antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 7 comments

Иргэний нисэхэд болж буй элдэвтэй явдлууд

нийтлэсэн Admin

7-3-4.jpg.300x0_q85_crop_upscaleИНЕГ-ЫН ХӨРӨНГӨӨР “ТОГЛОЖ” БАЙНА, ХУРГАН ДАРГА НАР

Төрийн мөнгөөр туйлагсад ИНЕГ-т үүрлэснийг хэвлэлүүд өмнө нь мэдээлж байлаа. Гэвч олон хүний амь  нас, эд хөрөнгөтэй шууд хамаатай тус салбарт дураараа дургиж, татвар төлөгчдийн мөнгөөр үр хүүхэд, ах дүүгээ тэжээдэг явдал  тасрахгүй бололтой. “Зууны мэдээ” иймэрхүү  хурган дарга нарыг илчилж тус газрын дэд дарга Ц.Энх-Амгалангийн хүү Э.Ганхүү 2009 оны өвөл  Улаанбаатар- Бээжингийн чиглэлийн аялалд  хууль бусаар туслах нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байхдаа ноцтой алдаа гаргаж 185 хүний  амиар “тоглох” шахсан талаар бичиж байсан юм. Тухайн үед  энэ явдалд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Ц.Энх-Амгалан хүүгтийнхээ хамт гадаадад  гарч яваад хэрэг намжихаар эргэн  ирсэн гэдэг  юм. Эргэж ирэхдээ томоохон албан тушаалтны  дэмжлэгтэйгээр дахин ИНЕГ-ын тэргүүн дэд даргын суудалд тухлаж, хүүгээ ч хууль бусаар дахин Бойнг онгоц жолоодуулахаар “чичирч” эхэлжээ.

Хамгийн харамсалтай нь Ц.Энх-Амгалан дахин дарга  болмогцоо  өмнөх алдаагаа засах  нь бүү хэл хэл төсвийн мөнгөнөөс орон сууцны дэмжлэг, хүүгийнхээ сургалтын төлбөрийг гаргуулж, хүүгээ “Бойнг” онгоцны нисгэгч болохоор  зүтгэх болсон байна. Тэрээр өмнө нь МИАТ, ИНЕГ-т ажиллаж байхдаа  хоёр удаа орон сууц авсан нь бүртгэлтэй байдаг аж. Гэтэл тэрээр албан тушаалаа ашиглан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн л  орон сууцны  дэмжлэг хэмээн  30 сая төгрөгийг гаргуулж авчээ. Дашрамд дурдахад Иргэний нисэхийн өмнөх дарга С.Буяндалайн яг ийм асуудал нь шалгагдах энэ тэр дээрээ хүрээд байгаа гэсэн.

Орон сууцнаас гадна бас өөр зүйл байна. Тэрээр өөрийн хүү Э.Ганхүүгийн Канад улсад нисгэгчийн сургуульд суралцсан зардал гэх 59 мянган ам доллар буюу 100 орчим  сая  төгрөгийг  нөхөн төлүүлэхээр ИНЕГ-ын даргын 2014 оны  зургадугаар сарын 13-ны оны А/286 тоот тушаал гаргуулж амжжээ.  Тэрээр Канадад сургуулиа төгссөн гээд Бойнг жолоодох  эрх  хүссэн өргөдлийг  өнгөрсөн зургадугаар сарын 04-нд  бичсэн  байна. Өөрөөр хэлбэл хүү нь аль эрт сургуулиа төгсөөд ирчихсэн гэсэн үг. Гэтэл аав  нь үүнээс 10 хоногийн дараа хүүгийнхээ сургалтын  төлбөр гэх 59  мянган ам.доллар гаргуулах дээрх  тушаалыг цохуулжээ.

Энэ хамгийн ноцтой баримт  биш.  Ц.Энх-Амгалан бүр  цааш даварч эхэлжээ.  Тэрээр хүүгийнхээ өмнөөс өргөдөл бичиж, үндэслэл муутай албан тоотыг ИНЕГ-ын өмнөөс салбарын сайддаа хүргүүлсэн гэнэ. Энэ явдал нь тус салбарын мэргэжилтнүүдийн уу­рыг  хүргэсэн бололтой. Тодруулбал “Э.Ганхүү нь эрүүгийн хэргээс  оргон зайлж  гурван жил ор сураггүй байгаад өнгөрсөн онд Канадаас гэнэт ирсэн. Аав нь түүнийг Канадын нисгэгчийн сургуульд суралцуулсан болж арай гэж үнэмлэх авсан бололтой.  Ингээд л Ц.Энх-Амгалан албан тушаал, эрх мэдлээрээ далайлган хүү Ганхүүдээ СА-0080 дугаартай нисгэгчийн үнэмлэхийг  2014 оны  дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ИНЕГ-ын НААХЗГ-аас авч өгсөн” гэж тус газрын мэргэжилтнүүд нь ярьж байна. Мөн “Хүүдээ үнэмлэх олгоход хүчин зүтгэсэн НААХЗГ-ын хэлтсийн дарга Д.Лхагважавыг шагнахаа мартаагүй. Түр курсын боловсролтой түүнийг АНУ-ын Оклахома хотод томилолт нэрээр амарч зугаалуулсан” хэмээв.

Дахин нэг  ноцтой  баримт нь Ц.Энх-Амгалан  хүү Э.Ганхүүгээ МИАТ компанид Боинг онгоцны нисгэгчээр оруулахын тулд ИНЕГ-т мөрддөг ИНД-121 “ Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц” дүрмийн 121.511 /нисгэгчийн дадлага туршлага/-р зүйлийн (в)-ийн шаардлагаас чөлөөлүүлэхээр   улай­ран хөөцөлдөж цусаар бичигдсэн нисэхийн хууль дүрмийг улайм цайм зөрчихийг санаар­хаж эхэлжээ. Энэ дүр­мээр олон зуун хүний суудалтай “Боинг” мэт онгоцны нисгэгчээр ажиллахын тулд нисгэгч заавал 1500 цагийн нислэг үйлдсэн байхыг шаарддаг аж. Нисэгчийн сургууль  төгссөн залуу нисгэгчид эхлээд  жижиг болон дунд оврын онгоцоор 1500 цагаас багагүй нислэг үйлдэж зохих дадлага туршлага хуримтлуулсан байх шаардлагатай. Гэтэл Ц.Энх-Амгалан дөнгөж сургууль төгсч ирсэн ямар ч дадлага туршлагагүй, өмнө нь хуурамч гэрчилгээгээр нисч алдаа  гаргаж байсан хүүгээ МИАТ компанид “Боинг” онгоцны нисгэгч  болгох гэж зүтгэж байна. Энэ  мэт элдэвтэй  явдлууд ИНЕГ-т  гарсаар  байгаа юм.  Олон хүний амь  настай холбоотой чухал салбарт ийм хүмүүс ажиллаж, дураараа дургисаар байна. Нэг өдөр муу юм дуулгах вий Л.Гансүх сайд аа.

Эх сурвалж: ” Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Zochin (July 03, 2014 10:15:30 am )

    Hevlel medeelliin moroor hyanadag, shalgadag gazar gej bna uu, taminee, iim baidal gazar avsan bol heleh ug alga. Erh medel alban tushaald hurmegtsee eree tseergui avirlaj bgaa humuustei huuli huchniihen, ATG zereg baiguullaguud temtsej, ajlaa hiigeech?????????? Egel jiriin, engiin nomhon, chadal mohos negniig bol sur uzuulj shalgaad, ajil hiisen dur esgeed baidag. Getel ter tom garuuddaa bolohoor hurch chadahgui, sohorson duliirsen met suugaad, tsag nogtsoogood baidgaa bolioch eeeeeeeeeeeeeee………….

  • Byy or. (July 03, 2014 1:36:49 pm )

    Irgenii nicexed ajilladag byx xymyyc xamaatan naiz noxod jishee ni aab, eej, Oxin, xyy 4 neg dor ajillaj baina. INEG n dabaajabiig xar l daa. Noxod, exonerated, Oxin,xyrgen, ber……

  • Зочин (July 03, 2014 3:42:20 pm )

    Энэ бол өөрөө маш нарийн салбар. Олон хүний олон жилийн хүч хөдөлмөрөөр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, дүрэм стандартыг мөрдөж чадсан байсан салбар. Одоо алиа салбадай нараар дүүрч, тарсан бутарсан, баларсан задарсан салбар болжээ. Хаа газар өөрийн хүч хөдөлмөрөөр шингэж чадаагүй долдой нар эрх ямар нэг эрх мэдэлтнээр мундагдуулж ирээд суучихаар аргагүй биз дээ.
    Дээрээ эзэнгүй, дэргэдээ зөвлөхгүй ийм л газар болоод байна даа. Засаг төр анхаарахгүй бол нэг л өдөр нэг том юм дуулгахаар болоод байна шүү.

  • зоч (July 03, 2014 8:07:00 pm )

    энэ ч төсвийн хөрөнгийг хэрхэн дураараа дургиж зарцуулдаг ноцтой баримт байна шүү дээ, хууль хяналтынхан шалгах хэрэгтэй.

  • zochin (July 03, 2014 8:10:50 pm )

    haa ch gazar hunii ajliig ni hiilgehgui yum da, ene medeelel uguud bichuulj baidag garuud ajlaa chadahgui zuvhun hunii muu l uzej yavdag hun baih da chaavaas huurhii

  • MGL (July 03, 2014 8:32:42 pm )

    yamar uridnii ih edegch batmunh, batjargal shig ulsiin mungiig zugeer shuud kermandaa hiisen bish,uuruu chadaj baival neg chig gesen mongol zaluu bolovsroltoi bolvol yaamai daa, hunii ur huuhdeer oroldoj ireeduig ni ballaj baidag mun chig muuhai hun baina da,chamaig olj baigaad alnaa, mongolchuud evtei baihdaa huchtei gej

  • Hhhrrtt (July 04, 2014 4:12:38 am )

    Teneg mal ysan shunaltai xyyr ve,

antalya rent a car