antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 2 comments

Сансар орчмоор үүрлэсэн халаасны хулгайчдаас болгоомжил

нийтлэсэн Admin

84nkis8lsqqq3dik3m1cgt2le

 Хэдийгээр гадаа жавар тачигнаж байгаа ч хулгайчдын хувьд хамгийн тохиромжтой улирал нь өвөл бололтой юм. Өвлийн бүр, тэгээд шөнийн цагаар л тэд ангуучилж эхэлдэг. Бас болоогүй аль л хүн ихтэй автобусны буудлуудад“сүргээрээ гарах”-ыг нь яана. Саяхны нэг өдөр автобусны шинэ чиглэлийг ухаж ойлголгүйгээс хоёр буудал дамжсан маань хулгайчдын отог омгийг тэнд үүрлэснийг мэдсэн хэрэг. Сансар орчим угаас олны хөл тасардаггүй. Баар, цэнгээний газар олонтой болохоор ихэвчлэн наргиж, цэнгэсэн хүмүүс хөлхөлддөг байсан бол үүний хажуугаар халаасны хулгайчид тэнд үүрлэсэн бололтой юм билээ. Миний ажигласнаар лав л арваад залуу байна билээ. Сансарын тунелийн автобусны буудлаас Баруун салаа чиглэлийн автобус хүлээж30-аад минут зогсох зуур тэнд унаа хүлээх биш илүү олон хүн цуглахыг хүлээсэн халаасны хулгайчид хөлхөлдөхийг анзаарсан. Тэд маш сайн зохион байгуулалттай байх бөгөөд Бэлх, Дарь-Эх зэрэг олон хүн зорчдог автобус руу хэд хэдээрээ гүйлдэнэ. Ингээд л гадаа удаан зогсч даарсан хүмүүс автобусанд суухаар зүтгэх хооронд бараг бүгдийнх нь халаасыг ухаад амжчих шиг болсон. Аз таарахад миний анзаарснаар энэ удаад нэг ч хүн эд зүйлээ алдаагүй болов уу. Ингээд дээрх буудлаас зорьсон газрын маань автобус явдаггүйг мэдээд Сансарын колонкийн буудалд очоод зогсч байтал түрүүчийн буудал дээр байсан залуус бөөнөөрөө хүрээд ирчихсэн аанай л олон хүнтэй автобус руу гүйлдэж харагдав. Харанхуйд, ганцаараа явсан болохоор“Болгоомжтой байгаарай, хүмүүс ээ” гэж хэлэхээс өөрийг хийж чадаагүйдээ сэтгэл дундуур харьсан ч ингээд ч болов хүмүүст анхааруулахыг хүссэн юм. Бас тухайн дүүрэг, хорооны Халаасны хулгайтай тэмцэх хэлтсийнхэн энэ асуудалд анхаарал хандуулж, эд зүйлдээ анхаарахаас илүү өвлийн хүйтнээс өөрийгөө хамгаалсан хүмүүсийг халаасны хулгайчийн өгөөш болохоос урьдчилсан сэргийлээрэй гэж хүсье.

М.Өнөржаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • даваа (December 23, 2015 9:02:40 am )

    Бүртгэл байдаг гэсэн, энэ хулгайч нарыг давруулахгүй байх арга алга уу? Мөн манай найрамдлын зуслан чигт байрны хулгай их байна. Уг нь СХД ийн 1-р хорооны харъяа нутаг, Хариуцсан цагдаа нар нь тоодоггүй бололтой. Тэмцэж болмоорсон

  • Anonymous (December 23, 2015 10:01:41 am )

    эдэн дотроосоо цагдаа сонгож авдаг юм бишүү

antalya rent a car