antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

Банкууд 21 мянгын хариуд 20-100 сая төгрөгийн хадгаламж байршуулахыг шаарджээ

нийтлэсэн Admin

УИХ-ын нэр бүхий гишүүд Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар тутам олгож буй 21 мянган өгрөгөөс арилжааны банкууд 350 төгрөгийг нь үйлчилгээний хөлс болгон авч байгааг эсэргүүцсэн билээ. Тэд 350 төгрөгийн хураамжийг төсөвт суулгах ёстой гэж үзсэн.

Улмаар нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт санал хүргүүлсэн билээ. Үүний дагуу Засгийн газар эл асуудлыг ээлжит хуралдаанаараа хэлэлцээд 350 төгрөгийн хураамжийг төсөвт суулгах шаардлагагүй, харин иргэдээсээ авах нь зөв гэж үзлээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүү “Манай яам Сангийн яамтай хамтраад арилжааны банкны удирдлагуудтай уулзаж, иргэдэд 21 мянган төгрөг олгох үйл ажиллагааг ямар байдлаар зохион байгуулахаа ярилцана. Мөн Монголбанктай орон нутагт энэ үйлчилгээний шимтгэлийг өөрчилж болох талаар ярилцахаар боллоо. Банкууд хот, хөдөөгийн үйлчилгээний зардал ялгаатай байна гэсэн. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа болохоор иргэн бүр 350 төгрөг төлөх ёстой” гэв.
Түүний хэлснээс үзэхэд банкууд Улаанбаатарт алдагдалтай, хөдөө орон нутагт ашигтай ажиллаж, хотод алдсан алдагдлаа хөдөөний салбаруудаасаа нөхөж байгаа гэнэ. Тиймээс хөдөөний иргэдээс бага, хотын иргэдээс арай их шимтгэл авах боломж байгаа гэж үзжээ. Салбарынхны санааг зовоож буй нэг асуудал бий аж. Тэд битгий банкууд нэмж болзол тавиасай гэж залбирч суугаа юм байна. Учир нь “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгож байгаагийнхаа төлөө банкууд энэ мөнгөнөөсөө гадна 20-100 сая төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуул гэсэн болзол тавьжээ.

Д.Эрдэнэтуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car