antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 1 comment

Их тэнгэрийн аманд нууц уулзалт хийжээ

нийтлэсэн Admin

333_8.jpg.300x0_q85_crop_upscale“Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболд  Ерөнхийлөгчид Х.Баттулгыг  “замаас түлхэх” ажилд нь туслахаар болсон бололтой. Учири нь тэрээр  өчигдөр  “Шонхор”, МоАХ фракцийн лидерүүдийг  Их тэнгэрт оройн зоогт урисан байна. Мэдээж намын нууц яриа хийх болохоор энэ газарт хуран цугладгийг хэн бүхэн мэднхэ.  Энэ нууц уулзалтад “Шонхор”-оос УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, Ж.Батзандан, Лу.Болд, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ, МоАХ-оос Р.Бурмаа, Д.Ганбат, Б.Наранхүү, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг нарыг,  “Нэг ардчилал”-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг урьсан  байна.  Х.Тэмүүжинг ганцааранг нь урьсан нь учиртай. Суудал нь дэнжигнэж байгаа өнөө цагт Ерөнхийлөгч “Би Тэмүүжинг хамгаална” гэж хэлсэн. Тиймээс түүнийг ганцааранг нь тусгайлан залсан нь тодорхой.

Х.Баттулга “100-н чухал сэдэв” нэвтрүүлгээрээ  нарийн цариг нь үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх тухай болон төрийн дээр сандайлж суусан эрлийзүүдийн талаар ухуулсан гэж хэлж болохоор байгаа. Үүнийхээ дараа өөрийг нь өрөөндөө дуудаж уулзсан Ерөнхийлөгчийг  “Ц.Элбэгдорж маш буруу мэдээлэлтэй байна лээ. Ер нь энэ хүн аж ахуйн ажил хийж үзээгүй. Дандаа дарга хийж явсан. Тэр хүн одоо буруу шийдвэр гаргаж байна.  Миний хувьд, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж улстөрчидтэй улайстлаа үзэлцэнэ” гэж хэлсэн.

Гэхдээ үүнээс илүү сонирхолтой асуулт бол тэд чухам юуны талаар зөвлөлдсөн бэ, шийдвэрт хүрсэн үү гэдэг.  З.Энхболд Ерөнхийлөгчийн  хэлсэнээр “Женко” Х.Баттулгыг ганцаардуулах тоглолт хийж магадгүй л юм. Аль эсвэл “Алтангадас”-ын эсрэг “дайн”-аа дахин эхлүүлэх ч магадлалтай.  Өөрөөр хэлбэл “Алтангадас”-ын эсрэг бусад фракцынхан нэгдэж байж ч болох талтай.  Тэгэхээр энэ хоёр сонголтын аль ч бай тэд тулаандаа бэлдээд эхэлсэн бөгөөд, хэргийг нэг тийш шийдэж санал нэгдэж байгаа бололтой.  Гэхдээ энэ бүхний ард Ерөнхийлөгч байгааг мартаж болохгүй. Тэгэхээр шатрын хүүгээр хэрхэн нүүхийг тун удахгүй харах бололтой.

 www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (July 03, 2014 11:44:46 am )

    Battulgiig gantsaarduulah gej yu yariad baigaa um bol doo. Ternii tsaana mongoliin ard tumen baigaa gedgiig martaj bolohgui l um baigaa daa AN -iig ard tumen Battulgaar tusuuldug um shuu.sain bodoh heregtei

antalya rent a car