antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2015 12 comments

Баруунтүрүүнд амиа алдсан цэргүүдийн талаар нууцын зэрэглэлтэй материал иржээ

нийтлэсэн Admin

6d795d9sdssan7a9kdv9j1dm0jБаруунтүрүүнд амиа алдсан цэргүүдийн талаар нууцын зэрэглэлтэй мэдээлэл иржээ. Өнгөрөгч 11 дүгээр сард Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан байлдагчид нас барсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хийж байсан. Тэрбээр “Хилийн 0311 дүгээр ангид алба хаахаар очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг явдал удаа дараа гараад байна. 2013 оноос хойш таван байлдагч амь насаа алдсан. Одоо таван байлдагч эмчилгээ хийлгэж байна” хэмээсэн. Уг мэдээллийг цацсаны дараа Ц.Даваасүрэн гишүүн энэ талаар тодруулахаар Батлан хамгаалахын сайдад асуулга хүргүүлсэн байна. Харин салбарын сайдаас нь хариултыг ирүүлсэн бөгөөд ингэхдээ нууцын зэрэглэлд хамруулсан байна. Энэ талаар өнөөдөр Ц.Даваасүрэн гишүүн мэдээлсэн. Тэрбээр “Ирүүлсэн хариу тайлбарт уг нь тэр цэргүүд ямар шалтгаанаар нас барсан, яаж зүү залгисан, яаж усанд живсэн талаар дэлгэрэнгүй дүгнэлтүүд байна лээ. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас олон нийтэд зарлаж болохгүй байна” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ талаарх асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд мөн хандахаар болсон байна. Ингэхдээ зөвхөн Баруунтүрүүний цэргийн анги биш улс даяар байгаа бусад хилийн заставуудад төр хэрхэн анхаарал хандуулж ажилладаг талаар мэдээлэл авах юм байна.

Т.Энхэлээ

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (December 21, 2015 7:00:46 pm )

    Инээж ирээд ярих асуудал мөн үү. Нас барсан хүмүүсийн ах дүү найз нөхдөд энэ гишүүн сайхан харагдахгүй дээ. Тэнэг юмаа

  • Хил (December 21, 2015 7:12:56 pm )

    Сэтгүүлчээ ХЦ , БХЯ-нд харълагдаггүй ХЗЯ -ны агентлаг биш үү бичих зүйлээ сайн нягтла дараа нь бич хил мэдэхгүй, хэлээ мэдэхгүй хүүхдүүд хэцүү юмаа. Их хурлын гишүүн тэгж хэлсэн бол чамайс дор.

  • toroo (December 21, 2015 8:34:11 pm )

    Davaasvrengiin songuuliin shou monoos mondoo

  • dondog (December 21, 2015 8:34:49 pm )

    Davaasvrengiin songuuliin shou monoos mondoo

  • Ж.Энхээ (December 21, 2015 10:08:44 pm )

    Ярих л ёстой асуудал хүний зовлонг битгий улс төржүүлээч Ганцхан хилийн ангид тайван цагт 5-н 5хүн үрэгдэнэ гэдэг ч Шоронд ч ийм асуудал гардагүй л байхгүй юу.

  • Ззочин (December 21, 2015 10:09:40 pm )

    Үнэндээ хойшид ингэж ганц дайчин болох гэсэн хэрүүл цуглуулагчидаа бодож сонгомоор юм? Үнэндээ хийж ч чадахгүй хурал хойшлуулахаас судалгаа хийчих баггүй л улсууд шүү дээ??мэдээ цуглуулагчид…

  • зочин (December 21, 2015 11:55:55 pm )

    цэрэгт хүүхдээ явуулалтгүй болжээ дандаа хүний аллага болох юм

  • Монгол улсын иргэн (December 22, 2015 9:14:10 am )

    Хилийн цэргийг шинчлэх хэрэгтэй.Зэвсэгт хүчин хүний нөөц дээрээ маш сайн анхаардаг.Гадаад дотоодын сургалт,сургууль хувь хүний хөгжил,нийгмийн асуудал гм-ийн бодлогыг сайн явуулдаг юм. Гэтэл Хилийн цэргийн ангиудын дарга нар гэж офицер,ахлагч,ажилчидаа дарамталсан мэдлэг боловсрол байхгүй байгаа газраа баатар хаан болсон ноёдууд байдаг юм гэсэн. Хилийн ангид ажиллаж байгаа офицер,ахлагч,ажилчид нь бүгд цалингийн зээлтэй амьдардаг болохоор өөрийнхөн зөв байсан ч эсэргүүцэж үгээ хэлж болохгүй ажлаас халагдаж зээлээ ч төлж чадахгүй амьдрал хэцүү болно тийм болохоор ангийнхаа даргын дарамтан доор ажиллаж амьдардаг юм гэсэн. Хууль зүйн яам Хилийн цэрэгт анхаарлаа хандуулж удирдлагыг нь хүний нөөцийн хэлтсийн бүрэлдхүүний хамт огцруулах хэрэгтэй…

  • Hey ene setguulchid ee! Ta nar yadaj gazariinhaa neriig zuv bichij suraachee. (December 22, 2015 9:28:13 am )

    Hey maluudaa! Gazar nutgiinhaa ner usiig zuv bichij surchihaad olon tumend medeeleechee maluudaa!
    Uvs aimgiin Baruunturuun gej olon saihan buh toruulsen nutag yumsan.

  • гамбаа (December 22, 2015 11:30:54 am )

    ер нь арми бол нэр нь сайхан болхоос нидэр дээрээ шоронгын ялтангуудаас дор амьдарч байгаа шүү дээ

  • zochin (December 22, 2015 1:06:41 pm )

    Taivan tsagt yagaad TSERGUUD-iin ami nasand ayul nuurleed baigaa gol shaltgaan ni Angiin zahiragch SHtaviin darga nattain shuud holbootoi edgeer ulsiig sain shalgah heregtei

  • zochin (December 22, 2015 1:11:17 pm )

    Uvsaas gadan KHovd aimagt ZH-nii 123-r angid iim baidal bolj bgaa Bur angiin zahiragch ni hunii huuhed alchihaad ajlaa hiigeed baij bn

antalya rent a car