Монголын оюутны холбооныхон “Оюутны байгууллага гэдэг олз хайсан хүний оромж биш” хэмээн хэвлэлийн бага
хурал зарлаад байна.
Оюутан залуусыг өмгөөлж хамгаалах нэг том хана нь оюутны холбоо яах аргагүй мөн. Сайн зүйл хийдгээрээ оюутан залуус дунд нэлээд нэр хүндтэй байгууллага. Эрх мэдэл багатай ч оюутан залуус дундаа УИХ л гэсэн үг. Энэ хэвлэлийн бага хурлыг үгүйсгэх нэг шалтгаан байна. Учир нь улстөрчдийн цэцэрлэг гэгдээд байгаа Оюутны холбооны ганц урдаа барьдаг зүйл нь “Шар виза” буюу автобусны билет болж хувирч байна.
Автобусны билетээс бусад тал дээр Оюутны холбооныхон сургалт, семинар зохионо гэж бараг байхгүй шүү. Учир нь ийм арга хэмжээ тэдэнд мөнгө олж өгөхгүй. Харин нөгөө хэрүүлийн гол бай болдог автобусны билетээс мөнгийг хайр найргүй олж байгаа учраас тэр шүү дээ. Тийм ч учраас тэрхүү автобусны билетээ оюутан бус энгийн нэгэнд дамлан зараад байгаа нь мэр сэр мэдэгдээд л байна.
Хэн дуртай нь авч болох нь илэрхий болсон. Оюутнууд автобусны билет авах гэж өргөдөл, хүсэлт гаргадаг түүнийг нь дуртай үедээ цохоод дургүй нь хүрвэл буцаах жишээтэй. Ерөнхийдөө царай харна гэх үү дээ. Уг нь автобусны билетийг хэн эзэмших ёстой юм бэ. Мэдээж оюутан шүү дээ. Гэтэл энгийн нэгэн ажилчин эсвэл бүр дээд сургуулийн залуу багш хүртэл барьчихсан явж байх жишээтэй.
Автобусны билет дээр хэрүүл хийгээд хурал цуглаан болоод байгаа учир нь мөнгөө алдахгүй гэсэн тэмцэл юм л даа. Авлига, танил тал харах, ямар нэгэн ажлыг цалгардуулах сургалт дамжаа нь оюутны холбоо болж байна. Хаана л ашиг хонжоо харагдана тэнд л Оюутны холбооныхон харагддаг болох вий дээ.
Угтаа оюутан хүн “хүн биш” гэж шоглоод байдаг нь үнэний ортой л болж таарч байна. Муу бүхэн тэднээс гарах болсон нь удирдлагуудтай нь шууд холбоотой гэхэд буруудахгүй. Ажил хийхдээ тааруу энэ оюутны холбоо олз хайхдаа тун ч гаргууд юм.
Э.Баясгалан
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 20, 2011 5:32:32 pm )
oyutnii holboog oyutnuudiin dund ner hundtei ch gh shig yun hudlaa yum bichdeg yum be, jiriin neg oyutnaas asuu daa. ALI SALBADAI BOLSON, SURLAGA MUUTAI ZALUUSAAR L DUURSEN IIM L BAIGUULLAGA SHUU DEE. DEER N ARDIIN NOMIIN GAR HUL BOLSON. IIM L BAIGUULLAGA. NEGDSEN HOLBOO UGAAS HEREGGUI, SURGUULI BUR L HOLBOOTOI BH N ZUV. TED OYUTNUUDDAA BILETEE UGUUD L BOLOO SHUU DEE.
1 Comment