
Холбоотой мэдээ
-
зочин (December 22, 2015 9:35:53 am )
Тэгээ Галдан бошигтоо олоод тавиач.
-
зүрх судас (December 22, 2015 12:06:59 pm )
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах:
– Тархины судасны хатуурал нарийсал,
– Зүрхний судасны хатуурал нарийсал,
– Даралт ба хуян,
– Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас: 96665038
http://www.stpd.mn/index.php?option=com_content&view=article&id=50&Itemid=55
-
-
Anonymous (December 22, 2015 10:38:42 am )
Ugaasaa l uvs hovd zavhaniihan bie bienee hemelsen ataarhuu hun muutai garuud bdg shde. Harin dorvoduud daichin shu ter dundaa. Kkkk
-
Togsoo (December 22, 2015 12:19:48 pm )
Tseveenravdan ehneree zasag dargiin noots horongonoos 7000000 togrog gargan gadaadad ayluulsan. Ehnertee zubloh bagsh tsol olguulsan shuu dee ehner ni 1sh nom gariin avlaga gargaagui hun. Odoo ХОИС d ehner ni davhar tsagiin bagsh hiij bna gene toriin albiig ingej huvidaa ashiglaj boldog yum baina shuu
-
зочин (December 22, 2015 12:24:07 pm )
Наад нөхөр чинь төрийн албанд ах дүүгээ бүгдийг нь ажилд оруулсан гэлэмгүй худал яридаг хүн дээ. Тэртээ тэргүй Ховдчууд харж, мэдэрч байгаа
-
hangai (December 23, 2015 7:14:51 pm )
чи хө нээрээ төрийн албанд оруулсан ах дүүсийх нь нэрийг сайхан бичээч, аливаа юм ил од байсан нь сайхан бйдаг даа
-
-
зочин (December 22, 2015 12:26:04 pm )
ene unen shuu
-
Зочин (December 22, 2015 1:04:04 pm )
Хөөрхий сурвалжлагч, сэтгүүлч нарыг цагдаагийхан хэлмэгдүүлсэн юм биз дээ. Яахаараа цагдаагийхан ийм асуудал хийдэг байна аа. Үүнийг шалгах нь зүйтэй. Чөлөөт сэтгүүлчдийг хэлмэгдүүлж байгаа юм биш үү. Засаг дарга нь идсэн ууснаараа шалгагддаг юм байгаа биз. Суманд байхдаа л сэтгэцийн өвчтэй юм шиг нэг даргаа сандалтай нь өрөөнөөс гаргаж бөөн асуудал болж өөрөө буруутаж байсан. Албан тушаалд хэт шунасан хүн имй болдог. Пүрэвдорж эндээс баахан мөнгөжижи аваад явсан байлгүй дээ. Би ерөнхийлөгчийн хүн гэж ярих дуртай
-
зочин (December 22, 2015 2:30:42 pm )
Засаг даргын зөв байх тэртээ тэргүй удахгүй лааз өшиглөгөнө.
-
Ваанчиг (December 22, 2015 2:33:49 pm )
Наад нөхөр чинь битүү зах барина гээд биднээс мөнгө авчихаад ерөнхий сайдын багцаас бас мөнгө идсэн шүү дээ
-
Yes (December 22, 2015 2:37:15 pm )
Zasag darga, orlogch Amarsanaa(shuraa) nar khovdiin gazriig zaraad duuslaa daa ur hoichoo bodoochee..
-
Ж.Н (December 22, 2015 2:43:17 pm )
Ховд аймгийн төвд маш сайхан зах баригдсан шүү. Яагаад хэрүүл болчихов. Сэндвичэн барилга дээрээс бороо гоочино гэдэг нь худлаа байхаа… Увс Баян-Өлгий аймагт баригдсан зах зүгээр л байна шүү дээ…
-
Ганаа (December 22, 2015 2:46:21 pm )
Хазгай хэлийн ардчилал гэж угаасаа л байгаагүй
-
даам (December 22, 2015 2:55:17 pm )
Авгай хүүхэд ах дүүсээ л их боддог хүндээ эхнэр нь бакалавр ч байхгүй хүн шүү дээ худалдаад авчихаж дээ Цэвээнравдан ч гэсэн 10-р ангийн боловсролтой л хүн шүү дээ “Эрдэм” дээд сургуулийг дампуурч байхад хуурамч диплом худалдаж авснаас өөр хүнд үзүүлэх юм байх ёсгүй дээ байвал бас л худалдаж авсан байж таарна боловсролгүй хүн арга мэдэхгүй муйхраар л бүгдийг хийх гэж зүтгэнэ шүү дээ
-
hangai (December 23, 2015 7:17:28 pm )
найз сайн мэдэж байна илүү тодорхой бичээч, худлаа шударга царайлахаа больж үз
-
-
mmmmm (December 22, 2015 3:08:26 pm )
end tend ochood l chalghij yawaxaas oor yumgyi Howdiig maani hogjiileech tarwas hoorog mongol gutal hiigeed mongoor togloson nowsh
-
irgen (December 22, 2015 3:11:35 pm )
Ховдод ардчилсан нам орон нутагт гарсан гэхээр гайхаад байхын. Бөөн хөдөөний сутын амьсгаанууд ор залгаж эзгүйчлээд байхымаа. Тэгэж байгаад нүүр тулж уулзйх байхдаа хүүхдүүдтэй,
-
Зочин (December 22, 2015 3:18:55 pm )
Мөнгөөр ардчиллыг хийдэггүй л байхгүй юу.
-
Санаа зовсон иргэн (December 22, 2015 4:06:41 pm )
Энэ заваан улс төрөө болиод талын хашааныхаа шороогоо шийдээчээ. Ховдоос өчнөөн л дарга нар төрийн толгойд гарлаа. Хувиа хичээж баяжхаас өөр юу ч байхгүй новшнууд
-
ИРГЭН БИ (December 22, 2015 5:17:23 pm )
ХОВДЫН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЗЭРЭГ СУМЫН УУГУУЛ ГЭХ ХАНДЦЭЦЭГ ГЭГЧ ТАТВАРЫН АЛБЫГ ДАМПУУРУУЛСАН ШҮҮ ДЭЭ .УГ НЬ ХОВДЫН ТАТВАРЫН АЛБА ЭХНИЙ 5 БАЙР ЭЗЭЛДЭГ БАЙСАН ЭНЭ ХАР АВГАЙ ОРСНООС ХОЙШ 31,32 ГЭДЭГ БАЙРНААС ӨӨР БАЙР МЭДЭХГҮЙ БОЛСОН ИЙМ Л БАЙГААМ ДАА
-
hovdiin irgen (December 22, 2015 8:16:29 pm )
Tseveenravdan 8-r angiin bolovsroltoi gedgiig hovdiin ard tumen medne. Anh garch irehdee neg ch hamaatan sadnaa turiin alband abch bolohgui gej surjigneed ehneree tsetserlegiin bagsh bhad ni ajlaas ni gargaj bsniig sanaj bn. Tegsen hernee odoo zahirgaagaar duuren tseveenravdangiin hamaatan sadan nz nuhud tanil tal. Zugeer ajilgui gudmand laaz usgigluud yabj bsan yumiig abch ireed darga bolgochij bgaa yum chin. Bas ter bituu zah. Ard tumniig saihan munhruulj bgaad zalilsan daa. Odoo hurtel ashiglaltand oroogui. Hend ch hereggui zaragddaggui hog bolgood haychihsan. Tseveenravdan dahij oldohgui bolomj geed sain idej uuj abch bgaa.
-
Иргэн (December 22, 2015 9:36:33 pm )
Цэвээнравдан ДС-д суралцсаж байсан болов уу.
-
Иргэн (December 22, 2015 9:37:08 pm )
Иргэн (12 сар 22, 2015 9:36:33 pm )
Цэвээнравдан ДС-д суралцсаж байсан болов уу. Мэдэх нь бичээчээ
-
Иргэн (December 22, 2015 9:37:28 pm )
60 саяын дарганцар биш гэж үү
-
-
ZOCHIN (December 23, 2015 7:56:31 am )
yamarch bolobsrol baihgui mori unasan tolgoigui hun l gesen ug
-
ц муужгай (December 23, 2015 9:24:38 am )
ховд шиг аймгийн төв монголд байхгүй ховдчууд хөдалмөрч олон ч дарга нарыг соцзмын үед ч ардчилалын үед ч бэлтгэж өгсөн сайн угшилтай юмсан ан удирдсан газар урагшгүй гэж үнэн юм даа баз баздаа хайртай баас хошигнодоо хайртай гэгчээр тэдний хуйвалдаан хэрэгжиж байж магадгүй дээ залуу ч байсан болоосой доо ховдын хонхороо нэг дэглэж өгөхсөн үеийнхэн минь юм бодно байгаа
-
Зочин (December 23, 2015 9:43:39 am )
Ховдод их сайхан гудамж, гэрэлтүүлэгтэй болгосон гэж бодоод байх шиг байна. Энэ чинь улс цаанаас бодлогоор төсөл боловсруулж хөрөнгө төсөв гаргаж хийлгэсэн юм. Ард түмний амьдрал сайхан байна аа гээд хотод ирээд яриад байгаа сайхан нь хаана байгаа юм бэ, элгээр нь хэвтүүлчихээд л байна шүү дээ.
-
Зочин (December 23, 2015 9:46:30 am )
Ховдынхон УИХ-д гарсан, гарах гэж өрсөлдөж байсан, сонгууль эхлэхээс өмнө өөрийгөө таниулах ажил хийсэн хүмүүсийг энэ удаа сонгохгүй жинхэнэ иргэдийн дуу хоолойг УИХ-д хүргэдэг хүнийг сонгоно.
-
Зочин Ховд (December 28, 2015 5:31:52 pm )
Цэвээнравдан та нар дээгүүр толгойт Пүрэвдоржтойгоо нийлээд Янжмаа гэдэг америкт тэнэж явсан боосролгүй эмэгтэйг авч ирээд Ховд их сургуулийг бүрэн дампуурууллаа шүү дээ. Одоо зогсох болоогүй юу цадаагүй юу
-
ХоИС хамт олноос (January 09, 2016 3:08:55 pm )
СОНОРДУУЛГА
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Үндэсний Аудитын газраас гаргасан тогтоол ёсоор “Төрийн өмчит их, дээд сургуулиудын 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүн” сэдэвт аудитын төлөвлөгөө, хуваарийн дагуу аудитор, шинжээчид төрийн өмчит их дээд сургуулиудад гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд Улсын хэмжээнд Аудитын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн 7 аймгийн аудитын багтай аудитын явцын талаар онлайн ярилцлага, хэлэлцүүлэг хийжээ. Хэлэлцүүлгээр салбар болон бүрэлдэхүүн сургуулиудын аудитын явц, учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар мэдээлэл авч, харилцан санал солилцож, холбогдох арга зүйн зөвлөгөө өгөгдсөн байна.
Энэ дагуу Ховд их сургуулийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийгээд дууссан боловч түүний үр дүнгийн талаар хамт олонд нээлттэй мэдээлэл өгсөнгүй он дамжлаа. “Ам нэг боловч чих хоёр байдаг” гэдгээр сургуулийн төсөв, санхүүгийн байдал хямарч, хүндэрсэн, дампуурлын ирмэгт хүрсэн, цалин хөлсөө цаашид өгч чадахгүйд хүрч байгаа болон тэтгэврийн насанд шүргэгсэдийг шахаж, багш, ажилтнуудыг цомхтгох тухай амнаас ам дамжин хамт олны дунд яригдсаар, айдас хүйдэс дагуулсаар шинэ онтой золголоо.
ХИС-ийн 2013 оны санхүүд хийсэн аудитын тайлангийн үр дүнг танилцуулсан хурлаас хойш тус сургуулийн захиргаа гаргасан алдаандаа шүүмжлэлтэй хандаж, төсөв санхүүгийн байдлаа сайжруулсангүйгээр үл барам харин ч төсөв, санхүүгийн гүн хямралд орж улам уруудаж байгааг “Олны ам ортой” гэгчээр гэрчилж байгаа бололтой.
Ховд аймгийн Аудитын байгууллага ч албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. 2013 оны Аудитын дүнг өөрчилсөн байх магадлалтай. Учир нь аудитын дүнгийн мөрөөр төсвийн ерөнхий менежер, холбогдох албан тушаалтнуудад ямар ч арга хэмжээ авагдсангүй өнөөг хүрлээ. Мөн ХИС-ийн төсөв санхүүд илэрхий хууль бус үйлдлүүд гарч, төсвийн менежер нь дураараа дургиж, сургуулийн төсвийг гарын салаагаараа урсгаад дуусгаж байгааг үзсээр харсаар байгаад худлаа дүр эсгээд л 2014, 2015 оны санхүүд аудит хийсэн дүгнэлтийг бас л булзааруулаад өнгөрөх юм гэж үү.
Төрийн болон тусгай, үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалтны нэр барих, хуурамч бичиг баримт үйлдэх, үүрэгт ажилдаа хайнга хандах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэргээр иргэн, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд халдаж хуульд заасан хохирол учруулсан бол эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасны дагуу хэрэг үүсч шийтгэгднэ гэдгийг хаана хаанаа мэддэг байлтай.
Нөгөө талаар сургуулийн хөгжил, багш, ажилчид, оюутнуудын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, нийгмийн асуудлыг хамгаалах, шийдвэрлэх гол төлөөлөгч болсон Удирдах зөвлөлийн гишүүн Б.Алтангэрэл, Ц.Оюун нар биеэ оторлож, бэлчээрээ хамгаалалгүйгээр хамт олондоо үгээ хэлж, үүргээ биелүүлж, ХИС-ийн Удирдах зөвлөл болон удирдлагуудад хууль ёсны шаардлагаа тавих цаг нь болсон юм биш үү.
ХИС-ийн ҮЭ-ийн хороо гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэх эрхэм зорилгоо ухамсарлаж, хөдөлмөрийн харилцаатай холбогдолтой хууль, тогтоомжийг ажиллагчдын эрх ашигт нийцүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг ажлын байр бүрт хангуулж, үйлдвэрлэлийн ослыг таслан зогсоох, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад идэвхтэй нөлөөлөх, тавьсан зорилго, зорилтуудаа биелүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ТАЙЛАНГ нэгтгэн гаргаж, үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд мэдээлэх, тус сургуультай байгуулсан гэрээгээ дүгнэж үнэлэх зэрэг хамт олны хүлээлт бий болсныг дуулгахын ялдамд өмнө нь сургуулийн удирдлагуудын талаар авсан социологийн судалгаа, ХИС-ийн хөгжил, ирээдүйн судалгааны чиглэлээр хийхээр зарласан эрдэм шинжилгээний хурлын үр дүн байхгүй байгааг “Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй” гэгчийн үлгэр болов хэмээн олон цуурч байгааг хэлэхэд илүүдэх юун.
Мөн Ховд их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлагдаагүй заалтууд “ХИС-ийн багшийн ажлын журам”-д тусгагдсан нь удирдлагын түвшинд хямрал бий болсныг харуулж буй төдийгүй холбогдох албан тушаалтнууд нь “Алтны хажуу дахь гууль шарлана” гэгчээр хуулийг гууль болгож, худлыг үнэн болгоход суралцсаны жишээ гэж хэлж болохуйц байна.
Эцэст нь хэлэхэд баруун бүсийн боловсрол, соёлын төв, уурхай болсон Ховд их сургуулийн ирээдүй, хөгжлийн төлөө “Олны санаа оломгүй далай” гэдэгчлэн санал бодлоо солилцон сургуулиа санхүүгийн хүнд байдлаас гаргах арга замаа эрэлхийлье, ажилдаа хайнга хандаж, төсөв санхүүгийн хямралд оруулагсад хамт олноосоо уучлал гуйж, хуулийн дагуу хариуцлага хүлээх шударга, зарчимч шаардлагыг зүй ёсоор тавицгаая. “Гарзын бага нь, газрын ойр нь дээр” гэдэг ардын сайхан үгийг болгоон санасан авч та бидний гэнэн сэтгэл, гэгэлгэн сайхан итгэл, тэвчээр бүхэн маань гэрэлгүй ирээдүй рүү түлхэснийг, хожимдож ухаарсныг “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэрээр тайлж болох мэт.
Гэвч ХИС-ийн багш, ажилчдад сургуулиа хүнд байдлаас гаргах оюун ухаан, хүч чадал, тэвчээр, итгэл сэтгэл бий гэдэгт итгэж байна. Та нарын минь оюуны мэлмий гэгээн тунгалаг байж, ойрыг биш холыг, сургуулийнхаа ирээдүй, хөгжлийг харж, үзүүргүй нэгэн сэтгэлээр хамтарч ажиллацгаая.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Бурхан ивээг.-
Зочин (January 14, 2016 5:36:44 pm )
ХоИС гэж их айлын нэр хүндийг унагаж баримт нотолгоогүй олон нийтэд худлаа мэдээлэл хүргэж болохгүй шүү дээ. Одоогоор манай сургууль цалин мөнгөө цаг хугацаандаа өгч байгаа. Энэ мэдээллийн зарим нэг нь хэт туйлширсан өөрийн бодлоо тулгасан байна шүү дээ.
-
-
Sonirhogch (January 09, 2016 10:32:56 pm )
Ta nar tegeed yagaad temtsel hiideggui yum ve? Hovdiin Auditiin baiguullaga yagaad huraldaj arga hemjee avdaggui hereg ve? Ter zahiraliig chin ih mundag hun l gej yaridag biz dee! Ug ni nertei sain surguuli biz dee! Tanai hamt olon yah gej bna?
-
хариулагч (January 09, 2016 11:00:25 pm )
ХИС-ийн хамт олныг БШУ-ны яам хэрхэн дорд үзэж, золигт гаргаж байгаа наад захын жишээ л дээ. Монголын боловсролын бодлогод улс төр нөлөөлсний үр дүн ийм л байна.
Албан тушаалтнууд бие биенээ хайцаалах, хамгаалах, аргалах бусармаг үйлдлүүд монгол орныг аалзны тор шиг сүлжсэн учраас ард түмнийг доромжилж ардчиллын үнэт зүйлсийг орхигдуулж байгаагийн хамгийн тод илрэл юм л даа. Тус сургуулийн хамт олны тэвчээр алдагдаж эхэлж байгаа нь харагдаж байна. Та нарт амжилт хүсье. Монголын дээд боловсрол улс төржиж сэвтэх ёсгүй. Үсний сэвийг түлж ариусгадагтай адил сэвтүүлэгчдийг хамгийн нарийн самаар самнаж сургуулиа илааршуулах нь та нарын үүрэг. Дээд тэнгэр та нарыг ивээг.
-
-
zochin-1 (January 09, 2016 11:24:27 pm )
bi tus surguulid ajilladag bagsh nariin l neg. Ene zahiral anh irehdee manai surguuliig gadaad dotoodod nertei shildeg surguuli bolgono gej irsen. Yag odoo hurtel yu buteej giiguulseniig hen ch helj chadahgui. Surguuliin horongoor gadaadiin olon ornoor ih zugaalsan. Franch-d 6 sayaar ayalsan, oor olon ch gazraar yavsan. Ajildaa togtoj oroondoo suuj ogt ajil hiidegguig hamt olon medeh bhaa. Songuuliar tor soligdohoor gadnaas songogdson hooson horongo mongogui zahiral nertenguud ireed bairtai, mashintai, mongotei, horongotei bolood yavchihdag shu dee.Ene bol yah argagui l unen. Bolovsrol bol uls toroos angid baij hogjih yostoi doo. Hamt olon maani negiig bodoj bgaa baihaa.
-
Зочин Ховд (January 11, 2016 11:52:12 am )
Би бас энэ сургуулийн нэг гишүүн. Үнэхээр энэ эмэгтэй хоосон ам хэлж ирээд өөрийнхөө амьдралыг өөд татахаар хувьдаа л ажилласан. Энэ хүнийг хэн гэгч авч ирсэн нь одоо хүртэл мэдэгддэггүй. юм. Адшаа авч ирсэн байхаа. Гантөмөр томилсон. Одоо хүртэл түр орлон гүйцэтгэгч шүү дээ. Монгол улсыг түүний дотор Ховд аймгийг АН бүрэн дампуурлсны жишээ нь Ховд их сургууль болов оо. Хайран сургууль яайран болов Хөрөнөгөөр нь энэ эмэгтэй тоглоод дууслаа. Одоо бидэнд АН аас салах ганцхан арга үлдлээ.
-
erveehii (January 11, 2016 2:13:56 pm )
bagsh nar mini yu bodoj bn da. suuj yvaa usan ongotsoo sunuhiig ni haraad l deer ni suugaad bh uu?
-
Багш (January 11, 2016 2:28:50 pm )
Сургуулийн удирдлагаас, захиралаас, Ховд аймгийн Аудитаас, ҮЭ-ээс үнэнийг сонсмоор байна. Хамт олны хурал хийх хэрэгтэй. Тэгвэл үнэн тодорхой болох биш үү!
-
Хэ хэ хэ (January 11, 2016 2:43:01 pm )
Үнэн үг, Ардчилсан Намыг үнэгүйдүүлж буй шуналтангуудаас салах цаг нь хаана хаанаа болсныг илтгэж буй баримтууд хөвөрсөөр л байна. АН гэлтгүй төрд гарсан МАН, ер нь нам дагаж баяжигсад, ард түмний татварын мөнгийг салаагаараа урсгагчидтай тооцоо хийх цаг нь болсон. Хурдан намын тухай ерөнхийлэгчийн өргөн барьж буй хуулийг хэлэлцэж, батлуулахад иргэдийн шахалт хэрэгтэй юм шиг. ХИС-ийн захирал мөн л тэр шуналтангуудын нэг, худал ярих, хууран мэхлэх гэх мэтийг ч үзүүлж өгдөг хүн бололтой. Монголын олон ТВ-гээр ХИС-ийг би удирдаж байгаа, сургууль их хөгжиж байгаа гээд л яриад л байсан шүү дээ. Дээрх зүйлийг уншаад энэ хүний яриа худал болохыг мэдрэв. Хамт олон гэдэг чинь үнэн, тэдний дунд гарсан яриа ортой байдаг гэдгийг хүн бүр л мэдэх байх. Олны үг ортой шүү монголчууд аа. Буг бээрээс салж, бэтэг өвчнөө анагаацгаая.
-
zochin (January 11, 2016 3:49:03 pm )
Нөхөр янжмаагаар ахлуулсан энэ сургуулийн удирдлагын баг юу бодож байна вэ? Хамт олондоо ил тод үгээ хэлээч удирдлага дор нь ажиллаж байгаа бусад удирдлагууд ч мөн адил үнэнээс айдаг албан тушаалдаа хайртай хүмүүс үү?
-
сэтгэгдэл (January 11, 2016 4:15:17 pm )
Социализмын үед монголын ард түмнийг ажилчин, малчин, сэхээтэн гэж анги давхрагад хувааж байсан бол өнөөдөр монголчууд маань МАН, АН гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
Хувьсгал гарахад ангийн тэмцэл, дарлагдагч дарлагчидын хоорондын зөрчил нөлөөлдөг гэх хуучны ойлголтууд шинэ арьс нөмрөөд яваад байна уу даа.
Бидэнд эдийн засаг, нийгмийн болоод оюун санааны хувьд өөрчлөгдсөн зүйлүүд их байна аа. Хорьдугаар зууны эхэн үед манайд гаднаас экспортлогдсон улс төрийн бодлого хэрэгжсэн, хөгжлийн зам гажуудсан энэ тэр гэж их л шуугицгаасан. Гэтэл өнөөдөр Монгол улсын төрийн бодлогод өндөр хөгжилтэй барууны орнуудын /капиталист/ улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого бас л экспортлогдоод түүх давтагдаад түүхэн сургамжгүй яваад байна гэдгийг бид бүхэн мэдрээд байна аа.
Барууны орнуудад боловсрол эзэмшсэн бол Монголдоо мундаг гэдэг мунхаг ойлголт амь бөхтэй оршсоор байгаа юм шиг. Гэтэл тэрхүү өндөр мэдлэг боловсролтнууд Монголын онцлог, нөхцлийг мэдэхгүй хийрхэж ардчиллын үнэ цэнэ, ач холбогдлыг зоосны нүхээр харсаны хар гай Ховд их сургуульд нүүрлэжээ хөөрхий хөөрхий.
Мэдсээр байж, харсаар байж ийм байдалд оруулсан тус сургуулийн хамт олонг нэг талаас өрөвдөж байгаа боловч нөгөө талаас нь авч үзвэл ёстой хохь нь гэж хэлэх нь хатуудахгүй болов уу. Эртхэн зайлуулахгүй яасан юм. Эцэст нь ингэх ч гэж дээ………чааваас -
хар чоно (January 11, 2016 6:27:09 pm )
Би өмнө нь олон жил энэ сургуульд ажиллаж байсны хувьд сургууль маань хүнд байдалд орсныг уншаад ихэл сэтгэл эмзэглэж сууна. Сургууль маань улс төрийн бодлогын золиос болж байгаа бололтой. Эмэгтэй, залуухан захиралтай болсон гайгүй байх гэсэн сургуулийг самардаг хэцүү дэвхэрэг сургуулийг дампууруулж байгаа юм байна. Манай хуучин захирлууд Ховд их сургуулийн 35 жилийн ойгоор очоод ирэхдээ шинэ эмэгтэй захирлын тухай яриад толгойгоо сэгсрээд, муухан сэтгэгдэлтэй ирсэн байсан үнэн л юм байна. Ажлаа мэддэггүй. Сургуулиа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй, зөвхөн мөнгөнд шунасан гайхал байна гэсэн үнэн л юм байна даа. Ховд их сургуулийн маань түүхэнд хар толбо үлдээж байгаа хүн байна даа.Эээээ бурхан минь. шуналтанг гэсгээж хайрла.
-
хар чоно (January 11, 2016 6:27:09 pm )
Би өмнө нь олон жил энэ сургуульд ажиллаж байсны хувьд сургууль маань хүнд байдалд орсныг уншаад ихэл сэтгэл эмзэглэж сууна. Сургууль маань улс төрийн бодлогын золиос болж байгаа бололтой. Эмэгтэй, залуухан захиралтай болсон гайгүй байх гэсэн сургуулийг самардаг хэцүү дэвхэрэг сургуулийг дампууруулж байгаа юм байна. Манай хуучин захирлууд Ховд их сургуулийн 35 жилийн ойгоор очоод ирэхдээ шинэ эмэгтэй захирлын тухай яриад толгойгоо сэгсрээд, муухан сэтгэгдэлтэй ирсэн байсан үнэн л юм байна. Ажлаа мэддэггүй. Сургуулиа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй, зөвхөн мөнгөнд шунасан гайхал байна гэсэн үнэн л юм байна даа. Ховд их сургуулийн маань түүхэнд хар толбо үлдээж байгаа хүн байна даа.Эээээ бурхан минь. шуналтанг гэсгээж хайрла.
-
Үнээн (January 11, 2016 11:24:24 pm )
Та бодвол манайд ажиллаж байсан багшийн нэг бололтой. Сургууль маань хүндхэн л болж байна шүү. Сургуульд номын сан барих гээд хуримтлуулсан тэр бум гаруй мөнгийг идээд дууссан. Ирээд юу ч хуримтлуулж шинэ зүйл бүтээгээгүй. Хамт олныг хооронд нь талцуулж сургуульд хамт олны дотор сэтгэл санааны түгшүүрт байдлаас өөр юу ч хийгээгүй, түүний үрээр олон ч хүн бурхны оронд одов оо. Ум мани бадми хум. ЭМШУС, ШУТИС гээд олон сайхан сургуулиуд монголдоо нэртэй сайхан номын сантай болсон байна лээ. Бид уг нь ийм зүйлийг хүсэж байсан байхгүй шүү!!!!!!! Цалинг чинь 9 сарын 1-нээс 70000-аар нэмлээ гэж 6 сарын 1-нд УЗ-ийн Пүрэвдоржтой ирж хамт олонд бөөн баяр дуулгаад намар нь баярлуулан гомдоовоо хөөрхий. Хамт олон минь хөөрхий хөөрхий ХӨӨРХИЙ. Үгээ хэлэх цаг нь болсон болов уу.
-
Anonymous (January 13, 2016 11:50:46 am )
Сонордуулгыг уншаад арай ч үгүй байлгүй гэж бодож сууна Сургуулийн минь хувь заяа хэцүү болох нь түмний хүүхдүүдээр тоглоод дуусах нь уу даа Сургуулийн захирал Ж. Янжмаа хамт олны хурал хийх байлгүй дээ Амнаас нь сонсож байж л итгэхээс… итгэж өгөхгүй л байна даа
-
Урт чихт (January 13, 2016 3:17:20 pm )
Дөрвөн давхар номын сан барих гэж хуримтлуулсан мөнгийг энэ хавар л хамт олны хурал дээр, УИХ-ын гишүүн Бямбацогтын дэргэд үрээгүй байгаа гэж манай захирал Янжмаа хэлсэн шүүдээ идэж дуусах арай болоогүй байлтай хүмүүс арай л бурж байгаа байлгүй би итгэж өгөхгүй л байна………
-
Зочин Ховд (January 13, 2016 3:28:36 pm )
Олон жил ажиллаад хоолонд хүргэсэн сургуулийнхаа тухай одоо уншиж ойлголоо. Алс хол суугаа бид ХИС-даа хайртай байдаг. Энэ нэг эмэгтэй тэнэж яваад Ховдод очоод хайран сургуулийг минь дуусгажээ дээ. МАН-ын үед унаагүй сургууль маань АН-ын үед унаж байгаа юм байна. АН-ханд Баярсайхныг би мэднэ, харин засаг дарга Цэвээнравдан гэдэг гэл үү тэд нарт энэ том хамт олны дундаас цааш нь аваад явах эрдэмтэн харагдаагүй юм байна даа. Хоосон тэнэгүүд засаг барихаар ингэдэг. Цагтаа бол тэр Янжмаа гэгчийн буруу биш, аймгийн удирдлагын буруу шүү дээ. Ховдчууд минь дараагийн сонголтоо алдуузай даа
-
Эргэлзээ (January 13, 2016 5:40:23 pm )
Хэрвээ дээрх мэдээллүүд худлаа бол хамт олны хурал хийж ил тод болгох байх үнэн болоод дуугүй суугаад байгаа юм болов уу!
Олны эргэлзээг арилгаж үнэнийг тодорхой болговол яасан юм……. -
эцэг (January 13, 2016 6:00:59 pm )
энэ сургуульд миний охин сурдаг юм. энэ мэдээллийг уншаад цочирдож сууна. Арай ч үгүй байлгүй дээ гэж сэтгэлээ засаж байна. монголын баруун хэсэгт буй эрдэм соёлын том төв гэж бид бүхэн боддог. Хүүхдүүдийн маань хувь заяа юу л болоод байна даа
-
Зочин (January 14, 2016 12:58:15 pm )
Энэ мэдээгээр сонсоод сэтгэл эмзэглэж сууна. Янжмаагаар ахлуулсан энэ сургуулийн удирдлагын баг юу бодож байна вэ? Өрнөхдэлгэр, Цэрэндаваа, Гантөмөр, Одончимэг гм хүмүүс хамт олондоо ил тод үгээ хэлээч удирдлага дор нь ажиллаж байж, та нар суудлаасаа сална гэхээр үнэнээсээ айдаг албан тушаалдаа их хайртай хүмүүс үү?????
Энэ сургуулийн хамт олны эрх ашиг, олон жилийн түүхтэй ууган их сургууль биздээ????
Хэдэн толгой муутай удирдлагуудаас болж энэ сайхан сургуулийн түүх дуусах учиргүй-
Хариулт (January 15, 2016 1:15:30 pm )
Хүн хөдөлмөрлөж авсан зэрэг цолыг арай ингэж доромжилж болохгүй байхаа. Сайн ажиллаж байгаа хүмүүс байгаа тэдний ажлыг уруу татаж дураараа шийдэж байгаа Янжмаад хариуцлага тооцох хэрэгтэй ш дэ.
-
-
Жан (January 14, 2016 2:33:38 pm )
Дээрх мэдээлэл нээрээ үнэн гэж үү? Арай удирдрагуудаа гүжирдэж байгаа юм биш биз. Бусдыг гүтгэх хуультай. Хор хохиролтой шүү. Удирдлагууд үгээ хэлж хамт олныхоо эргэлзээг арилгавал нэр цэвэр шүү дээ
-
сэтгэгдэл (January 15, 2016 11:18:59 am )
сургуулийн ерөнхий менежер хуралдах дургүй хүн дээ.
хурлаас аль болох зайлсхийж зугтдаг хүн гэдгийг хамт олон мэднэ. Ганц нэг хуралдахаар шүүмжлэлд өртөнө. Худлаа хэлэх нь нөхцөлгүй. хамт олон итгэхээ болиод байна шүү дээ.
-
-
гайхшрагч (January 15, 2016 11:28:54 am )
эргэлзээг тайлах нэг учиг нь танай сургуулийн хуримтлал биз дээ.
Байна аа гэдэг сайхан гэж үлгэр ярьсаар байгаад та нарын хулхин дээр цэцэг ургуулсан гээ биз дээ.
Та нар их дээд сургуулийн эрдэмтэн профессор, гавъяат багш энэ тэр гэх хоосон сүржигнэсэн нэр зүүхээ больцгоо. дургуй хүргэчилээ байна.
Ховдын бренд болсон энэ сургуулийг дампууруулвал ховдын ард түмэн хариуцлага тооцох л байх шүү -
Anonymous (January 15, 2016 6:29:25 pm )
СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬДАГ МЕХАНИЗМ ХААЧСАН БЭ? БАГШ АЖИЛЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ СУРГУУЛИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ХААЧСАН БЭ?
-
Багш (January 16, 2016 11:08:15 pm )
ХИС-ИЙН НЭР ТӨР БОЛСОН МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ӨВГӨН ПРОФЕССОРУУДАА ШАХАЖ АЖИЛЛАХ ХУВИЙГ НЬ БУУРУУЛЖ ЦАЛИНГ ХОРОГДУУЛСАН ШИЙДВЭР ИНГЭХЭД ЗӨВ ҮҮ.
ИХ СУРГУУЛЬ ЧИНЬ ПРОФЕССОРЫН БАГ, ТЭДНИЙ НЭР ТӨР ДЭЭР ТОГТДОГ ШҮҮ
ТЭДНИЙГЭЭ ГУДМАНД ГУНДУУХАН АЛХАЖ ЯВСАНТАЙ ТААРААД ХЭДХЭН МӨЧ ХӨӨРӨЛДСӨНИЙ ДАРАА ИХЭД СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭВ. -
Санж (January 17, 2016 12:07:30 pm )
Би нэгэн дээд сургуульд багшилж байсан. Дээрх мэдээлэл сэтгэгдэлүүдийг санамсаргүй олж уншаад саналаа нэмэрлэж байна. Аль улс орны хөгжил, нүүр царай нь боловсролын бодлого, тэр дундаа оюуны хөгжлийн уул уурхай болсон дээд боловсролын бодлого, тэдний үнэ цэнээс ихээхэн хамаардаг гэдгийг хэдийнээ түүх харуулжээ. Америк, Япон, Хятад, Европ боловсрол гээд л их л хошуурах болж. Тэр ч хэрээр тухай улс орны хөгжил ямар байгааг надаар хэлүүлэлт юу байх вэ? Манайд Боловсролын талаарх төрийн бодлого алдагдсан, хуулбарлагдсан, даган дуурайсан, хамгийн гутамшигтай нь УЛС ТӨРЖСӨНД л байгаа юм. Боловсрол бол хэн нэгэн намын өмч биш, хэн нэгэн танил талаа шургуулах газар биш, ариун бөгөөд тэнд л үе үеийн эрдэмтэн мэргэдийн оюун боловсролоор зөв ухаан цэцэглэж түүнйи үр шим нь улс орны хөгжилд хэрэглэгдэж байх ёстой тийм ариун дагшин газар байх ёстой. Би энэ тухай бас ярьж ч ирсэн, шүүмжлүүлж ч байсан нэгэн. Танай сургууль эдүгээ ийм байдалд хүрсэн нь тэр захиралын ч буруу биш төр засгийн, намын, боловсролын бодлогын л буруу юм даа. Их дээд сургуулийн менежер хүн ажлын арвин туршлагатай, олон талын мэдлэг боловсролтой, хамт олондоо танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, аль болох мөнгө санхүүгээс хол байж, түүнд зөвхөн сайн хяналт тавьдаг, үр ашиг зарцуулалтыг нь зөв тооцож чаддаг… тийм л хүн баймаар юм шиг…. Намын буянаар томилогдсон менежерүүд сургуулиа гэхээсээ илүү, томилогдсон хугацаандаа өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлэх зэвсэг болгон ашиглах тохиолдол энд тэнд цөөнгүй л ажиглагдах юм. Манайд боловсрол улс төржсөнөөс болоод Их дээд сургуулиуд (ЕБС ч ялгаагүй) үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах боллоо. Улс орны ирээдүй болсон мэргэжилтнүүд тэндээс л гарч байгаа шүү. Ийм тогтолцоо улс орны хөгжлийг юунд хүргэх нь ойлгомжтой. Гарах гарцыг зөв олж, эрдэмтэн судлаачид саналаа нэгтгэж эвлэлдэн зүтгэх нь тун чухал.
1. Боловсролыг улс төрөөс ангид байлгая. Урт хугацааны бодлого төлөвлөлтөөр зөв хөгжих гольдрилд нь оруулая.
2. Захирал, менежерийг сонгон шалгаруулахад намаар биш удирдлагын арга барил туршлагаар бас нас чухал (40-өөс дээш) сонгох
3. Бас хамт олны дэмжлэг, сонголт их чухал. Учир нь сургууль, хамт олноо мэддэг, нэр хүндтэй, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байх нь сургуулийн хөгжилд нэн чухал.
4. Сайн ажиллаж сургууль хамт олноо хөгжүүлж чадаж байвал хэдэн ч жилээр ажиллаж болно. Энэ бол хөгжилтэй орнуудын томоохон жишиг.
5. Хамгийн гол нь хариуцлагын механизм чухал. Төрөөс, яамнаас, хамт олноос хянах үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох,
6. Боловсон хүчний бодлогын алдаа ч манай сургуульд ч ажиглагддаг. Удирлагыг дэвшүүлэх, багшийг сонгоход…
7. Танай хамт олон энэ тухайгаа холбогдох газруудад хүргүүлэх саналаа гаргах нь чухал.
Хаана хаанаа энэ бүхнийг анхаарах цаг болжээ.
57 Comments