antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 Comments are off

Цагдаагийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

нийтлэсэн Admin

Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр нийслэлийн Цагдаагийн газрын хурлын танхимд эхэлж байна. Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцож байгаа юм. Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр үг хэлэв.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан түүхэн цаг үед цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болж байна.

Удирдах ажилтнууд зөвлөгөөний хугацаанд Үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, “Цагдаа-Олон нийтийн харилцаа”, “Манлайлал-манлайлагчийн ёс зүй, хувийн соёл”, “Хүний эрхийн зарим асуудал”, “Цагдаагийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулгын үзэл баримтлал/, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарах асуудлууд зэрэг 30 гаруй сэдвээр сургалт, мэдээлэл авах юм.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт үг хэлж, Улсын ерөнхий прокурорын газар, Гадаадын иргэн харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл хийнэ. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car