antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 6 comments

“Манай нам бүлэг фракц гэдэг юманд  идэгдэж  дууссан”

нийтлэсэн Admin

АН эрх барьсан өнгөрсөн жилүүдэд хариуцлагатай албуудыг хашиж байсан хүмүүсийн нэг бол С.Ламбаа. Тэрбээр одоо  АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүний хувиар намдаа хүчин зүтгэж байгаа аж. Түүнчлэн С.Ламбаа эрхэм намынхаа нөхцөл байдлын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Үнэхээр сүүлийн хэдэн жил манай нам бүлэг фракц гэдэг юманд  идэгдэж  дууссан. Гэхдээ үүнийг анх хэн нэгэн санаачлаад хийчихсэн юм биш л дээ. Манай нам байгуулагдсан цагаасаа олон намыг өөртөө нэгтгэж ирсэн  болохоор нам дотор олон толгойлогч байдаг.Толгойлогч  бүрийг дагасан хэсэг бүлэг хүмүүс байсаар ирсэн. 90-ээд оны эхээр ардчилсан хувьсгалын тулгын чулууг тавьсан  Монголын ардчилсан холбоо /МоАХ/, Ардчилсан социалист хөдөлгөөн /АСХ/,Шинэ дэвшилт холбоо /ШДХ/ түүнийг түшиглэж байгуулагдсан Ардчилсан нам, Социал демократ нам, Үндэсний дэвшлийн намын угшил манай АН-д амь бөхтэй хадгалагдаж ирсэн. Тэгэхээс ч аргагүй. Тэр хүнд үед нэг хөдөлгөөн, нэг намд итгэл үнэмшлээрээ нэгдэж, үй зайгүй нөхөрлөж явсан нөхдүүд улс төрийн намын гишүүний хувьд ч, найз нөхдийн хувьд ч дэндүү ойрхон байсан. Байсаар ч байгаа гэдгийг  би хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ гурван хөдөлгөөн, намынхан эвсэж нэгдэж явахдаа хэзээ ч хатуу фракц бүлэглэл болж намаа салгаж бутаргаж байсангүй.  Харин ч эвлүүлэх, эмхлэх гэж зүтгэж ирсэн. Хамгийн гол нь сүүлийн үед манай намын лидерүүд албан тушаалын төлөөх амбицдаа хөтлөгдөж  намын удирдах байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг хувааж янз бүрийн нэртэй бүлэглэл бий болгож, фракц гэдэг юмыг жинхэнэ утгаар нь амилуулсан. Өмнөх дөрвөн жилд манай нам төр засгийн бүх эрхийг барьж байсан ч фракцууд хоорондоо сөргөлдөж,  эцэст нь Засгийн газраа унагаад, сонгуулийн босгон дээр өмнөх сонгуульд  ялалт байгуулсан  хуулиа хүртэл өөрчилсөн. Үүнийхээ горыг 2016 оны УИХ-ын сонгуульд амсаж, МАН-д 65 суудал бэлэглэсэн. Өмнө нь 2000 онд мөн л эвсэж байж ялсан атлаа эцэст нь албан тушаалын төлөө дотроо өрсөлдөж, эцэстээ салж бутарч бие биеийнхээ эсрэг өрсөлдөөд  МАХН-д 72 суудал бэлэглэсэн  гашуун сургамж байсан. Үнэнийг хэлэхэд гишүүдийнхээ санал бодлыг сонсож, өмнөх сургамж, цаг үеэ мэдэрч тооцохгүйгээр  хэсэг бүлэг хүн дур зоргоороо авирлаж байгаа  нь ялагдлын үндэс болж байна. Ийм авир улс төрийн намд, ялангуяа лидер хэмээх нөхдүүдэд байж болшгүй зүйл.  2000 онд бид алдаагаа засаж ардчилсан хүчний таван нам нэгдсэнээр Ардчилсан нам үнэхээр хүчирхэгжсэн. Түүнээс хойш УИХ-ын, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, Ерөнхийлөгчийн сонгуульд олон удаа ялалтын тугаа мандуулсан. Харамсалтай нь өмнөх дөрвөн жилд  дахиад л эвдрэлцэж, утга учиргүй сөргөлдөж, эцэст нь сөрөг хүчнийхээ “идэш” болж, буцаад 2000 оныхоо буурин дээр ирчихээд намаа шинэчлэх аянаа эхлүүлж байна. Бодит үнэн гэвэл ийм л байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • иргэн (April 04, 2017 12:51:48 pm )

    Яг л үнэнийг ярьсан байна. Одоо ч энэ намын лидерүүд өөр хоорондоо хавиралдаж дуусаагүй. Энэ өвчин МАН -д ч бас хамаатай. Бас л хэн энь лидер байхаа нууцхан үзэлцэж л байгаа. Олигтойхон лидер ч бас ганцаадах өнгө аястай бусдын дэм дутаад байх шиг. Тэгээд бодохоор хэн олон хүнийг өөртөө татах бодлогоо энэ 5-10 жилд хэрэгжүүлж чадсан нөхөр л гарна гэж бодож суух жишээтэй. Тэр нь бас олон нийтэд бохирдсон нэр хүндтэй байх жишээтэй.

  • zochin (April 04, 2017 1:56:50 pm )

    Сайхан ярьсан байна. Намууд болон монголын нийгмийн өнөөгийн байдал үнэхээр л ийм л дүр төрхтэй байна даа

  • Иргэд (April 04, 2017 6:28:23 pm )

    Матаач Ламбаа АН-ны хошногийг ухаж байна

  • Иргэд. (April 04, 2017 6:29:07 pm )

    Матаач Ламбаа АН-ны хошногийг ухаж байна. Өмхий амхий

  • Иргэд. (April 04, 2017 6:29:52 pm )

    Матаач Ламбаа АН-ны хошногийг ухаж байна. Өмхий өмхий

  • Иргэд. (April 04, 2017 6:31:29 pm )

    Хошного ухдаг Ламбаа

antalya rent a car