antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2015 2 comments

Азийн хамгийн тачаангуй DJ бүсгүйчүүд

нийтлэсэн Admin

EDM – ийг DJ – гүйгээр төсөөлөхийн аргагүй. Нэн ялангуяа сэтгэл гижигдсэн гайхамшигтай хэмнэлийг төрөлх гоо сайхантайгаа төгс хослуулдаг торгон мэдрэмжтэй эмэгтэй DJ – гүйгээр бүр ч төсөөлшгүй юм.

Өдгөө дэлхий дээр мэргэжлийн маш олон дур булаам эмэгтэй DJ бий. Тэдгээрээс EDM хөгжмийн томоохон төлөөлөл Малайзын EDMDroid – оос гаргасан Азийн хамгийн халуухан DJ бүсгүйчүүдийн тухай хүргэе.

10. Филиппин – DJ Arra Pascual

Филиппиний №1 DJ Arra Pascual – ийг урилгаар тоглуулдаггүй Азийн орон маш ховор байдаг гэнэ. Тэрээр Pioneer DJ – ийн Филиппин дэх төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ Playboy – ын модель юм байна.

9. Вьетнам – DJ Oxy

Вьетнам гаралтай чадварлаг бас дур булаам DJ цөөнгүй байдаг. Тэдний нэг DJ Oxy – ийг Азийн хамгийн тачаангуй DJ – ээр нэрлэжээ. Түүнээс гадна АНУ-д ажиллаж амьдардаг модель DJ Angie Vu Ha – ийг ч гэсэн онцлохгүй байхын аргагүй юм.

8. Малайз – DJ Alexis G

Уран гимнастикаар хичээллэж өссөн тэрээр гайхалтай бүжигчин бас мэргэжлийн DJ юм. 2012 онд анхныхаа тоглолтыг Куала Лумпурт тавьснаас хойш Камбож, Хонг Конг, Тайвань, Сингапур, Австрали зэрэг олон орноор аялан тогложээ.

7. Тайланд – DJ Vida

Багаасаа хөгжмийн урлагийг сонирхож өссөн DJ Vida ихэвчлэн Tech House, R&B болон Hip Hop стилиэр тоглодог. Тэрээр 2014 оны Азийн дур булаам DJ нарын нэг юм.

6. Япон – DJ Hiloco

2006 оноос DJ хийж байгаа түүнийг DJ Hiloco – оос гадна NeroDoll гэдгээр нь мэддэг. Гурван жил Японы №1 эмэгтэй DJ – ээр өргөмжлөгдсөн тэрээр эх орныг минь 2012 онд зорин ирсэн байдаг.

5. Өмнөд Солонгос – DJ Soda

Тоглолтынхоо үеэр хийдэг тачаангуй бүжиг нь түүний бусдаас ялгарах онцлог юм. Түүнийг хөгжимнөөсөө илүү секси бүжиг мөн хувцаслалтандаа анхаардаг гэдэг ч аль хэдийнэ хэв маягаа бий болгочихсон чадварлаг DJ гэнэ.

4. Вьетнам – DJ King Lady

Хөгжим бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Тэрээр DJ болохоор 1.5 жил шаргуу хөдөлмөрлөсөн ч суралцсаар яваа гэдгээ цахим хуудсандаа онцолжээ. Түүнийг хайрлаж ч бас үзэн ядаж ч болно. Гагцхүү тэр үгүйсгэгдэхийг л хүсдэггүй.

3. Сингапур – DJ Tenashar

DJ Mag сэтгүүлийн Top 100 DJs жагсаалтын #87 байрт орж байсан нь түүнийг Азийн төдийгүй дэлхий дахины дур булаам бас чадварлаг DJ гэсэн үг юм. Тэрээр DJ – ээс гадна FHM & Playboyзэрэг цөөнгүй сэтгүүлийн нүүрийг чимжээ.

2. Тайвань – DJ Bombshell

Түүнийг DJ Bombshell гэхээсээ илүү Amy Kao гэж дууддаг. Тэрээр Тайваний FHM сэтгүүлээс онцолсон дур булаам Тайвань эмэгтэйчүүдийн нэг төдийгүй Тайваний EDM – ийн хөгжлийг тодорхойлогчдын нэг юм.

1. Малайз – DJ Leng Yein

Дур булаам төрхөөс нь гадна эзэмшсэн мэдлэг чадвараар нь түүнийг Азийн №1 эмэгтэй DJ гэж үздэг. Багаас эзэмшсэн хөгжмийн боловсрол болон хүсэл сонирхолдоо хөтлөгдөн тэрээр 2013 оноос мэргэжлийн DJ болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (December 21, 2015 6:45:52 pm )

    zass

  • badmaanyambuu baterdene (December 23, 2015 3:01:22 am )

    MINGOL : Bayanselenge

antalya rent a car