antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 28 comments

БНСУ-д гэрээгээр ажиллаж байхдаа нас барсан Монгол иргэний гэнэтийн ослын даатгалын мөнгийг Солонгосчууд хууль бусаар завшив

нийтлэсэн Admin

solongosМанай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоогоод 25 дахь жилтэй золгож байна. Энэ хооронд улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хувийн хэвшлийн хооронд янз бүрийн салбарт хоёр орны харилцаа маш өргөн хүрээнд хөгжиж ирсэн билээ. Үүний нэг нь манай улс Солонгос улсын хөдөлмөрийн салбарт ажиллах хүч нийлүүлэх болсон явдал юм. Монголчууд Солонгос улсад гэрээгээр ажиллаад 10-аад жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд олон мянган залуучууд амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлдээ дийлдэж харь орныг зорьсоор. Тус улсын бүхий л хүнд хүчир ажилд дайчлагдан гэр бүлээсээ хол, эрүүл мэндээ үл хайхран өдөр шөнөгүй ажилна. Гэтэл БНСУ дахь Монголын иргэдийн эрх зүй орчинг хамгаалах нөхцөл маш муу байдаг бололтой. Энэ тухай дүүгээ тус улсад ослын улмаас алдсан нэгэн иргэн манай сайтад хандсан юм. Тэрээр дүү нь 2010 оны 8 сард БНСУ-ын хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж амьдрахаар тус улсыг зорьжээ. Гэвч тус улсад амьдарч байх үедээ 2013 оны 5 сард авто ослын улмаас энэ хорвоог орхиж, гэр бүл нь нөхөж баршгүй гарз хохирол учирсан байна. Үүний улмаас талийгаачийн ах БНСУ-ыг зорьсон бөгөөд энэ үеэрээ даатгалын тухай хууль болон албан байгууллага компани нь гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр даатгалын компаниар гаргуулахаар болсон аж. Энэ нь 2013 оны 7 сард талийгаачийн нэр дээр хариуцагч компаниар дамжин даатгалын байгууллагаас 150 сая вон нөхөн олговор олгогдсон байна. Энэ бүхнийг талийгаачийн ах 2014 оны 8 сард өөрийн биеэр БНСУ-д очиж даатгал олгогч компаниас мэдэж баримтийг авсан байдаг. Үүнийг хариуцагч компани нь болох “Жинён” компани нуун дарагдуулж 150 сая воныг бүрэн өгөлгүй өөрсдөө дундаас нь мөнгийг завшсан болох нь нотлогдсон. Тиймээс 2013 оны 10 сард Солонгос дахь Монгол улсыг төлөөлөх нэг нэг цэгийн үйлчилгээний албанд ханджээ. Тус газраас гэрээт өмгөөлөгч гаргаж асуудлыг шийдүүлэхээр болсон ч өмгөөлөгч нь ажилд хойрго хандсан гэнэ. Улмаар хэрэгт холбогдох нотлох баримт зэргийг цуглуулахгүй бусдын амаар 100 сая вон даатгалаас олгосон байна хэмээжээ. Тэрээр  100 сая воноос 2013 оны 7 сард 20 сая воныг орчуулагчаар дамжуулан ар гэрт нь өгсөн байна. Одоогоор компани сул зогсолттой ажилгүй байгаа тул 20 сая воныг авахаар боллоо. Шүүх цагдаагаар явах бол их цаг хугацаа орно хэмээн шийдвэр гарган ажилдаа хайхрамжгүй хандаж 13 сая воныг хариуцагчаас гаргуулан өөрийн ажлын хөлсөө аваад алга болжээ. 2014 оны 4 сард өмгөөлөгч нь холбогдох хэргийг үүгээр тохирлоо гэсэн шийд гарсан байжээ. Энэ хэрэгт орчуулагч эмэгтэй ихээхэн гар бие оролцсон байдаг. Элэг нэгтнээ луйвардаж буруу аргаар будаа тээж байгаа нь харамсалтай. Орчуулагчаар дамжуулан 20 сая вон өгсөн гэх эмэгтэй нь Солонгос хүнтэй гэр бүл болсон Монгол эмэгтэй байдаг бөгөөд 20 сая воныг 2013 оны 7 сард Монгол дахь хамаатан болох хүний дансруу шилжүүлэн авсан байдаг. Энэ асуудалд холбогдсон Монгол дахь иргэдийг ХУД-ын цагдаагийн хэлтэст хандан илрүүлж 2014 оны 3 сард Монгол мөнгөөр тооцуулан хагас дутуу гаргуулан авчээ. Орчуулагч гэх эмэгтэй энэ хэрэгт гэрчээр орно “өөрийн мэдэх бүхий л үнэнийг хэлнэ. Замаас нь би мөнгийг нь авсан нь миний буруу” гэж ярьж байжээ. Гэтэл БНСУ-д очсон даруйдаа ааш нь хувирч “Би энэ компанитай хамтран ажилдаг. Захирал нь Солонгосдоо шүүх цагдаагийн байгууллага бүх газарт танил ихтэй та нар юу ч олж чадахгүй” гэх зэрэг доромжмлсон өнгө аятай зүйл ярьжээ. Түүний яриагаар бол мөнгө завшсан “Жинён” компаний захирал гэх Пак Юүн Ам нь өөрийн улсдаа танил тал ихтэй аливаа асуудлыг эрх мэдэл, хээл хахуулиар шийддэг нэгэн бололтой. Мөн хүн чанараа алдсан орчуулагч эмэгтэй ч хариуцагч компаний талд үйлчилдэг болохыг баталж харуулав.

2014 оны 8 сард нэг цэгийн үйлчилгээний өмгөөлөгч тайлбарлахдаа “Хариуцагч компани 13 сая воныг цувуулж өгөөд холбогдохоо больсон. Би 150 сая вон авсан гэдгийг мэдээгүй. Намайг хуурсан байна. Надад 100 саяыг даатгалаас авсан. Орчуулагчаар дамжуулан 20 сая воныг нь өгсөн”  хэмээн ярьжээ. Улмаар өмгөөлөгч гэх хүн би гэрч хохирогчоор оролцоно гэсэн хариу өгсөн боловч сүүлдээ хэргээс зугтан холбоо ч барихгүй алга болсон байна. Арга ядахдаа энэ асуудлаар БНСУ-ын Чоннам хотын ….. цагдаагийн газарт 2014 оны 9 сард залилангийн хэргээр холбогдох этгээдүүдэд өргөдөр гаргасан. 2015 оны 2 сард хэргийг залилан биш хэмээн хэрэгсэхгүй болгосон гэнэ. Тиймээс эл шийдвэрийг байцаагчаас нь тодруулахад хэргийн талаар тайлбар өгөхгүй, “Өмгөөлөгч их үнэтэй байдаг. Та цааш явж чадах уу” гэсэн байр сууринаас ханджээ.

2015 оны 3 сард тус хотын өмгөөлөгчийн фермд хандан хууль бус аргаар мөнгө авсан хэргээр тухайн компани болон холбогдох этгээдүүдийг шүүхэд өгсөн байна. Гэвч 2015 оны 12 сарын эхээр Гуанжу хотын орон нутгийн шүүх …. хотын салбараас талуудын эрх ашиг болон бүх зүйлийг харгалзан 10 сая воныг хариуцагчаар гаргуулан өгнө гэсэн шийдвэр гаргажээ. Улс орны хөгжил, соёл, ахуйгаар дээгүүрт бичигддэг азийн бар улс гэх БНСУ нь хууль тогтоомж нь шударга бус, хээл хахууль, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн үйлчилдэг бололтой. Тус “Жинён” гэх хариуцагч компани нь ажилчдынхаа амь насаар ашиг олж болохыг тус улс хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг бололтой.

Нийтдээ даатгалын нөхөн төлбөрийн 30 хүрэхгүй хувийг хохирогчид олгоно гэсэн шийдвэр нь үнэнд нийцэхгүй гомдолтой байгаа юм. Тиймээс энэ хэргийг цааш нь давж заалдах шүүх ажиллагаар үнэн зөвийг олж тогтоолгон даатгалыг нөхөн төлбөрийн талаар хувийн өмгөөлөгчийн ферм ажиллаж байгаа аж.

БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний байгууллагийн хамтран ажилдаг өмгөөлөгч нар нь шударга үнэний төлөө бус харин нутаг нэгтний үзэл илт давуу байдаг шиг. Өмгөөлөгчид нь Солонгосчуудаа хаацайлж Монгол иргэдийн эрх ашгийг өмгөөлөн шударга үнэнд үйлчилдэг гэхэд эргэлзээтэй. Мөн БНСУ-п суугаа элчин сайдын яам нь энэ хэрэгт тоомжиргүй хандаж, үүрэг хариуцлагаа умартан “Бидэнд энэ мэт хийх ажил зөндөө байна. Холбогдох газар шүүхэд нь өөрсдөө ханд” хэмээн хээвнэг суув. Энэ үйлдэл Монголын төр хилийн чандад байгаа Монгол иргэдээ хөсөр хаясан үйлдэл мэт ойлгогдож байна.  Саяхан Монгол улсад БНСУ-ыг ерөнхий сайд айлчлан 2 улсын иргэдийн харилцан ойлголцол, иргэдийн харилцааг өндөр түшвинд хөгжүүлэх талаар хамтран ажиллах асуудал хөндөөд явсан. Үүний хэрэгжилтийг БНСУ-ын төрийн албад болон шүүх байгууллага шат шатандаа үнэн зөвийг хэрхэн хэрэгжүүлж, шийдвэр гаргахыг харах л үлдлээ. Энэ бүхнийг Солонгос дахь Монголчууддаа анхааруулж, сэрэмжүүлэх үүднээс ярьж байгаа тухайгаа талийгаачийн ах өгүүлж байлаа.

Өнөөдөр Солонгос улсад олон мянган Монгол залуучууд эрүүл саруул эх орноосоо явж өвчний үүр болон эх орондоо буцаж ирж байна. Эд хийж бүтээх идэр залуу насандаа мөнгөний төлөө харь оронд очиж боол шиг хөдөлмөрлөж шулуулдаг ч ямар нэг эрсдэл тулгарч амь насаараа хохироход мөн л амь нас нь мөнгө олох арга болж байгаа нь харамсалтай. Тус улсад ажиллаж амьдардаг Монголчуудыг хууль ёсыг нь мэдэхгүйд далимдуулж ямар нэг байдлаар залилах хохироох асуудал их байдаг бололтой. Шүүх цагдаагаар явах гэсэн хүсэлтэй Монгол иргэдийг хэл ус, хууль цаазыг нь мэдэхгүйг овжиноор ашиглаж хөрөнгө мөнгө өртөг өндөрөөр далайлган амыг нь тагладаг үйлдэл ажиглагдав. Үүнд гадаадад суудаг Монгол иргэдээ хамгаалж чаддаггүй төр засаг ч буруутай.

Эх сурвалж: Шуурхай.мн

barimt1

barimt2

barimt3

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • 2016 ОН (December 23, 2015 11:25:20 am )

    БОЛЬЁ ОО

  • mgl (December 23, 2015 11:36:52 am )

    araich dee..!!!..shuuhdeed yalalt bguulna gedegt amjilt husie…

  • comment (December 23, 2015 12:15:07 pm )

    korea nar mgl chuudad ingej handaj bgaa yumuu mgliin elchin saidiin yam ajlaa hiigeechee ….

  • Мал (December 23, 2015 12:52:41 pm )

    Энэ гадаад улс орнуудад сууж буй ЭСЯ-ны малнууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр байнга ажилллдаггүй гэж хэлж болно . Өөрсдийн эрх ашиг, биенэсээ хөөгөөд л явж бдаг . Ард иргэдийн эрх ашиг бол тэдэнд юуч биш. Иймэрхүү татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж хувийн бизнес хөөсөн эргүү малнуудаа тухайн улс орноос нь гэүүлэн татаач ээ.

  • Мал (December 23, 2015 12:53:28 pm )

    Энэ гадаад улс орнуудад сууж буй ЭСЯ-ны малнууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр байнга ажилллдаггүй гэж хэлж болно . Өөрсдийн эрх ашиг, биенэсээ хөөгөөд л явж бдаг . Ард иргэдийн эрх ашиг бол тэдэнд юуч биш. Иймэрхүү татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж хувийн бизнес хөөсөн эргүү малнуудаа тухайн улс орноос нь эргүүлэн татаач ээ.

  • зочин (December 23, 2015 12:58:45 pm )

    МРНГОЛЫН ЭСЯ ӨӨРИЙН ОРНЫ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ.ЭРҮҮЛ МЭНД ХЭРЭГ ЗӨХЧЛӨӨС СЭРГИЙЛЭХ.ЗАЛИЛАН.ЛУЙВАР.ГЭНЭИМЙН ХАЛДЛАГААС ХАМГААЛЖ ТУЛЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ.ОРЧУУЛАГЧААР ХАНГАЖИЭРА ЗӨРЧИХААС ХАМГААОАХ НЬ ЧУХАО.ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ИЙМ Л ЗОРИЛГООР АЖИЛЛАХ ЁСТОЙ.ЭЛДЭВ ХОХИРЛООС ХАМГААЛАХ.МӨН ТЭНД БАЙГАА СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ХҮМҮҮСИЙГ САЙН МУУ ҮЙЛЛЛЭЭС ХАМГААЛАХ БУРУУ ШЙЛДЭЛ ГАРГАВАЛ АРГА ХЭМЖЭЭ АЬАХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛ ХҮНИЙ ЭХ ОХНЫ НЭРТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ.

  • Зочин (December 23, 2015 1:18:47 pm )

    Юун ард иргэдээ хамгаалах авгай хүүхнийхээ эрх мэдэлд орсон шофингидсон хүмүүс л байдаг гэсэн шүү.

  • Anonymous (December 23, 2015 2:27:11 pm )

    Hugiin shaaruud suuj baidiim suu neg tsegiin yilchilgeen deer…elchin gej neg gazar baijl baidiin mani meted bol hamaagyi turiin ajilaa hiideg bololtoi…kkk…erni bol bertel gemtel avsan yedee daatgalaa huutsulduud avnaa gedegch dee… hetsyyl youm bilee…. iiimerhuu hognuudaas boldog baihnee…

  • Khccxyu (December 23, 2015 3:01:22 pm )

    Neg tsegiin uilchilgee gej hudlaa garuud baih shig baigaa yumaa henii tuluu ajilladag yum buu med Mongolchuudiigaa zagnasan l awgai huuhnuud baidag yum bilee

  • ezengui tur (December 23, 2015 3:37:46 pm )

    Ene 25 jil gants ololt amjilttai hiigdsen ajil hunii naimaa shu de ard irgedee gadnii ulz oronuud ruu buunuur ni booliin hudulmurt yavuulsan, Odoo ted nar ni hussendee ch yavaagui heden tsaas oloh geel nasaaraa hunii nutagt zovj baian. Mongold baigaa ar geruudee tejeej baina ene bol yuruusuu tseverhen hunii naimaa booliin geree. Ontslog ni ih bolovson argaar amidraliin tuluu ungutei uudtei hun bur ni gadagshaa garaad duuslaa. Mongol betgersen tarchilsan ger buluudeer duurlee, emee uvuu ni ach zeegee , ur huuhed ni eteseg ehee , ah duu hamaatan sadantaigaa eh orondoo eleg buten amidran suuh tsag hezee ireh ve?????????????????????????????

  • sher (December 23, 2015 4:12:01 pm )

    mongolchuudiig hulgaich gej gar utasnii tuluu uls orondoo zaraldag yum bnlee uursdiih ni ene buzar uildliig so nariig emzegletel ni sherelj so heleer tugeey…mongol tur irgedee hamgaalaachee…

  • Зочин (December 23, 2015 4:30:06 pm )

    Яг ш дээ

  • би (December 23, 2015 5:56:23 pm )

    Солонгосчууд өгөөжгүй хүмүүс шиг санагддаг. Манай улсад байгаа Солонгосчуудыг хараад байхад ашиг олох долохоос өөр юм харагддаггүй. Залилан хийх охид эмэгтэйчүүдыг бузарлахдаа гарамгай

  • Тунгаа (December 23, 2015 6:04:33 pm )

    Ийм юманд сод суугаа монгол улсын элчин сайд яагаад дуугаа сууж байгаа юм бэ. Солонгост монгол хүний эрх алдагдаж байгаа бол элчин сайдын яам бидний өмнөөс үг хэлж монгол хүний эрхийг хамгаалах ёстой шүү дээ тиймдээ тэд сод элчин сайд гэж явж байгаа юм бишүү. Миний бодолоор сод суугаа элчин сайд маань үүрэгээ мэддэггүй боллтой

  • batsukh A (December 23, 2015 8:19:01 pm )

    2015 0ni 11sard solongost suugaa elchin saidiin yamni neg tsegiin uilchilgeenii tub minii bie taliigaachinhaa holbogdoh materialiig hurguulsen bga holbogdoh humuusiin naddai yarisnaar materialia shuudangaar mun mail eer yabuulsan ene yu bolj bga bol. nadtai yarisan humuusiin utas ner ni bga ym san darui hariu ugnu uu

  • Лувсан (December 23, 2015 8:29:26 pm )

    Надад ч бас ийм асуудал 2006 онд тохиолдож би хүн танихгүй, хэл мэдэхгүй, хүний газар яаж ч чадалгүй хаяаад ирсэн юм. Тэр Солонгос дахь Монгол улсыг төлөөлөх нэг цэгийн үйлчилгээний алба гэдэг нь хаана байдаг, ямар утас хаягтай байгууллага болохыг мэдэх хүн байвал хэлж өгч тус болооч сайн санаат хүмүүс минь. Миний утас 98552250

  • ewriopt (December 23, 2015 10:21:31 pm )

    huulindaa haraar ajilsan ch bai gereeniih ch baisan gentiin osliin daatgal bol bugded ni hamragdana kompan daatguulaagui bol zahirlana daatgaliin mungiig 50 huviig uuruusuu tulnu
    solongos irgrdtei ijil daatgaliin huulid hamragdana 3 sariin biz haraar ajilaj bgaad oroh baih…..ene daatgaliig daatgaliin gazraas olgoson bn kompaniar damjihiig kompani uursduu avsan bn orchuulag ch gej ene tsagaa ch mongolchuudaa ingej bolohgui adilhan hamaatan sadan ni ajildag l bailgui dee yamar oligtoidoo l so huntei suuv geg !!

  • zochin (December 23, 2015 11:28:38 pm )

    наад элчингийхэн чинь иргэддээ үйлчлэхгүй,со-нуудад долгиноод манай иргэдийн буруу гэж байхдаа ч тоохгүй хүмүүс байдаг байхаа.их л дээрэнгүй,ихэмсэг хзмүүм өайдаг
    М билээ

  • zochin (December 23, 2015 11:30:24 pm )

    Хүмүүс байдаг юм билээ

  • Зочин (December 24, 2015 8:56:17 am )

    Тэнэг бүдүүн хар хэрүүлч хүүхнүүд байдаг юм байна лээ нэг цэг гэдэгт нь

  • zochin (December 24, 2015 9:15:46 am )

    Solongosruugaa zailaad og.goe b.a uu

  • umg (December 24, 2015 12:00:40 pm )

    Ene minii huutsulduj ugch baisan asuudal shig baina. Barimtuudiig n olson bol nuhun olguulah talaar huutsulduj bolohoor yum bn daa duu

  • Уншигч (December 24, 2015 1:51:02 pm )

    Элчингийнхэн гэж нэг эргүү амьтад. Танил талаараа элчин болсон юмнууд монгол хүндээ үйлчлэхгүй л дээ. Мөнгөтэй со-нуудад бол бөхөлзөх биз

  • Anonymous (December 25, 2015 3:03:44 pm )

    ankhaarmaar uym elchingiin khumuusiig solimoor uym

  • SOOKOO (December 26, 2015 2:38:24 pm )

    Үнэхээр тус улсад ажиллаж,амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чадваргүй байдлыг илт ашиглаж байгаа жишээ захаас аван гарна. Би Солонгос улсад 2006-2009онуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад буцсан.Тэгээд тус улсад төлсөн даатгалынхаа мөнгөө аваагүй 5 жил болбол солонгос улс эргүүлэн татсан гэдгийг саяхан мэдсэн.Монголын нийгэмийн даатгалын газраас шүүлгэж үзсэн чинь уг нь овоо мөнгө байсан байна.Даанч Монголд ихээд 5 жил мөнгөө аваагүй тохиолдолд Солонгос эргүүлээд мөнгөө авчихсан байна.Одоо 60 нас хүрч байж энэ мөнгөө авах эрх чинь нээгдэнэ гэдэг байгаа.Би Солонгос улсад очоод даатгалынхаааа мөнгийг сурагласан чинь таны мөнгийг авчихсан байнаа гэж байсан.Ингэж л Солонгосын тал завших үүд хаалга нээлттэй,үүнийг харж хянадаг газар байна уу?

  • SOOKOO (December 26, 2015 2:44:46 pm )

    Үнэхээр тус улсад ажиллаж,амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чадваргүй байдлыг илт ашиглаж байгаа жишээ захаас аван гарна. Би Солонгос улсад 2006-2009онуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад буцсан.Тэгээд тус улсад төлсөн даатгалынхаа мөнгөө аваагүй 5 жил болбол солонгос улс эргүүлэн татдаг гэдгийг саяхан мэдсэн.Монголын нийгэмийн даатгалын газраас шүүлгэж үзсэн чинь уг нь овоо мөнгө байсан байна.Даанч Монголд ирээд 5 жил мөнгөө аваагүй тохиолдолд Солонгос эргүүлээд мөнгөө авчихсан байна.Одоо 60 нас хүрч байж энэ мөнгөө авах эрх чинь нээгдэнэ гэдэг байгаа.Би Солонгос улсад очоод даатгалынхаааа мөнгийг сурагласан чинь таны мөнгийг авчихсан байнаа гэж байсан.Ингэж л Солонгосын тал завших үүд хаалга нээлттэй,үүнийг харж хянадаг газар байна уу?

  • Anonymous (December 27, 2015 8:57:39 pm )

    СОЛОНГОСТ БАЙДАГ ЭЛЧИН БОЛ ЁСТОЙ НОВШ ЮУ Ч ХИЙХГҮЙ МӨРТЛӨӨ НЭЭХ ИХ АЖИЛТАЙ УЛСУУД БАЙДАГ ДАА

  • Anonymous (January 07, 2016 9:57:20 pm )

    solongos humuus ikh muu humuus shig sanagdsan. mongol elchingiin ajilchid bur muu humuus baidag yum bilee

antalya rent a car