antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 2 comments

Лувсандаржаа ламтан бясалгалаас гарч ирлээ

нийтлэсэн Admin

Билгүүн их номч, шашны нэрт зүтгэлтэн Лувсандаяан буюу Зава Дамдин гэдэг хүнийг өөрийн нь шавь нар, ганц хоёрхон эрдэмтэн, судлаачаас өөр хэн ч мэдэхгүй олон арван жилийг элээсэн билээ.

Харин1980-аад оны сүүлчээр Монгол телевизийн сэтгүүлч Х.Наранжаргал, До.Чулуунбаатар нар “Дэлгэрийн хэдэн хөгшид” гэсэн нэвтрүүлэг бэлтгэн олон түмэнд толилуулсан нь хэн ч үл мэдэх Дэлгэрийн Чойрын хийд гэж байсан тухай, тэнд их номч Зава Дамдин гавж шавилан сууж байсан тухай, түүний шавь Мятав, Гэмпил  нарын хэдэн хөгшин хийдийн туйраа сахисаар өнөө хүрснийг хүмүүст анх мэдүүлж билээ.

Түүнээс хойш Дундговь аймаг Заваа Дамдины мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн их даншиг наадам хийж, бүр Зава Дамдин судлалаар дагнан ажилладаг эрдэмтэн мэргэд ч бий болсон юм. Дэлгэрийн Чойрын хийд сэргэн сүм дуган баригдаж  Зава Дамдины хойт дүр ч тодорсон билээ.

Тэрхүү билгүүн их номч Зава Дамдины хойт дүр, Дэлгэрийн Чойрын хийдийн хамба Лувсандаржаа ламтан 14 настайгаасаа хийдэд шавилан сууж хожмоо 1996-2001 онд Швейцарь улсын Рекон гэдэг газар Равданлин хийдэд бурхны шашны номд боловсорсон, англи, түвд хэл төгс эзэмшсэн, яруу найраг туурвиж яруу тансаг орчуулга хийн уйгаржин монгол бичгийн уран бичлэг (Калиграф) сонирхон татдаг,  гучин таван настай хуврага юм.

Тэрээр “Монгол Ренбучий” гэж нэрлэгдсэн Гүрү Дэва Ренбучийн шавь, багшаа дээдийн дээдээр хүндлэн шүтдэг нэгэн аж.  Тэндээс ирээд Амарбаясгалан хийдийн цорж ламаар сууж  байхдаа 2003 онд их номч, соён гэгээрүүлэгч Лувсандаяан буюу Зава Дамдины хойт дүрээр тодорч хувилгаан ширээнд залагдсан юм.

Тэр дөрвөн жил гаруйн өмнө  бясалсал хийхээр эл хийдийнхээ ойролцоо, Дэлгэрийн уулын энгэрийн хаданд жижигхэн дугуй хашаа хатган бяцхан гэр барин суужээ. Ингээд 1530 хоног бясалгал хийсний эцэст намрын адаг сарын 15-ны өдөр буюу  энэ сарын 10-ны морин цагт дал мөрөө нөмрөн ургасан гэзэг үсээ намируулан инээмсэглэсээр гарч ирж хийдийнхээ “Бадаргуу цагаан гэрэлт өргөө” хүртэл дэвссэн цагаан эсгий дээгүүр сойвон, шавь нарынхаа хамт алхалсаар  хүрч сүсэгтэн олон, бурхны олон шавь нартай уулзан адис жанлав хүртээн их хурал хурж мандал өргөн даллага авлаа. Лувсандаржаа ламтанг бясалгалаас бүрмөсөн гарч ирэхтэй холбогдуулан Швейцарь улсад суудаг багштан нь морилон иржээ.

Бурхны шашны их номч энэ багш нь шавь нарын хамт Хэнтий аймгийн бурхан номын хийд дамжин жарз буюу нууц тарнийн бясалгал  хийж гурван сар яваад энд иржээ. Түүний шавь Японы хоёр, Америкийн нэг иргэн хамт явжээ. Мөн Австрали улсын Мельбурны их сургуулийн профессор, доктор Кэтрин ирсэн байлаа.

Энэ хүн Монгол эмэгтэйчүүд, ялангуяа Дэлгэрийн Чойрын хийдийн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн Лувсандаржаа ламтаны ээж Ж.Гүндэгмаа нарын олон эмэгтэйчүүдийн тухай “Монголын баатарлаг дагинас” гэсэн номыг англи хэлдээр хэвлүүлэн авчирсныг Лувсандаржаа ламтан “Нобелийн шагналд дэвшүүлэхүйц бүтээл” гэж үнэлсэн юм. Ингээд хийдийн 20 ханатай “Бадаргуу цагаан  гэрэлт өргөө”-нөө  их ном хурлаа.

Ирсэн зочдын дотор Бээжингийн их сургуулийн доктор Хишигтогтох, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нар байв. Бясалгал гэж юү болон, ийнхүү бясалгахын ач холбогдлын талаар Г.Аким:

-Шашны ёс дэг,  жаяг их нарийн. Энэ дэгийг Лувсандаржаа ламтан жинхэнэ номын ёсоор сахиж энэ бясалгалаа хийлээ. Энэ бол оюуны их төвлөрөл, хорвоогийн мэдлэгийн туйлд хүрэх чармайлт  юм даа.  Билэг билэгийн дээдээр чанад хязгаарт хүрэх гэж нэг юм байна.

Тэнд л хүрэх гэж яваа үйл юм. Ардын хувьсгалаас хойш бясалгалыг яг ингэж жинхэнээр нь аглагт сууж , ийм урт хугацаанд хийсэн хүн Лувсандаржаа ламтнаас өөр байхгүй. Бясалгалаар их гэгээрсэн хүний жишээ бол Говийн догшин ноён хутагт Данзанравжаа юм.

Тэр оюуны, соёлын, түүхийн гайхамшигт маш нандин өвөө хойч үедээ үлдээсэн. Лувсандаржаа лам Монголын ард түмэнд, монголын шашны түүхэнд, шашны соёлд мөн тийм их зүйлийг хийнэ, бүр гайхахаар, бархархахаар их юм бүтээнэ гэдэгт би итгэлтэй байгаа гэж ярилаа.

Лувсандаржаа ламтан сүсэгтэн олонд адис жанлав хүртээн өөрийн орчуулсан “Алтан дэвтэр” буюу “Хор Чойнжун Зава” номыг хүн бүрт хүртээлээ.

Энэхүү ном их номч Зава Дамдины түвд хэл дээр туурвисан  таван бүлэг, 646 бадаг яруу  тансаг шүлэг бөгөөд хэвлэлийн маш орчин үеийн технологоор гаднаас нь хараад алтан дэвтэр гэхүйц хэлбэрээр хэвлэгдсэн гоёмсог ном юм.

Номын төгсгөлд Лувсан­даржаа хувилгаан “Энэхүү чухал нандин бүтээл нь, үг үсэг бүр нь түүхийн хэдэн зуу, мянган жил болоод бүр хэдэн түм, буман жил, цаашилбал хэдэн галбыг багтаасан гүн гүнзгий утга агуулгатай хийгээд санаж сэтгэшгүй нууцын орон ч цаглашгүй ба өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн үлэмж утгасыг агуулсан аливаа номын шударга мэлмийтний оройн чимэг ажээ”  хэмээн өгүүлсэн нь энэхүү суут бүтээлийн мөн чанарыг илтгэмой.

Лувсандаржаа ламтан ийнхүү хийдийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож эхэллээ.

 

С.Пүрэвсүрэн (Дундговь)

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 18, 2011 4:04:13 am )

    4н жил сайхан залхуурч хэвтэж байгаад гарч ирчээд баахан хүмүүсийн толгой эргүүлээд тэр апугийн батсайхан энээ тэрээ хэсэг нөхдүүдийг алгадаад байсан бичлэг нь хаачсийн бол. тэгээд ичихгүй эрх ямбатан шиг баруун гартаа бээжин хав тэвэрцэн нтр. тийм л гөлөг тэвэрмээр байсым бол банхарынхаа гөлгийг л тэврэнэ биз. үхсэн гэгээрнэ гэж юу байсын. лам нар гэж худлаа шааж хөлждөг хэдэн нөхдүүд байнаа. хүний мэдээжийн юм ярьж нөгөөхийг нь монголчуудаа шулж баяжих гэсэн хэдэн пиздакууд нь дэвэргээд. цаанаа шалиг завхай хэдэн халзан толгойтнууд.

  • Anonymous (November 18, 2011 7:52:13 pm )

    Negent niitlell bichij bgaa yum bol Zava Damdin gedeg hunii tuuh namtariig n cain cudalj bichih heregtee ertemtee 3 shaviin talaar bichih heregtee ooriinh n edelj hergelj bcan zuil c geh met er tuuh namtriig mash cain unshij cudalcnii etsect niitlellee humuuct hutguul tuuh ch guivahgui bh bolno .

antalya rent a car