antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 12 comments

ХОТЫН УДИРДЛАГУУД ШҮҮХЭД ДУУДАГДАХААР БОЛЛОО

нийтлэсэн Admin
olloo_mn_1452126594_urlan
Хотын удирдлагуудын болчимгүй шийдвэр буюу хувьчлалын асуудал одоог хүртэл маргаан дагуулсан хэвээр байна. Ингэж нэрийдэхийн учир нь Э.Бат- Үүл тэргүүтэй хотын багынхан нийслэлийн аль өнгөтэй, өөдтэй А зэрэглэлд байрлаж буй газруудыг өмч хувьчлалд оруулж нээлттэй дуудлага худалдаа хийх шийдвэрийг гаргасан. Эдгээрийн дотор Хүүхдийн урлан бүтээх төв багтчихаад буй юм. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30- ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг энэ оны өмч хувьчлалд хамруулах асуудал дэмжигдсэн юм. Хамгийн хачирхалтай нь энэхүү төвийг хувьчлах шийдвэр гаргахдаа тус газрын удирдлагуудад мэдэгдээгүй байгаа юм.

Хэдийгээр энэ нь хотын өмч ч гэлээ дотор нь ажиллаж буй хүмүүст урьдчилан мэдэгдэж санал солилцох ёстой. Гэтэл эрх мэдэл албан тушаалдаа ташуурсан хотын удирдлагууд тус төвийн багш нарыг үл тоон ийнхүү хувьчлалд оруулах шийдвэрийг гаргасан байгаа юм. Багш нар төвийг нь хувьчлах болсон тухайг телевизийн мэдээнээс олж харсан тухайгаа бидэнд учирлан ярьж байсан. Ингээд багш нар мэдээ гарсны маргааш нь шуурхай хурал зарлаж НИТХ-ын дарга Д.Баттулга, Хотын дарга Э.Бат-Үүл нарт нийт ажилчдынхаа гарын үсэгтэй “Тус төвий ажлын
талаар болон хувьчлахыг эсэргүүцсэн” саналаа албан бичгээр хүргүүлсэн байдаг юм. Гэтэл багш нараас хувьчлалыг эсэргүүцсэн албан бичгийг нь хүлээн авсан мөртлөө арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тэд тус төвийг хувьчлах асуудлыг дэмжээд явчихсан байгаа юм.

Ингээд энэ үйл явдлын дараа тус төвд сурдаг хүүхдүүд болон эцэг эхчүүд нь эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж байсан. Уг нь хууль дүрэмдээ бол “Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолд “Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг хүүхэд багачуудад
нь зориулалтын дагуу ашиглуулна” гэж заасан байдаг ажээ.
Гэтэл тэд энэхүү хувьчлалыг яаран сандран хийхийн тулд Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон. Барилгыг мөнх цэвдэгтэй хөрсөн дээр барьж, барилгын суурийг чанарын муу түвшинд гүйцэтгэсэн учир ашиглалтын явцад зарим хэсгээрээ цууралт үүссэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас   ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хоёр удаа гарсан. Уг барилга нь газар хөдлөлтийн таван баллыг тэсвэрлэхгүй, аюултай, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын жагсаалтад орчихсон гэх тайлбарыг өгч байгаа.

Гэтэл Европын холбооноос ирсэн төлөөлөгчид дуу нэгтэйгээр
одоо байгаа чигээр нь сэргээн засварлах боломжтой гэдгийг хэлжээ. Ямартай ч уг хувьчлалыг эсэргүүцэж байсан тус төвийн 1400 хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж шүүхээр шийдүүлэхээр болсон байна. Тодруулбал, тус шүүхийн шүүгч Д.Сайнзаяа, Ц.Мөнхзул нар нэр бүхий найман иргэний гомдлыг өнгөрсөн сарын 28-ны өдөр хүлээн авч татгалзах үндэслэл байхгүй хэмээн НИТХ-д холбогдуулан Захиргааны хэрэг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, гомдол гаргасан эцэг эхчүүд шүүхэд гаргасан        нэхэмжлэлдээ “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны арваннэгдүгээр caрын 30-ны өдрийн 32/29 тоот “Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлах өмчийн зүйлсийн жагсаалт” тогтоолын хавсралтад буй “Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо Хүүхдийн урлан бүтээх төв” гэж заасан хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг дурдсан байна” гэжээ.

Тиймээс шүүгчид энэ асуудлыг сайтар хянасны эцэст уг асуудалд ач холбогдол өгч нотлох баримтыг цуглуулах, шаардлагатай бусад ажиллагаа явуулахыг шүүгчийн туслах О.Чулуунбаатарт даалгасан байна. Тиймээс эцэг эхчүүд улсдаа цөөхөн үлдсэн хүүхэд залуучуудад      зориулсан барилга байгууламжид гар дүрж байгаа  хариуцлагагүй үйлдлийг хууль ёсны дагуу шийдэж зөв шийдвэр гаргана гэдэгт ч итгэж буйгаа хэлж байсан юм.

Яг үнэндээ АН- ынхан засгийн эрхийг гартаа авснаас хойш өмч хувьчлалыг жинхэнэ утгаар нь завхруулж байсан. Тухайлбал, 1990-ээд онд хийсэн өмч хувьчлал нь маш муу болж өнөөдрийн монголын тэрбумтнууд төрж байсан түүхтэй. Угтаа бол хэдхэн тооны хүмүүсийн эрх ашгийг хангасан өмч хувьчлал болсон гэсэн үг. Тэгвэл тэд энэ удаа ч гэсэн “булхайтай” зүйл хийхээр төлөвлөөд эхэлсэн ч энэ удаа шүүхийн хаалга татлаа.Эцэст нь хэлэхэд улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө нэмж барилга барьдаггүй юм гэхэд байгаа хэдэн барилга байгууламжуудыг нь үлдээх хэрэгтэй. Хүүхдийн суралцах, хөгжих боломжийг хаасан энэ хариуцлагагүй үйлдлээ зогсоохыг одоо ч олон нийт шаардсан хэвээр байгаа юм.

Өглөөний сонин
Р.Төгс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zochin (January 07, 2016 11:37:25 am )

    4 jil baahan mungu shaagaad ediin zasgiig samraad tgd hyamdhan uursduu abdag.eniigee erunhii said ni baharhaltaigaar zerleg kapitalizmtai maniah gj tv eer yarij bgaan

  • talarhal (January 07, 2016 12:06:01 pm )

    Batuul odoo bolj tsaddaggui yum uu tenderiig luibardaj abxhihaad Hank stadahgui bna uu ulaan luibarchin ta nariig shuuh suuh tsag udahgui irne

  • talarhal (January 07, 2016 12:18:19 pm )

    Batuul odoo bolj tsaddaggui yum uu tenderiig luibardaj abchihaad Hanj tsadahgui bna uu buruu dhiidber gargaj humuuciig oroh orongui bolgoj baina uunii hariutslagiig ene notiin udurdlaguudad hariutslaga tootsoh tsag bolcon aliin bolgon buruu shiidber togtooliin zoliocon add urged baih be dee

  • zochin (January 07, 2016 12:33:05 pm )

    novshnuudiig dahij undiihgui bolgoooo

  • irgen (January 07, 2016 1:51:01 pm )

    Ene Mash Zuv yum bolson bna. ” Hyyhdyydiin Tuluu Za ” Gej heleh tsang an bolson Shuu !

  • ж,туул (January 07, 2016 1:51:42 pm )

    болж муу новшнууд.

  • ж,туул (January 07, 2016 1:56:20 pm )

    утас авах уу. би та нартай холбогдмоор бна 99199380

  • Зззочиночинкочиночинзочин (January 07, 2016 3:17:09 pm )

    Тийм мэргэжлийн байгууллага ийм дүгнэлт гаргасан гэж өөрсдийн хүслээрээ дүгнэлт гаргуулчихаад биднийг маанаг, тэнэг юм шиг үзэж эрх мэдэл албан тушаалаараа түрүү барьдаг улс юм байна. Тэр дүгнэлт гэдэг юмаа энд тэндгүй яриад бичээд тархи угаах ажлаа хийцгээнэ. Больцгоол доо. Шуналдаа хязгаар тавиач дээ. Болоош дээ.

  • 2016 (January 07, 2016 3:31:50 pm )

    их идвэл гэдэс чинь удахгүй хагарна даа

  • 2016 (January 07, 2016 3:33:06 pm )

    сонгуульдаа идэвхтэй оролцоорой сонголтоо зөв хийгээрэй манайхаан

  • ӨВӨӨ (January 07, 2016 4:08:52 pm )

    ҮҮЛ ЭЭ ЧИ ТУСГААР МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХАНГҮГИЙН НЭГ КОМПАНИД ӨГЧ ХӨГШИН БИДНЭЭС 7200ТӨГ АВСНЫХАА ШАНД ХЭДЭН САЯЫГ АВСАН БЭ СОЛОНГОСЫГ ХЭЛЖ БАЙГАА ЮВ ШҮҮ ЧИ ОЙЛГОХГҮЙ БАЙЖ МАГАД

  • РАВДАН (January 07, 2016 6:15:15 pm )

    БАТ-ҮУЛЭЭ ИДЭЭЭД БАЙ . АН НАМЫН ОДОО САЙН ИДЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ ТА ХЭД ЭНЭ 6 САР СҮҮЛИЙН БОЛОМЖ ШҮҮҮ

antalya rent a car