antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 13 comments

Танхимын сайдынхаа “толгойг” захирч чадахгүй бол огцруулах хэрэгтэй

нийтлэсэн Admin

1450800291567974a32079e

Аливаа юм савнаасаа халих тэр мөчид утгаа алддаг жамтай. Үүний нэгэн адил улс төр хийж, популизмыг дэврээхэд ч гэсэн хэмжээ хязгаар хэрэгтэй. Хэн нэгэн нам, хүний эрх ашиг, өөрийнхөө карьерт нийцүүлж улс орны эрх ашиг хөндөгдсөн чухал асуудлаар улс төр хийх нь төдийлөн зохимжгүй байлтай. Түүнийхээ оронд өнөөх мөнхийн сэдэв болсон Оюутолгой, Тавантолгойгоор сенсааци хийх хэрэгтэй байлаа даа.

Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайдад хандаж Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн “УБТЗ” ХНН-ийн даргын үйлдлын талаар нэгэн ноцтой байж болохуйц албан тоотыг явуулж, үүнийгээ олон нийтэд зарлалаа. Тодруулбал, “Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг 2014 оноос эхэлсэн. Хоёр тал тус хөтөлбөрийн төслийн ихэнх заалтуудыг тохирсон хэдий ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын үл хөдлөх өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эдгээр хоёр асуудлууд Оросын талтай саналын зөрүүтэй байгаагийн улмаас хөтөлбөр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна. Тухайлбал, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна. Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна. Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье. Хувийг зам, тээврийн сайд М.Зоригт танаа” гэсэн юм.

Уг ил захидал тухайн өдөртөө Монголд ихээхэн дуулиан тарьсан. Тэрхүү шуугиан нь хойд хөрш болон Хятадын талыг ихээхэн гайхшралд автуулсан гэхэд болно. Хэрэв Л.Пүрэвсүрэн сайдын хэлсэн зүйл үнэн бол байдал эвгүйтэх байв. Гэвч УБТЗ-ын дарга Пүрэвбаатар мэдээлэл хийж “Энэ яриа гарсан эх сурвалж нь Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх, нөгөө талаас Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунины гарын үсэг зурсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” юм. Хэлэлцээрийн 4.2-т “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр логистикийн компани байгуулахаар тохиролцов” гэжээ. Энэ талаар гадаад яамны шугамаар хэрэгжиж байгаа Хятад, Монгол, Орос гурван улсын яриа хэлэлцээр явагдаж байгаа. Тиймээс би талуудад санал тавьсан” гэв.

Харамсалтай нь Гадаад харилцааны сайд маань андуурчихсан бололтой. Энэ талаар сэтгүүлчид түүнээс тодруулга авах гэсэн боловч огт халгаахгүй яваа. Яаж ч бодсон “УБТЗ”-ын дарга хоёр улсын гэрээ хэлэлцээрт оролцох боломжгүй шүү дээ. Тийм эрх ч байхгүй.

Хэрэв муугаар бодож оролцож, ийм санал тавьсан байлаа ч гэсэн олон улсын төвшинд хамаарах уг асуудлыг танхим дотроо ярилцах ёстой байсан болов уу. Ингэж олон нийтэд нээлттэй мэдээлэх нь оновчгүй сонголт байлаа. Угтаа бол Гадаад харилцааны сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа хүн хамийн дипломатч байх ёстой. Асуудлыг эвийн байдлаар, эвлэрэл ашиглаж шийдэж байх үүрэгтэй байдаг. Гэтэл манай Ерөнхий сайдын томилсон Гадаад харилцааны сайд дотоодын зөрчлөө олон нийтэд хамгийн түрүүнд зарлаж, “хов” зөөж явна. Энэ бол энэ цагийн улс төрийн хамгийн түгээмэл “би баатар” болох гэсэн парадокс юм.

Ерөнхий сайдын тэргүүлж буй Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадахгүй болсон нь эндээс ажиглагдаж байна. Аливаа асуудал, тэр дундаа хоёр улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой чухал нууц асуудлын талаар олон нийтийн өмнө бичиг бичилцгээж байгаа нь туйлын зохисгүй. Үүгээр Монгол л муухай харагдлаа. Уутанд хийсэн үхрийн эвэр шиг болсон нь ахин батлагдлаа. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт Л.Пүрэвсүрэн сайдыг дуудаж ёстой л “буулгаж” өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Арга ч үгүй биз. Танхимын сайд нь өөрийг нь муу харагдуулчихлаа шүү дээ.

Ер нь Монгол Улсын гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан үе үеийн сайдууд хэзээ ч гэрээ хэлэлцээрээр улс төр хийж явсан удаагүй. Түүхэндээ анх удаа л ийм хэрэг болж байна. Оросын тал манай улстай хамтарч явуулж буй үйлдвэр, хамтын нийгэмлэгүүддээ туйлын болгоомжтой хандаж эхэлсэн. Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалын үеэр Эрдэнэтийн талаар хатуухан байр суурь илэрхийлсэн удаатай.

Ямартаа ч олон улс хороондын нэн чухал асуудлыг биечлэн гүйцэтгэж буй Гадаад хэргийн сайдын уг болчимгүй үйлдэлд Ерөнхий сайд хариуцлага тооцох хэрэгтэй.

 Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Fuck 76 (December 23, 2015 9:35:28 am )

    Ene gomoo bandi uls oron awch yawah ajil Bol tvvnd arai ahdaj bgaag medseer bjij suugaal bhimaa. Morooroi suwagaa bitgi soliooroi geel yawaj bh yostoi Gomoo Nohoi bsimdaa

  • sur (December 23, 2015 10:03:55 am )

    Энэ бүхний цаад учрыг тайлсан “Орос Хятадын завсар дахь Монгол Улс”ном Германд саяхан хэвлэгдэсэн ба Өрнөдөд гүйлгээтэй байна. Дэлхийд хамгийн олон оронд салбартай, цахим сүлжээ Amazon -оор US$50 зарагдаж олон уншигчдын сэтгэгдлийг хүртээд буй энэ номын монгол, орос хувилбар Интерном,УИД, AZHUR, МИР зэрэгт хямд байна. . Өрнөдөд зарагдаж буй холбоос нь :
    http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren

  • ЗочинЗочин (December 23, 2015 10:14:18 am )

    Японы ЕС сайдын хэлсэн үгийг бас л буруу утгаар яриад байсан биз дээ энэ сайд. Маш муу муу муу сайд байна даа

  • Зочин (December 23, 2015 10:29:29 am )

    Элбэгдоржийн чихээсний гадаад хэргийн сайд төрийн ажилд гай болж байнадаа.

  • Anonymous (December 23, 2015 10:45:50 am )

    монгол улс маань юу болоод байнаа сайд бүхэн ажлаа интернетээр явуулдаг болоо юу даа нууцгүй төрийг төр гэж хэлхэд хэцүүеэ

  • Зочин. (December 23, 2015 10:47:16 am )

    Сайханбилэг ээ чиний МАН-тай хамтрах нэрээр оорийн АН-н олон арван хунийг торийн албанаас зайлуулж МАН-н олон хунийг авч тал зассан боловч одоо МАН-г огцруулж магадгуй гээд энэ нохдийгоо халж чадахгуй байгаагаас эдгээр ноход нь хонцын сэтгэлээр хандаж тор засгийн ажлыг баллаад байгаа, еронхий сайдын ажлыг зээл авч ор тавьдаг ажил гэж ойлгосоор орийн таазийг хэтруулж улс орныг дампууруулах гээд байгаа, хамтарсан засаг байгуулсан нам эвсэлтэйгээ намын дарга, еронхийлогч, намын булгийн гишууддээ хэлэлгуй нууцаар уулзаж элдэв зуйл тохирчихоод эцэст нь хэлсэн ярьсандаа байхгуй буцаад, хамтарсан нохдийнхоо итгэлийг алдаж, эрх баригчдынхаа нэр хундийг олон тумний дотор унагаагаад байгаа, одоо засгийн газрын танхимын гишууддээ захирч чадахгуй шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг шиг болгосон зэрэг нь таныг еронхий сайдын ажлыг хийж чадахгуйг харуулж байгаа тул та хэл амгуй санаачлагаараа ажил аа огч улс орныхоо эрх ашгийг бодмоор байна

  • Zochin (December 23, 2015 10:49:08 am )

    Ene ulsad ezen alga. Bugd duraaraa….

  • Зочин (December 23, 2015 11:03:01 am )

    mahan tolgoi purevsureng zailuul hanilj yvaad nuhuruu unaj yvaad morio gedeg shig araas hutag shaah nuhur bichij heleh muu ug oldohgui yum

  • Soongo (December 23, 2015 11:20:17 am )

    Үнэхээр чадамж муу сайд. Ядаж байхад аймаар царай муутай, за тэр ч яахав гэж бодье. Ямар ч чадамжгүй. Олон улсын харилцаа өргөжин тэлж байгаа энэ цаг үед ийм хүнээр гадаад харилцааг зохицуулж байдаг тэнэг ерөнхийлөгч, өөрийнхөө дэргэд зөвлөхөөрөө л байлгаж байхгүй

  • Г.Батнасан (December 23, 2015 12:43:55 pm )

    Энэ хүнийг Сайханбилэг биш Элбэгдорж томилсон. Үүрэг нь хоёр хөршөөс Монголыг аль болох хөндий байлгах. Нөгөө Баабарын хэлээд байдаг алдарших донтой галзуучуудын нэг.

  • Зочин (December 23, 2015 1:17:26 pm )

    Элбэгдоржооо та юу бодож ийм хүнээр гадаад яамыг удирдуулсан бэ????. Монголын дипломат алба хамгийн адгийн мөчдөө орж байгаа юм биш биз. Таньд долгинож, таны хэлсэн бүхэнд толгой бөхөлздөг бүхэн тодорхой цаг хугацааны дараа таниар туг тахьдагийг Энхбаяр үзэж байгаа шүү. Монголын гадаад бодлого тэр тусмаа хөрш орны асуудлыг ийм хүн хангах уу. Яагаад гэхээр Пүрэвбаатар инженр арай ч ийм булчимгүй юм хийх нусгай биш гэдэгт бат игэлтэй байна. Монголоор ингэж тоглож болохгүй шүү.

  • Anonymous (December 23, 2015 1:18:19 pm )

    purevsurend hariutslaga tootsoh heregtei. baatar bolohiin tuld uls orniig hudaldahad hurch bna. purevsureng polish uruu neg yavuulval yah bol.

  • Зочин (December 23, 2015 6:36:17 pm )

    Гадаад хэргийн сайдад хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй. Угаасаа үг яриа муутай ерөнхийлөгчийн шахааны хүн чаддаг ажлаа хийх хэрэгтэй.Гадаад хэргийн сайд бол Монгол төрийн нүүр царай.

antalya rent a car