antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

Ц.Нямдорж бол торгуулийн батальон л болсон хүн байна

нийтлэсэн Admin

Төр нь иргэдээ буудах эрхтэй болох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.  Тодруулбал, Цагдаагийн байгууллагын тухай болон Жагсаал цуглаан зохион байгуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн өөдөөс цэрэг, онцгой байдал, тагнуулынхнаар хүч нэмэгдүүлсэн цагдаа нар буу агсаад босох гэнэ. Энэ хуулийн төслийн талаар иргэдийн үзэл бодлыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад МоАХ-ны гишүүн Д.Рэнцэнтавхайтай ярилцлаа.

-Та “Долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдуулан С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нарын хүмүүсийг Олон улсын эрүүгийн  шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Гаагийн шүүхэд хандсан уу?

-Хандаагүй байна. Нөхцөл шаардлага бүрдмэгц хандана. Олон улсын эрүүгийн  шүүхийн (Inmernational Criminal Court) хэрэг хүлээн авах журамд тухайн улс хэргийг шийдээгүй, шийдэх чадваргүй  болох нь нотлогдвол хэргийг татан авч үзэх үндэслэл бүрдэнэ гэсэн байдаг. Гэхдээ энэ улс ардчилсан үндсэн хуультай. Ардчилсан Ерөнхийлөгчийн хэлснээр Justice  буюу Шударга шүүх татан буугдчихаагүй байгаа цагт үнэн, шударга ёс ялна гэдэгт итгэж байгаа.

-Үймээний үеэр хүн буудсан хэрэгт цагдаагийн албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа. Харин та ямар үндэслэлээр С.Баяр нарыг холбоотой гээд байгаа юм бэ?

-Өнөөдрийг хүртэл прокурорын шатанд хэргийн холбогдогчдыг ямар ч байсан шалгаж байгаа гэж ойлгож байна.  С.Баяр, Н.Энхбаяр нараас мэдүүлэг авсан тухай сониноос уншсан. Бодоход, тэр хоёр үзээгүй, хараагүй, юу ч мэдэхгүй гэж мэдүүлсэн биз. Учир нь С.Баяр, Н.Энхбаяр нар хэрэгт холбогдолгүй зүгээр гараад ирсэн. Ер нь “Долдугаар сарын 1”-нд тийм том хэрэг мандаж байхад энэ хоёр нөхрөөс өөр хүн буудаж алах тушаал өгөх бүдүүн зүрхтэй хүн Монголд байсан  бил үү.  Таван хүнээ алдсан бид тийм асуулт  тавих эрхтэй. Тиймээс ч бид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий прокурорт энэ талаар өргөдөл хүсэлтээ  өгсөн.

-Хариу нь ирсэн үү?

-Намайг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд дуудсан. “С.Баяр нарыг ийм тушаал өгснийг юугаар нотлох гэж  байна” гэж асууж байна лээ.  Хэрвээ би тухайн үед болсон явдлыг харах боломж байсан бол тэр нөхрийг алуурчин болохыг баталж ядах юу байх вэ. Ер нь сонгуулийн үйл явц, түүний дараахь үйл явдал, хамтарсан Засгийн газар буюу хам хулгай хийхээр нийлсэн нөхдүүдийг хар. Мөн Оюу толгой, Таван толгой зэргийг дээрхтэй холбоод харахад байшин шатааж хүн буудах нь хэнд ашигтай байсан байна вэ гэдэг нь ойлгомжтой болж байна.  Тиймээс ч “С.Баярын зиндаанд л тушаалын тухай ярина” гэж хэлсэн. Харин Монголын цагдаа дотор тушаал өгвөл хүн алахаас хэзээ ч буцахгүй хагас эрүүжсэн,  удирдлага нь улс төрийн захиалгат аллага хийх бүтэц  хэвээр байна, ногоон малгайгаа нуусан байна. Улстөрчид, том бизнесменүүд, цагдаагийн томчууд чоно нохойд том буутай явдаг нь жирийн хэрэг биш юм байна гэдгийг  бүх хүн олж харсан байх.

-Дараагийн УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. “Долдугаар сарын 1”-ний хэргийг өнөөг хүртэл шийдээгүй байгааг юу гэж хардаж байна вэ?

-Энэ асуултыг Монгол Улсын Ерөнхий прокуророос асуувал зүйтэй болов уу. Шийдчих гэхээр халуун цөмийн гинжин урвал шиг аюул болох гээд  байгаа юм байлгүй. Гэхдээ иргэд  энэ хэргийн жинхэнэ эзэд хэн бэ, тэд яагаад ийм хэрэг хийснийг мэддэгээ мэдээд тов тодорхой үнэлэлт дүгнэлтээ хийчихсэн байгаа. Тиймээс “Долдугаар сарын 1”-ний хэрэг шийдэгдэхгүй дараагийн УИХ-ын сонгуулиа хийвэл иргэд шүдээ зуулттай саналаа өгөх болно гэдэгт  би бат итгэж байна. Ер нь ирэх сонгуулийг шударга явуулж,  “Долдугаар сарын 1”-ний болон бусад хэд, хэдэн хүн амины  хэргийн учрыг олох цаг болсон. 1998 онд С.Зоригийн аллагын дараа  С.Баяртай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гарч байсан гэдэг. Бид дараагийн үедээ ийм бузар нийгэм улс төр хүлээлгэж өгнө гэхээр гутамшигтай байна.

-“Долдугаар сарын 1” хаа, хаанаа том сургамж өгсөн гэж ярьдаг. Гэтэл Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж жагсаал, цуглааны үеэр цагдаа нар хүч нэмэгдүүлж, зэвсэгтэй ажиллах нь. Үүнийг яаж дүгнэж байна вэ?

-Хэлэлцээгүй, батлагдаагүй, батлагдах нь тодорхойгүй хуулийн төслийн тухай юу ярих вэ. Харин ийм хуулийг оруулж ирж байгаа хүний тухайд бол  нөгөө юун гуя гэдэг шиг л юм болж байна. Ц.Нямдорж сургамж авахдаа эсрэгээр нь авч байгаа юм байна. Ц.Нямдорж сайдын олон байшин хаус барьсан нь юу ч биш байна. Энэ хүн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79-ийн 1-д зааснаар зүйлчлэгдэх хэрэг үйлдсэн байж болох мэдээлэл сонин хэвлэлд гарч байна.

-Ямар үндэслэлээр эх орноосоо урвасан гэж шалгах ёстой гэж?

-1990-ээд онд Хятадын тусгай албадын зохион байгуулсан уулзалт дээр Бээжин пандей буудалд нэг их идэж уугаад явсан хүн нь Нямдорж байсан гээ биз дээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн Ц.Нямдоржийг гадаадын маш том компанид зөвлөхөөр ажилласан гээд байгаа. Ноён урваач гэж үг байдаг. Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн “Бороо гоулд” компанид захирал хийгээд тууж явахыг бодоход ойлгомжтой байна. Ц.Нямдоржийн өнгөрсөн, одоо, ирээдүйд үнэндээ авах юм алга. Ер нь Ц.Нямдорж бол торгуулийн батальон л болсон хүн байна шүү дээ, хөөрхий. “Хаан сонголт”-ыг  эсэргүүцсэн юм гараадахвал Ц.Нямдоржийн шинэ хуулиар дотоодын цэргийн академийн сонсогчдыг хөдөлгөхөд хангалттай гэж тооцож. Тэгээд хэрэг бишидвэл  нэргүй болсон Ц.Нямдоржоор сор залаад дуусна. Тэртэй, тэргүй үлдсэн насаа шоронд өнгөрөөх олон хүн  УИХ-д сууж байгаа. Цаад  С.Баяр, У.Хүрэлсүх нар нь ийм л тооцоо хийж суугаа биз.

-Иргэдийн жагсаж, цуглах эрхийг ингэж айлгаж, сүрдүүлж хааж байгаа нь ардчилсан улсад байх ёстой зүйл үү?

-Тэр зэвсэг нь өөрсдийнх нь аминд бас хүрэх вий дээ.  Буу гэдэг гарт нь орсон хүнийхээ хурууны зоргоор эсрэг этгээдийг устгах аюултай эд. Монголын ард түмэн зүгээр хонь шиг алуулна ч гэж юу байхав. Цэрэгт алба хаасан, цэрэгжилтийн хичээлд суусан үй олон залуус гудамжинд гарна. Тэд хүний эрх,  эрх чөлөө, сонгуулийн эрхээ хамгаалж гарч ирдэг юм. Тиймээс Садам, Ладен, Каддафи нарын араас нохойн үхлээр  үхэцгээх гээгүй юм бол арай ийм хууль гаргахгүй байлгүй. Ер нь  Монголын ард түмэнд  ирэх дөрөвдүгээр сарын 11-нд 80 жилийн ойг нь гүн хүндэтгэл, харуусал гашуудалтай тэмдэглэх ёстой  түүхэн үйл явдлыг санан дурсах цаг ирсэн гэж бид уриалж байна. 1932 оны Ардын бослогын 80 жилийн ой 2012 онд тохиож байна. Бид 2000 жилийн үйл явдлыг тэмдэглэж, ташуу захтай Хүннү дээлээр гангарцгааж болж байна. Хойч үеийн бид тэр бослого хөдөлгөөний учир шалтгаан, тэр бослогыг толгойлсон эх орончдын тухай үнэнийг мэдэх эрхтэй. Алийн болгон эх орныхоо түүхийг  харийн  хүний зохиосноор гутаалгаж явах вэ. Ирэх сарын 29-нд тусгаар төрийн 100 жилээр “Монголоо Мартахгүй!” хөдөлгөөн байгуулснаа зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, төр захиргаа, бизнес, улс төр, иргэний нийгмийн бүх байгууллага,  Хөвсгөл, Архангайн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд, ард иргэддээ хандана. Дурсгалын багана босгоё. Хоёр талаас амь үрэгдсэн бүх монголчуудынхаа хойдын ерөөлд нь буян хийж ном уншуулъя. Тухайн үед Оросын коммунистууд,  тэдний бууны нохой болсон МАХН-ын эсрэг, шүдээ хүртэл зэвсэглэсэн байнгын армийн эсрэг босно гэдэг ямар их зориг байсан бол. Бид тэдгээр хүмүүсийн аймшиггүй зориг,  эх орон, үндэс угсаа, шашин соёлоо устгуулахгүй гэж  амиа зольсон, эрх чөлөө, тусгаар байдлаа хамгаалах нугарашгүй итгэл үнэмшлийг бахархан дурсаж, морьтон монголчууд их буу, танк,  байлдааны онгоцтой байлдаж ялалт байгуулж байсан гайхамшигт үнэн түүхийг харуулсан “1932” баримтат-уран сайхны кино хийх санаачилга гаргаж,  киноны уран бүтээлчдийг  уриалж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car