УИХ-ын ээлжит сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдлээ. Гэвч парламентад суудалтай зарим улс төрийн хүчнүүдээс ээлжит сонгуулийн товыг хойшлуулах боломжтой хэмээн мэдэгдээд буй. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн ирэх онд зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалттай холбогдуулан сонгуулийг ирэх оны есдүгээр сард зохион байгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд буй.
Учир нь зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгуулийг явуулсны дараа буюу 10 гаруй хоногийн дараа Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Төр бүрэн төвхнөж амжаагүй үед АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад хүндрэл үүсэж магадгүй хэмээн болгоомжилж буйгаа энэ үеэр илэрхийлсэн.
Монгол Улс АСЕМ-ын уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, хөрөнгө оруулалтыг татах томоохон хөшүүрэг хэмээн харж буй. Тэгэхээр гадаадын төлөөлөгчдийг хүлээн авах, улс орноо таниулан сурталчлах ажлууд, үүнийг дагасан аялал жуулчлал зургаадугаар сараас эхэлнэ гэж тооцож байгаа. Гэтэл УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа болон хэрэв сонгуулийн дараа маргаан гарахыг энэ үеэр үгүйсгэсэнгүй.
Түүнээс гадна Ази Европын дээд түвшний уулзалтыг шалтаг болгож буй ч есдүгээр сард УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах нь Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэсэн арга хэмээн тайлбарлах хүн олон байна.
Энэ талаар улс төрийн намуудын төлөөллийн байр суурийг сонирхсон юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
-УИХ ээлжит сонгуулийн товыг тогтооно. Энэ утгаараа УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах боломж байгаа. Ирэх оны зургадугаар сарын сүүлчээр сонгууль явуулаад, долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулна гэдэгт УИХ-ын гишүүд санаа зовж байгаа. Тиймээс АСЕМ-ын уулзалтын дараагаар сонгуулиа хийвэл дээр болов уу гэсэн саналыг ярилцаж байгаа. Гэхдээ энэхүү асуудлыг Ардчилсан намын бүлэг албан ёсоор ярилцаагүй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат
-Эрх баригчдын зүгээс зохион байгуулалттайгаар энэхүү мэдээллийг нийгэмд цацаж байна. Өөрөөр хэлбэл, Ази Европын дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болох учир УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх есдүгээр сард явуулах хэрэгтэй гэж байна. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа ноцтой үйлдэл. Тиймээс Үндсэн хууль зөрчиж байгаа энэхүү үйлдлээ эрх баригчид нэн даруй зогсоож, УИХ-ын сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах хэрэгтэй.
Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа:
-Эсэргүүцэж байгаа. Учир нь сонгуулийн товыг суурь хуулиудаараа тогтоосон. Төрөө эмхлэн байгуулдаг үйл ажиллагааг олон улсын арга хэмжээ зохион байгуулж байгаа нэрийдлээр өөрсдийн дураар өөрчлөх ёсгүй. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж сонгуулийн товыг өөрчилж болно. Гэхдээ АСЕМ давагдашгүй хүчин зүйл гэж үзэх боломжгүй. Тухайлбал, манай улсад 2003 онд ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын Бага хурал зохион байгуулагдсан. Энэхүү хуралд дэлхийн 109 орны төлөөлөл оролцож байсан шүү дээ.
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:
-Эрх баригчид УИХ-ын ээлжит сонгуулийн товыг хойшлуулж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрэв сонгуулийн товыг хойшлуулахад хүрвэл Улсын дээд шүүх болон Үндсэн хуулийн цэцээс тайлбар гаргуулах ёстой. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Энэ утгаараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа долдугаар сард дуусаж байгаа. Тэгэхээр УИХ чадамжгүй болоход хүрнэ. АСЕМ-ын хурлаас үүдэн сонгуулийг хойшлуулах нь буруу.
ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян
-Монгол Улсад олон улсын шинж чанартай хурал олон удаа зохион байгуулагдаж байсан. Гэтэл АСЕМ болохтой холбогдуулан УИХ-ын ээлжит сонгуулийн товыг хойшлуулж болохгүй. Хэрэв сонгуулийг товыг хойшлуулбал Үндсэн хуулийг зөрчинө. Эрх баригчид Үндсэн хууль зөрчих ёсгүй. Төрийн эрх дээд байгууллагыг сонгодог тогтолцоог олон улсын хурлаас үүдэн хойшлуулах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, эрх баригчид төрт ёсоо дагах ёстой.
Засгийн газрын мэдээ
Б.Даваатогтох
Холбоотой мэдээ
-
ЗочинЗочин (December 22, 2015 4:25:30 pm )
Ёстой л хэцүү ажил байна даа. Хэрэв сонгууль муугаар бодвол дөнгөж дуусаад бараг засгаа байгуулж чадаагүй байж магадгүй юм байна. За будлиантай болбол яахуу. Урьдаас нь байлдаад байж байх уу. Хойшлуулсан арай дээр хожих юм байна.Тайван байх нь л чухал байна . Дэлхий даяар нэр нь гарна шүү дээ. Ард түмээн Ухаантай даа
-
Зочин (December 22, 2015 9:21:03 pm )
Энэ одоо юун хуцчихсан хар п**** вэ? Сонгуулийг яг явуулдаг хугацаандаа л явуулах хэрэгтэй! Хэн нэгэн олигарх эрх баригчдын эрх ашигт уйлчлэх есгуй! АСЕМийн уулзалтыг монголд хийлгэхээр шийдсэн еЕренхийлегч Ц.Элбэгдорж л еерее энэ улс орны байдлыг хариуцна биз!? АСЕМийн уулзалтын телее еер хэн хариуцлага хулээх естой гэж?
-
Төртөйван (December 23, 2015 10:05:00 am )
Энэ ардчилсан намынхан үнэхээр аюултай хүмүүс юм аа Олон улсын чуулган зохион байгуулахад сонгууль ямар хамаатай гэж
-
-
-
ИРГЭН (December 22, 2015 4:31:36 pm )
ЮУН СОНГУУЛЬ МАН-ЫН ШИЛЭН ЦОГОО ЭНЭ ТӨРИЙГ ХУУЛЬ БУС ГЭДГИЙГ БАРИМТААР ДЭЛГЭЧИХЛЭЭ ШҮҮ ДЭЭ.ОДОО МАН.АН 2-ЫН АЛЬ НЬ ҮНЭН ЯРИАД БАЙГААГ ШҮҮХ ЦАГ НЬ ИРЛЭЭ.ХУДЛАА ХЭЛСЭН НЬ ДЭЭЛЭЭ НӨМРӨӨД ЯВАХГҮЙ БОЛ ХӨЛ ТОЛГОЙ НЬ ОЛДОХОО БОЛЬЛОО.АЛЬ ТАЛД НЬ ОРОХ ВЭ.
-
Mendsaikhan (December 22, 2015 4:36:44 pm )
Bvgs doloogchid suuj bndaa.
-
Mendsaikhan (December 22, 2015 4:38:54 pm )
ACEM -eer Ebee Obama giin Boowin Bosogooroi Hohoj vzvvlenee gej!!!
-
Fuck 76 (December 22, 2015 5:29:51 pm )
Ter olon house ter olon Benz mashinaa Huwaaj bgn bishvv. Hujaa Nohoinuud!
-
зочин (December 22, 2015 6:28:57 pm )
Сонгуулиа 4 сард явуулчих тэгж чадах уу
-
Anonymous (December 23, 2015 1:32:27 am )
Яаж чадах юм. 3-н сар идэж ууна шүү дээ
-
-
zochin (December 22, 2015 6:37:07 pm )
yag sov 4-r sard songuuli yavuuliya
-
зочин (December 22, 2015 6:41:46 pm )
ЭНЭ БОЛ ЯДАРСАН ЭХ ОРНОО ЯНАГЛАН ХОРЛОХ ЭЛБЭГДОРЖИЙН АЖИЛ.
-
шударга байя (December 22, 2015 8:58:52 pm )
Сонгуулиа цагт нь хийгээд,олон улсын арга хэмжээг Монгол ядуу хөрөнгөгүй гээд татгалзах хэрэгтэй.Ядуу улс гэдэгээ дарга анги санаж ажлаа хийх нь чухал шүү.Дэлхий элдэв хэрэггүй цуглаанаас татгалзаж байна.
-
bayar (December 22, 2015 9:36:07 pm )
Хугацаандаа хийсэн нь дээр ЮУн АСЕМ Эрх баригчдаас залхаж үхэх гэж байхад,..
-
Irgen (December 22, 2015 10:35:22 pm )
Songuil yun9 sar ene heruuliin buzar idemhii uumhai luivich hulgaicuudaas 1sar1hongiin omno salmaar bas 2saraar hoishluulj tejeelgeh gene tiim ym buu sana!!harin 5sard songuulia bolgo
-
mongol huu (December 23, 2015 11:42:47 am )
erh barigchdaas zalhaj uhlee 5 sard yavuulmaar bn
-
malchin (December 23, 2015 12:31:19 pm )
Margaash ch hamaagui ene hor dolooson erh bui malnuudaas salmaar bna
16 Comments