгийн, ард түмэн ухаантай , Баттулгыг хамгаалах болно.
-
-
зочин (January 07, 2016 1:52:36 pm )
Ч.Ганбатыг газар доороос ч хамаагүй олж ирэх хэрэгтэй. хэн хэндээ сургамжтай юм. тиймгүй бол тэр чигээрээ далд ороход гарз биш олз болно доо. Энэ хүн бараг баттулгын дэргэд захиалгаар тавигдсан эсвэл худалдагдсан нөхөр байх магадлал маш их.
-
zochin (January 07, 2016 1:54:15 pm )
iim hvnd baidalruu erh medeltengvvd oruulsan ingej idedgiig battulgiin baga sain haruullaadaa ideed gadagchaa garaad zugtaachih um sain shalgaad hariutslaga olon tvmni umnu яlalaa hyatadiin avillagiig yaj shiitgej bna ingeh l estoi
-
zochin (January 07, 2016 2:00:10 pm )
Huuliihan min zaaval hariutslaga hvleeleg naaduul chin munguur huuliihani amiig taglah vii odoo l zuv shiidehgui bol daraa daraagiin hereg shiidegdehgui shvv tusgai baga ajiluulj ajiliin vr dvng ni hyanaarai battulga uguusaa hvn hvn shvv
-
zochin (January 07, 2016 2:04:07 pm )
Bayanhongoriihon min odoo boloo zaluu hvmvvsiig songoo 8-jil tumur zamiin ajiliig ta nariin songoson hvn chin zogsooj uls orni hugjild gai uchruullaa huuliin mash chang hariutslaga hvleelge iim luivarchid bgaa tsagt ard olon yaduurlaas garahgui
-
Anonymous (January 07, 2016 2:20:57 pm )
Энэ ан ын новшнуудын идсэн мөнгө гадаадад төлөх өрийн 50 %тай тэнцэх ээр бна идээгүй 1ч дарга байхгүй
-
Зззочиночинкочиночинзочин (January 07, 2016 3:11:51 pm )
Эднээс салах ганц боломжоо бүү алдаараай ард түмэн ээ, Энэ бол тун удахгүй 6 -хан сарын дараа болох сонгууль шүү. тун хариуцлагатай сонгууль шүү.
-
Anonymous (January 07, 2016 3:37:49 pm )
Ийм зөндөө лаларууд байгаашдээ.Бүгдийн л хиймээр бн.
-
Улс тор судлаач. (January 07, 2016 4:08:04 pm )
Хэрэв хууль хяналтын байгуулга шалгаж байгаа хэрэг юм бол шалгаж дуустал, олон нийтэд нотлох баримттай дэлгэж,ХМХ-ээр байнга бичуулмээргуй юм. Арай ногоо л захиалгаар хэрэг уусгээд,туунийгээ унэн болж харагдуулах гээд байдаг зуйл биш биз. Ер нь уе уеийн УИХ-ын гишууд органик хуулиудыг батлахдаа оорсдийн эрх мэдлийг нэмэгдуулсээр хэмжээгуй эрх мэдэлтэй гишууд болон хувирч, ашиг сонирхолоороо булэглэлд хуваагдаж, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ аль илуу эрх мэдэлтэй нь ногоохоо торийн хучирхэг машинаар дарах гэж байгаа тэмцэл биш биз.
-
Улс тор судлаач. (January 07, 2016 4:13:55 pm )
Энэ тэмцэл улс орныг цаашид суйруулэх тул одоо УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн 2 шатлалтай болгож торийн эрх мэдлийн тэнцвэржуулэлт хийвэл яасан юм бэ? АИХ нь бух сум, дуурэгээс тэнд амьдарч байгаа тэднийхээ толоо цалингуй ажиллах сонгогдсон гишуудээс бурдэнэ. Харин УБХ нь зовхон хууль тогтоох уурэгтэй байх тул мэргэжлийн бус хэн дуртай нь орох биш, хууль эрх зуйн салбаруудын тэргууний мэрэгжилтнуудийн дотроос тусгай нарийн шалгуураар сонгон шаргаруулан авч, АИХ-аар бурэн эрх нь батламжлагдсан гишуудээс бурдэнэ. Ингэж УИХ-ын гишуудээс салая.
-
Улс тор судлаач. (January 07, 2016 4:18:59 pm )
Энэ эрх ашгаараа нэгдсэн булэглэлуудийн хоорондын тэмцэл эцэстээ улс орныг суйруулэх тул эд нараас салж, тороо цэвэршуулэх ганц арга нь сонгогчид нь ч хяналт тавьж болдоггуй, оортоо тохирсон хууль баталдаг УИХ-аас салж, УИХ-ыг АИХ ба УБХ болгох асуудал юм. Одоогийн УИХ нь торийн засаглалын бутэцийг ийм болгох хууль эрх зуйн орчинг нь бурдуулэхгуй бол ард тумэн ямар хучтэйгээ харуулж Ардын Их Хуралдайг зохион байгуулж хийж болох ч дараа нь энэ оортоо эрх мэдэл авсан нохдуудээс ял асуух л хэрэг гарна даа.
-
Улс тор судлаач. W (January 07, 2016 5:10:47 pm )
Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэцээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын гишуун нь цалин урамшуулалгуй, зовхон сонгогдсон сум, дуургийн иргэдийн нэн тулгамдсан асуудлыг улсын тосвийн хязгаарт багтаан шийдвэрлуулэхээр АИХ-ын чуулганаар хэлэлцуулж шийдвэрлуулэх, торийн бодлого шийдвэрийг сонгогчиддоо танилцуулах уурэгтэйгээр, 4 жилийн хугацаатай ажиллана. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Шалтгаангуйгээр АИХ-ын чуулганы хуралдааныг тасалж, иргэд сонгогчидынхоо итгэлийг алдсан гишуунийг сонгогчид нь буцаан татаж, дахин сонгуулийг зохион байгуулж АИХ-ын гишуунийг сонгодог болгох хэрэгтэй. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь зовхон хууль тогтоох уурэгтэй байх тул хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос нээлттэй сонгон шалгаруулж, бурэн эрхийг нь АИХ-ын тэргуулэгчдын хуралдаанаар баталгаажуулсан, хууль эрх зуйн салбарын мэргэжлийн гишуудээс бурдэх болно. УБХ нь аливаа хуулийг батлахын омно тухайн хуулийн узэл баримтлал, агууллагаар нь бух сум, дуургийн иргэдээр хэлэлцуулэхээр сум, дуургийн ИТХ руу онлайнаар хургуулж, ИТХ нь ажлын 10 хоногийн дотор багтааж иргэдээрээ хэлэлцуулж санал дугнэлт гаргуулаад 5 хоногийн дотор багтааж онлайнаар УБХ-д хургуулнэ. УБХ-ын гишууд нь бух сум, дуургийн иргэдийн саналыг тухайн хуулийн тосолд тусгаад УБХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэж, нийт гишуудийн 4/3-ын ирцээр баталдаг байх. Хундэтгэн узэх шалтгаангуйгээр УБХ-ын чуулганы хуралдааныг тасалсан гишуудийн бурэн эрхийг АИХ-ын тэргуулэгчидийн хурлаар цуцалж, дахин нээлттэй сонгон шалгаруулалтийн замаар УБХ-ын гишуудийг нохдог болгох хэрэгтэй. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Энэ саналыг дэмжиж байгаа эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулмаар байна.
-
Улс тор судлаач. (January 07, 2016 6:42:00 pm )
УИХ-ын гишууний тоог нэмэгдуулж чаддаг бол хууль батлахад хоорондоо хувилдах нь багасах сайн талтай ч эдийн засаг хундэрсэн энэ уед дарга нарын тоог нэмэгдуулэхийг олон нийт даан ч яасан ч хулээж авахгуй нь тодорхой. Тэгвэл УИХ-ын гишуунд тавигдах болзол шаардлагыг нэмэгдуулэх хэрэгтэй. Тухайлбал хуульч эрх зуйч мэргэжилтэй байх, заавал сонгогдсон тойрогтоо, иргэдийнхээ дотор амьдарч, тэдний тулгамдсан нэн тулгамдсан асуудлыг тухай бурт нь шийдвэрлэдэг байх, торийн захиргааны албанд 15-аас доошгуй жил ажилсан байх, УИХ-ын гишуун нь оорийн аливаа харилцаа, эрх мэдэлтэй холбоотой хууль баталдаггуй байх, аливаа органик хуулиудын тосол боловсруулах, хууль батлах явцад хувийн ашиг сонирхолын зорчлоос урьдчилан сэргийлэх ууднээс УИХ болон гишууний эрх мэдлийг нэмэгдууулсэн заалт оруулахгуй байх гэх мэт болзол шаардлагуудыг тавьж энэ шаардлагынхаа дагуу боловсруулсан шалгуур узуулэлтээр УИХ-д нэр дэвшигчидыг буртгэх, сонгуулийн явцад хяналт тавих, УИХ-ын гишууний уйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа хууль батлах явцад ямар бодлоготой, ямар байр суурьтай, яаж ажилласан зэргийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишуундээ бид нар ингэж хандаагуйгээс хэмжээлшгуй их бурэн эрхтэй болж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна.
-
зочин (January 07, 2016 8:24:02 pm )
Энэ улс чинь хэцуудлээ юу гэнэ вэ Олигорхуудын ашиг сонирхолд болон гэмт этгээдийн таашаалд нийцсэн хууль санаачилах батлуулах кноп дарвал тус тусдаа ханштай болсон ч гэх шиг
-
зочин (January 07, 2016 8:32:12 pm )
Лавтайяа одоогийн энэ тогтолцоо болохгуй боллоо Хаана ч очсон болох юм болохгуй болох Харин яагаад ч болохгуй юм болох нь бас энуухэнд болжээ Одоо яах бэ Та нар яагаад ИХ-н гишуун болох гэж зутгэдэг нь илэрхий болж байх шиг байна
-
Anonymous (January 08, 2016 8:46:37 am )
МАНАЙ ТӨРИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ЭНЭ иДЭЖ УУХ ЗАВШИХЫН ТУЛД ХЯНАЛТЫН БҮХ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАСАН БИЗ ДЭЭ мОНГОЛ ОРОН ЭЗЭНГҮЙДЭЖ БАЙГААГИЙН ЖИШЭЭ бАРИГДСАН НЬ ЭНЭ БОЛОХООС БҮГД ДЭЭР ДООРГҮЙ ИДЭЖ УУЖ БАЙНА
25 Comments