antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2015 3 comments

ХҮҮХЭД БОЛОН НАСАНД ХҮРЭГЧИД ХАТГАА АВЧ,ХАНИАД НЬ ХҮНДЭРВЭЛ “АДУУНЫ МАХ” УУШГИН ДЭЭРЭЭ ТАВИАРАЙ

нийтлэсэн Admin

40cf2cc49a9aad0b5c2b25337920d6e3Монголчууд эртнээс адууны өөхгүй махаар хүүхдийн болон насанд хүрэгчдийн хатгааг эдгээж ирсэн билээ. Адууны махыг нимгэн хавтгай хэрчээд гал дээр бүлээн 30-35С-ийн хэмтэй болгон ханиад нь хүндэрсэн буюу хатгаа туссан хүнийхээ 2 уушгин дээр буюу далны ард тавиад махаа тогтвортой байлгах үүднээс гялгар уут болон чихрийн цаас тавиад хөдөлгөөнгүй байлгахын тулд бүсээр ороож дулаан хувцас өмсүүлдэг. Хатгаа тусаж бие нь тавгүй халуунтай байгаа хүүхэд ихэвчлэн ингэж боосны дараа унтах бөгөөд аль өвчтэй байгаа талын хацар цайрч харин эрүүл байгаа уушигны талын хацар улаа бутарч харагддаг. Үүгээр нь аль талдаа илүү өвчтэй байгааг мэдэж болох ба тухайн талд тавьсан мах өмхийрч гадна талаасаа ч үнэртдэг бөгөөд хөдөлгөөгүй л бол бүтэн өдрийн турш байлгахад буруу зүйлгүй. Хэрэв хөдөлсөн бол анх бэлтгэсэн шигээ махаа дахин шинээр тавьж боодог. Ихэвчлэн өмхий үнэр арилтал махаа сольж боодог ба эрүүл болж хатгаа арилж байгааг нялх хүүхэд өөрөө тоглож наадан сэргэлэн цовоо болж, хоолоо ихээр идэх, унтах үед хоёр хацар адилхан улайж ирдэг. Хатгаа бүрэн эдгэрэх үед ар нуруунд тавьсан мах ямар ч үнэргүй болж ирэх ба хэсэг хугацаанд усанд оруулахгүй байх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Махны хэмжээ нь нимгэн далбагар тухайн хүнийхээ уушгийг бүрэн таглах хэмжээнд байна… хэрэглэх хугацаа нь өмхий үнэр арилтал, аль болох өөхгүй хар мах байх нь сайн үйлчилгээтэй, адууны махыг зөвхөн ар нуруунд л тавина.За ингээд эртний уламжлалт аргаар өөрийн үр хүүхэд, ойр дотныхныгоо эмчлээд үзээрэй… үр дүн нь илт харагдана..


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (December 22, 2015 3:49:04 pm )

    saihan zuvlulguu bn

  • Unshigchbi (December 22, 2015 10:11:07 pm )

    Энэ яг унэн юм бна лээ шуу таминь ээ хамгийн гол нь авсныхаа дараа салхи авахуулж л болохгуй шуу

  • zochin (December 23, 2015 8:26:02 am )

    medneee

antalya rent a car