antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2011 Comments are off

“Эрдэнэт”-ийн Орос талын захирлыг шалгаж эхэлжээ

нийтлэсэн Admin

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Орос талын нэгдүгээр орлогч захирал А.И.Форменкийг  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэгт шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тус үйлдвэрийн зарим дарга нар, ажилтнуудаас тайлбар авсан байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийг шалгаж байгаа нь үнэн. Одоогоор дөнгөж мөрдөн байцаалт эхэлж байгаа учраас ямар үндэслэлээр шалгаж байгааг нь хэлэх боломжгүй” гэх хариулт өглөө.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэгт УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбогдуулан шалгаж байгаа.  УИХ-ын гишүүн Х.Наранхүүг 2000-2007 онд томоохон бүтээн байгуулалтын гол цэг болох “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа олон  тэрбум төгрөг  хувьдаа завшсан, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт томоохон компаниудын бараа, бүтээгдэхүүнийг “шахдаг” байсан гэх хэрэгт сэжиглэж байгаа юм. Харин тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хамтран оролцсон байж болзошгүй  байгаа аж.

Н.Сэргэлэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car