antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 Comments are off

Шуурхай мэдээ: Санкт-Петербургт халдлага үйлдэгч Дундад Азиас гаралтай байжээ

нийтлэсэн Admin

ОХУ-ын Санкт-Петербург  хотын метронд дэлбэрэлт болсны улмаас 11 хүн амь алдаж, 45 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өдрийн цагт болсон бөгөөд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн үүнийг “Алан хядах ажиллагаа” хэмээн нэрлээд буй. Одоо тодорхой болж байгаагаар энэхүү халдлагыг амиа золиослогч үйлдсэн бөгөөд түүний төрхийг ч тодруулжээ.

Хүчний байгууллагынхны тогтоосноор алан хядагч Дундад Азиас гаралтай  нэгэн бөгөөд Сирийн зэвсэгт дайчидтай холбоотой байсан хэмээжээ. Галт тэрэг хоёр өртөөний заагт явж байх үед амиа золиослогч дунд хэсгийн вагоны хаалганаас холгүй бөмбөгөө дэлбэлжээ. Ойролцоогоор200-300 грамм тротил бүхий гар хийцийн  бөмбөг дэлбэлсэн хэмээн тогтоогоод байна. Санкт-Петербург хотод хоёр өдрийн гашуудал зарлаад байна.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан дэлхийн олон орны удирдагчид, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд эмгэнэл илэрхийлэв.

/гар хийцийн бөмбөгийг жижиг ган үрэл болон метал эрэг шураг зэргээр “цэнэглэсэн” байжээ/

П.Булган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car