antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 1 comment

Ц.Даваасүрэн: Сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулсан хууль батална шүү дээ

нийтлэсэн Admin

e198dda17c9dca0aoriginalУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй эдийн засаг болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Та хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Цөөнх нь өөрийнхөө байр сууринд ирлээ. Өмнө нь хүчтэй дуу гарч чаддаггүй байсан бол одоо Засгийн газар, эрх баригч дад шахалт үзүүлдэг боллоо. Эдийн засгийн хүндрэлтэй хол боо тойгоор Засгийн газар нэлээд тэвдэнгүй байв. Гэхдээ сөрөг хүчнийхэн бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй хэт улстөржүүлэх үе ч байсан.

-Эдийн засагт үүссэн хүндрэлийн шалтгааныг юутай холбон тайлбарлах вэ?

-Эдийн засагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УИХ-аас тодорхой арга хэмжээг авлаа. Бизнесийнхнээ татварын дарамтаас чөлөөлөхөөр чадах чинээгээрээ ажиллаж байна. Эдийн засагт үүссэн хүндрэл юунаас болов гэдгийг тогтоох хэрэгтэй. Миний үзэж байгаагаар бол ам.долларын ханштай шууд холбоотой. Яагаад гэвэл, мөнгөний бодлогын гурван заалтын нэг нь валютын ханшийг тогтвортой байлгах юм л даа. Үүнийг барьж чадахгүй байгаа удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг бид сөхсөн. Эхний таван сарын байдлаар экспортын орлогыг харахаар өнгөрсөн оны мөн үеийнхээс өс сөн байгаа юм. Өн гөрсөн онд 1.6 тэрбумын экспорт хийж байсан бол энэ жил 1.9 тэрбум болж гурван зуун саяар өссөн. Валютын нөөц нэмэгдээд байхад ам.долларын ханш эсрэ гээрээ унаад байна шүү дээ. Өмнөх оны төвшинд валютын ханшаа барьж чадахгүй байна гэдэг энэ чиглэлд сайн арга хэмжээ авах гүй байна гэсэн үг. Яагаад гэвэл, тэд экспортын орлого руу чихээд байгаа. Эдийн засгийн уналтын гол шалт гаан бол сон валютын хан шийн уналт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, иргэдийн худалдан авах чадварыг улам муутгаж байна шүү дээ. Ер нь бид импортын бараа их хэрэглэдэг. Импортын барааны нэг ам.доллар валютын савлагаанаас болоод дөрвөн зуун төгрөгөөр өссөн байгаа. Энэ нь эргээд ядуурлыг бий болгож байна. Бид чуулганыг үргэлжлүүлж хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Монголбанкны ерөнхийлөгч болон сайдыг огцруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй.

-Сонгуулийн нэгдсэн хуулийг хаврын чуулганаар амжиж баталсангүй. Яагаад ингэж удав?

-Одоо шийдэх ёстой гэж бодож байгаа. Сонгууль ойртох тусам улстөрчид өөрсдийгөө бодсон шийдвэр гаргадаг. Өрсөлдөгчгүйгээр ялах тухай бодож эхэлнэ гэсэн үг. Ирэх сонгуулийн чимээ ойртохоос өмнө энэ хуулиа баталчихвал олон түмэнд хэрэгтэй юм даа. Иргэдийн хувьд улстөрчдөд биш энгийн иргэндээ ээлтэй хууль батлаасай гэсэн хүлээлттэй байгаа. Үүнийг нь бий болгодог нь Сонгуулийн хууль юм. Тиймээс өдийд энэ хуулийн талаар дорвитой шийдвэр гаргах байсан гэж би хувьдаа бодож байна. Хугацаа нь цаашлах тусам намын нэрийн ард нуугддаг байдал улам ихэснэ шүү дээ. Иргэдийн хуурдаг аргууд нь дуусч байгаа учраас намын жагсаалтын ард нуугдах сонирхол их байна. Ер нь намын жагсаалтаар орж ирсэн гишүүн хэнд илүү хайртай байх вэ бодоод үз. Өөрийг нь жагсаалтад багтаасан намын дарга, гишүүддээ хайр зарлана шүү дээ. Өмнө нь тойргоос сонгогддог байхад гишүүд хүссэн, хүсээгүй тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулздаг байсан юм. Ард түмэндээ ойр тогтолцоо байсан. Одоо сонгууль дөхөхөөр иргэдтэй уулзаж байна.

-Сонгуулийн ямар тогтолцоог бие даагчдын зөвлөл дэмжиж байгаа вэ?

Бид 100 хувь ард түмнээрээ шүүлгэдэг тогтолц оо той байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Намын нэ рийн ард жагсч сон гогдоно гэх заалтыг байхгүй болгосон нь дээр. Өнгөрсөн Сон гуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн ч Цэц нүдээ тас аниад юу ч мэ дээгүй юм шиг өнгөрсөн. Улс төрийн намууд эх орны эрх ашгаас илүү дараагийн сонгуульд яаж оролцох вэ гэж бодож байна. Уул уурхай, санхүүгийн эх үүсвэрээ зөв ашиглаж, эх орноо хөг жүүлэхийг бодохоосоо илүүтэй хувийн ашиг сонирхлоо түрүүнд нь тавьж байна. Сөрөг хүчин ч эрх баригч ч ялгаагүй ийм бодолтой байгаа.

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэр тооцоо судалгаатай болсон вэ?

-Сайн болоогүй. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан ч дунд хугацааны бодлого төлөвлөлтийг сайтар хангаж чадахгүй байна. Өнгөрсөн жил гурван жилийн хө- рөнгө оруулалтын хөтөлбөрийг батлуулах ёстой байсан. Үүнийг шийдээгүй байж ирэх оны хөрөнгө оруу лалтын үндсэн чиглэл бат- лахаар учир дутагдалтай гарна шүү дээ. Ер нь дунд хугацааны бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө баталдаг болж байж энэ бүхэн цэгцэрнэ.

-Төмөр замын өргөн, нарийн царигийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн саналд цөөн засвар оруулаад баталж болно гэж бодож байгаа. УИХ дахь Бие даагчдын зөвлөл хоёр гарцтай төмөр зам тавихыг дэмжиж байгаа. Учир нь ОХУ- аар дамжуулан зүүн хойд азийн улс орнуудад нүүрсээ экспортлох хэрэгтэй. Металл, гангийн үйлдвэр ихтэй Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд тэнд байна шүү дээ. Тэр чиглэлийн төмөр зам тавьж байж нүүрсний зах зээлд өрсөлдөөн бий болно. Зөвхөн урд хөршид нүүрсээ экспортлох нь нэг гарцтай учраас үнийн дарамтад орох эрсдэл үүсч магадгүй. Таван толгой, Оюутолгойтой холбоо той ганцхан гарц байж болно гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Монголын үнэн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (July 03, 2014 12:16:14 pm )

    Сонгууль дөхөхөөр танихгүй хүмүүсээ үнсээд л нэг л бишээ, тэгээд л сонгогдчихсон бол нөгөө хүмүүсийнхээ дээгүүр нь өшигчөөд л явна.

antalya rent a car