antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 19 comments

Л.ПҮРЭВБААТАР ДАРГЫН ҮНЭТЭЙ СУУДАЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНД СЭВ СУУЛГАХ НЬ

нийтлэсэн Admin
olloo_mn_1450831170_tz1
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьж байгаа нь хоёр улсын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж буйг дурдсан юм.  УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  хувьцааг Хятадад шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гараагүй. Гэтэл Л.Пүрэвбаатар Оросын талд төмөр замын зарим хувьцааг Хятадад шилжүүлэхээр яриа хийж байгааг мэдэгдсэн байна. Энэ нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч хөрөнгийг шийдвэрлэх хоёр улсын яриа хэлэлцээг гацаагаад байгаа аж. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын энэ үйлдлийг анхаарч, арга хэмжээ авахыг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон салбарын сайд М.Зоригт нараас хүссэн юм. Харин үүний дараа УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар мэдээлэл хийж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй. Надад гадаад дотоод гэрээ хэлэлцээр хийж явах ямар ч шаардлага байхгүй. Д.Пүрэвсүрэн сайд надад хариуцлага тооцох тухай албан бичгийг Засгийн газрын тэргүүн болон салбарын сайдад хүргүүлсэн байна билээ. Тиймээс хувьцааны асуудлаар хаанаас, хэнээс ямар хариуцлага хүлээх ёстойгоо ойлгохгүй байна” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр ЗТЯ-ны сайд М.Зоригт өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлж уг асуудлаар “Оросын зам” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх “УБТЗ” ХНН- ийн Ерөнхий хорооны дарга Морозов, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч Г.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарт хандан албан бичиг илгээсэн байна.

Тэрбээр уг албан бичигтээ “Л.Пүрэвбаатарыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн учраас түүнд хариуцлага тооцох ёстой” хэмээн дурьджээ. Ямартай ч салбарын сайд нь нэр бүхий хүмүүст заавал ч үгүй Л.Пүрэвбаатарт хариуцлага тооц гэх үүргийг өгчихлөө. Тэгэхээр дээрх нэр бүхий хүмүүсийн хэн нь худлаа ярьж хэн нь үнэн яриад байгааг уншигчид бид аль ч өнцгөөс нь харсан ойлгомжгүй байгаа юм.

Уг нь Л.Пүрэвбаатар дарга уржигдар хийсэн мэдээлэлдээ “Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгааг мушгин гуйвуулж яриад байх шиг байна. Яг үнэндээ Гадаад хэргийн сайдын ард Ё.Манлайбаяр гэх хүн бий. Энэ хүн өмнө нь Зам, тээврийн яамны газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Одоо Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа” хэмээсэн.

Тэгэхээр энэ асуудал үнэхээр хэн нэгний зохион байгуулсан албан тушаалын төлөөх дайн уу гэдэг асуудал үүсч буй юм. X э р в э э Л.Пүрэвбаатар дарга үнэхээр төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьсан бол хоёр улсын яриа  хэлэлцээрт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Эцэст нь хэлэхэд төмөр замын тулаан төрийн бичгээр үргэлжилж Ерөнхий сайдыг хүртэл эвгүй байдалд оруулаад авлаа даа кабинетийн гишүүд нь.

Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • зочин (December 23, 2015 9:12:37 am )

    САйхан даа, АН-ынхан сандал суудалаа булаалдан алалцах нь дээ, сонгууль дөхөөд , урьд өмнө үнэхээр ийм замбараагүй байгаагүй юм байна шүү, МАН-ын үед, бас ч гэж эмх цэгцтэй хууль дүрэмтэй байжээ, одоо дурын дурак монгол улсын хувьцааг зарна гээд л хятадуудтай ярьдаг болжээ,

    • Зочин (December 23, 2015 9:16:04 am )

      Хүн болгон дуртайгаа хийх болждээ.

    • Mongol (December 23, 2015 5:21:57 pm )

      Naad hulgaich nohoinii chin ezen n bathuu geheer l oilgomjtoi gej

  • Ард (December 23, 2015 9:33:11 am )

    Наад тэнэг сайдаа зайлуулаач

  • zocin (December 23, 2015 9:51:25 am )

    manaid yamarch sedev garsan ali ni unen yariad bgaa ni medegdexgui uur uursdiiguu umuursun xumuus bxiin.

  • Anonymous (December 23, 2015 9:54:07 am )

    Saihaan saihan alaltsaad ug alaltsaad ug!

  • sur (December 23, 2015 9:58:57 am )

    Энэ бүхний цаад учрыг тайлсан “Орос Хятадын завсар дахь Монгол Улс”ном Германд саяхан хэвлэгдэсэн ба Өрнөдөд гүйлгээтэй байна. Дэлхийд хамгийн олон оронд салбартай, цахим сүлжээ Amazon -оор US$50 зарагдаж олон уншигчдын сэтгэгдлийг хүртээд буй энэ номын монгол, орос хувилбар Интерном,УИД, AZHUR, МИР зэрэгт хямд байна. . Өрнөдөд зарагдаж буй холбоос нь :
    http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren

  • Бат (December 23, 2015 10:13:43 am )

    Хүмүүсийг ажил төрлийг нь тайван хийлгэхгүй арай дэндүү юм аа Пүрэвбаатар бол тийм хийх эрх мэдэлгүй бас ярих хүн биш энэ арай л худлаа хүний нэр сүр гутаах гэсэн оролдлого байна даа

  • зочин (December 23, 2015 11:09:48 am )

    наад сэтгэцийн өвчтэй новшоо зайлуулаач

  • bold (December 23, 2015 11:21:28 am )

    ene lala dargiig tomor zamaas zailuulchix xonshoortoi aabiin xuu alga uu

  • од (December 23, 2015 12:09:34 pm )

    пүрэвсүрэн германд байхдаа хөгийн юм байсан. “түнхэлцэг” болоод томорч сүүлдээ хүн гүтгэдэг болох нь ээ

  • зочин (December 23, 2015 12:10:36 pm )

    хэний ах дүүс төмөр замд олон бнаө тэр улс төрчийн л хийж байгаа хог гэдэг нь ойлгомжтой юм биш үү

  • zochin (December 23, 2015 12:37:04 pm )

    ene ugaasaa baritsgyu nuhur shdee. Purevbaatar TZ g suuruulne shuu.hurdan anhaaraldaa avah heregtei.

  • зочин (December 23, 2015 12:55:42 pm )

    Энэ Пүрэвсүрэн сайд манай гадаад харилцааг ч будаа болгох нь дээ

  • Зочин (December 23, 2015 1:07:34 pm )

    Биднийг төрийн ажил эрхэлж байх үед ийм асуудал гархад эхлээд хоёр сайд хоорондоо ярьж, үнэн мөнийг нягтлан асуудлыг шийддэг байлаа. Одооны сайд хоолоо голсон ховч хүүхэд шиг болж дээ. Тэр тусмаа гадаад хэргийн сайд ийм өрөвдөм байх ч гэж дээ.Элбэгдорж гуайн аппаратаар дамжаад гарсан олон төрийн ажилтнууд нэг иймэрхүү л байх юм даа.

  • ganaa (December 23, 2015 4:54:35 pm )

    хүнийг зүгээр ажлыг нь хийлгэж болдоггүй юм байх даа. энэ асуудалыг яриад байгаа бүх хүмүүсийг халз ярилцлаганд оруулах хэрэгтэй тэгээд асуудалыг шиийдэж болно шүү дээ тэгэхгүй бол энэ хаваржингаа хэрэлдэх асуудал гарна шүү

  • T.Z ajilchid (December 23, 2015 5:05:05 pm )

    T,Z dargaar mergejliin hun tavsan shuu unheer iim zuil hiiher hun bish eeeeee said ni ajlaa medehgui huuhenees uur medeh zuil alga

  • зочин (December 23, 2015 5:40:39 pm )

    ПҮРЭВБААТАРЫН СУУДАЛ ХЭН НЭГЭНД ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ. НИЙГЭМД ТЭГЭЖ Л ОЙЛГОГДОЖ БНА.

  • Anonymous (December 23, 2015 8:26:38 pm )

    А.Гансүх УБТЗ ХНН-ийн дарга болох санаатай. Энэ жүжгийг зохион байгуулж байгаа.

antalya rent a car