antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 1 comment

Цор цор хийж явсан Д.Лхагважав албан тушаалаар амаа үдүүллээ, хөөрхий

нийтлэсэн Admin

“Үндэсний соёмбо” хөдөл­гөө­ний тэргүүн Д.Лхагважавын цор цор хийж явсан эрх чөлөөт үе өнгөрлөө, хөөрхий.


МАН-д элсэж, Ерөнхий сайд С.Бат­болдын эдийн засгийн зөвлөх гэдэг томоохон албан тушаалд томилогдсон тэрбээр үүнээс хойш гудамжинд жагсч, Таван толгой, Оюу толгойн талаар олигтой үг дуугарах эрх­гүй болов. Албан тушаал, эрх мэдэл, эднийг дагаж ирэх их хөрөнгө гэдэг ийм хүчтэй аж. Уг нь “Урбанек” компанийн үүсгэн байгуулагч Д.Лхагважавт идэж уух, эдэлж хэрэглэхээс авахуулаад дутаг­даж, гачигдах зүйл үгүй. Гэсэн хэдий ч хүний шуналд хязгаар үгүй юм даа. Мэдээж ард түмний тархийг угаах­даа сайн, эдийн засаг, улс­төрийн мэдрэмж, арга заль ихтэй Д.Лхагважав мэтийн хүмүүсийг төрийн эрхийг гартаа авсан том намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд өөртөө урвуулж, албан тушаал, эрх мэдлээр урхидахаа хэнээр ч хэлүүлэлгүй мэдэх байлгүй.

Сүүлийн үед төр засгийн байд­лыг ажвал Д.Лхагважавын үүсгэн байгуулалцсан “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн бараг хагас жилийн хөдөлмөр үгүй болох нь ойлгомжтой боллоо. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы 2010 оны дол­дугаар сарын долооны өдрийн хуралдаанаар “Таван тол­гойн нүүрсний ордыг ашиг­лах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолыг баталсан нь өдгөө буцах хандлагатай болоод байна. Энэхүү тогтоолд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувь­цааны 50 хүртэлх хувийг Мон­голын иргэд, аж ахуйн нэг­жүүдэд эзэм­шүүлэх, гадаад дотоодын хөрөнгийн биржид арил­жаалах, үүний дотор Мон­голын иргэдэд 10 хувийг үнэ төлбөргүй, Монголын аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэр­лэсэн үнээр худалдана” гэж заасан билээ. Харин өнөөдөр УИХ-ын баталсан хууль тогтоолыг эргүүлэн цуцалж, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарах 10 хувийг ард түмэнд нэмж өгөх асуудал нэлээд дэм­жигдэж эхлэв.

Тиймээс сая, сая төгрөг өгөн байж “Монгол 999 Үн­дэсний нэгдэл”-д нэгдэж, Таван толгойгоос ахиухан хувь хүртэх сонирхолтой бай­сан аж ахуйн нэгжүүд төр зас­гийн энэхүү шийдвэрийг ихэд эгдүүцэн, эсэргүүцэж байгаа нь тодорхой. “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийг дэмждэг зарим эдийн засаг­чид ид яригдаж буй уг асуу­далд тааламжгүй хандаж бай­гаагаа ч илэрхийлээд амжсан. Тухайлбал эдийн засагч Н.Дашзэвэг “Хэрэв ийм шийдвэр гарвал “Эрдэнэс Таван­ толгой”-н хувьцааны үнэ буурна. Үнэгүй хувьцаа тараа­чих­сан компанийн хувьцаа үнэ хүрдэггүй юм. Нөгөө талаар үндэсний компаниуд энэ ажилд оролцохоор бэлтгэлээ хангаж зохион байгуулагдсан учраас одоо буцах аргагүй. Буцвал УИХ Монголын үндэсний эрх ашгийг илэрхийлэгч биш болно. Том алдаатай шийдвэр болно. Ингэж холбирсон нөхдийг дахиж УИХ-д сонгож  болохгүй. Дараагийн УИХ-д энэ алдааг засах чадамжтай нөх­дийг сонгох хэрэгтэй” гэдэг байр сууриа илэрхийлжээ.

Харин “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Лхагважавын хувьд арга­гүй л амаа үдүүлсэн хүн шиг ярьж байна лээ. Тэрбээр “Таван толгой, Оюу толгойн хувьцаа, газрын баялгийг ард түмэн­тэйгээ холбож өгье гэдэг нь иргэний хөдөлгөөнүүдийн 2005-2006 онд баримталж бай­сан зарчмын нэг. “Монгол 999” гэдэг байгууллага эвлэл­дэн нэгдсэнээрээ Засгийн газрын бодлогыг өөрчилж, УИХ-ын 39 дүгээр тогтоолыг батлуулсан. Уг тогтоолын дагуу Таван толгойн хувьцааны 10 хувийг иргэдэд олгохоор болсон шүү дээ. Хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд авч өгье гэж байсан. Намын бүл­гүүд дээр “Аж ахуйн нэгжид олгох хувьцааг иргэдэд нэмж олгоё” гэж яриад байна лээ. Миний зарчим бол “Арван хувийг иргэдэд олгохдоо заавал ч үгүй борлуулах ёстой. Ард түмэндээ, аж ахуйн нэгжид борлуулах ёстой” гэдэг. Намын бүлгүүд “Хувьцааг иргэддээ борлуулъя. Иргэд түүнийгээ борлуулах эрхтэй” гэсэн асуудлыг ярилцаж байх шиг байна. Нэг ёсондоо, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа авах аргыг бага зэрэг өөрчилж бай­гаа гэж ойлгож байгаа” гэжээ.

“Нэг ёсондоо, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа авах аргыг бага зэрэг өөрчилж байгаа гэж ойлгож байгаа” гэдэг өгүүлбэр дэндүү бөөрөнхий, эрх мэдэл, албан тушаалд амаа хамхиулсан хүний үг шиг сонсогдож байгаа биз. Эсвэл том намын даргадаа таалагдах гэсэн, тал алдахгүйг хичээсэн үг биш байна гэж үү. Юун нөгөө 2000 гаруй аж ахуйн нэгжийн нэгдлийг төлөөлж буй байгууллагын ТУЗ-ийн гишүүн бэ. Ерөөсөө л МАН, Засгийн газрыг тө­лөөлж буй өнгө төрх, үнэр Д.Лхаг­важаваас нэвт үнэртэх болжээ.

Мэдээж ард түмэнд 10 хувийг нэмж олгоё гэдэг асууд­лыг шүүмжилж байгаа юм биш. Улааныг харж урваж, шарыг харж шарвадаг хүний тогтворгүй, ичгүүр сонжуургүй царайг илэрхийлэх гэсэн минь энэ. Магадгүй хоёр хүний дун­дуур гүйх хар муурын явдлыг энэхүү нийтлэл санаг­дуулж байж болно. Гэвч Д.Лхагважавын үнэн дүр төрх ийм аж. Бас болоогүй ээ, олон намаар гуйлгуулж байж МАН-д очсон гэдгээ тэрбээр илэр­хийлээд амжсан шүү дээ.

“Би 2005 оноос улстөрд орсон. Үүнээс хойш надад тодорхой санал тавьсаар ирсэн. Бараг бүх нам “Элсээч” гээд хадаг өгсөн дөө. Хариуг нь өгч чадаа­гүй байсан юм. Харин Ардын намын дарга С.Батболд “Монгол Улсын эдийн засаг  хөгжлийн гараанд ирлээ. Сүүлийн хоёр жилийн хуга­цаанд  төсвийн орлого хоёр дахин нэмэгдлээ. Эдийн засгийн энэхүү хөгжлийг хувь хүн, иргэд рүү чиглүүлэх хэрэг­тэй байна. Та хамтарч ажил­лах уу” гэдэг саналыг тавь­сан. Түүнийг нь би хүлээн авсан. Тэгээд ч “Засгийн газрын тэргүүн эдийн засгийн энэхүү өсөлтийг зөв тийш нь чиглүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна” гэж бодож байгаа. Нуух юм алга. Миний намд элссэн өдөр бол 2011 оны арваннэгдүгээр сарын 10. Энэ өдрөөс эхэлж би МАН-д харьяалагдаж эхэлсэн. Намын дүрэм, журамтай танилцсан. Ерөнхий бодлого барина гээд байгаа” гэх мэтээр Д.Лхагважав өөрийгөө тэнгэрт тултал рекламдаж байна. Ийнхүү Д.Лхагважавын цор цор хийх хөг нь өнгөрлөө. Жаахан дуугарч, үзэл бодлоо ичиж эмээлгүйгээр илэрхийлчихдэг нөхдийг нэг нэгээр нь намдаа элсүүлээд нам дардаг үзэгдэл газар авах болсон нь туйлын харамсалтай.]


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 23, 2011 7:02:48 am )

    URBANIKAA ICHIJ VHEECHEE

antalya rent a car