antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2015 3 comments

Хүүхэд барьцаалж 100 сая төгрөг нэхсэн эмэгтэйг саатуулжээ

нийтлэсэн Admin

gemt etgeedСүүлийн үед манай улсад онц ноцтой гэмт хэргүүд гарах болсон. Тэрээр энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ой зургаан сартай охиныг барьцаалахыг завдсан хэрэг гарчээ. Гэмт хэргийг үйлдэгч буюу барьцаалагч нь 29 настай Г гэх эмэгтэй байсан бөгөөд хохирогчийн гэр бүлийг гурван сарын турш судалж байж энэ хэргээ үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна. Тэрээр гэмт этгээд хохирогчийн гэрт эмч болж жүжиглэн орж хүүхдийг нь үзнэ гэж аваад хацрыг нь зүсч айлган сүрдүүлсэн байна. Улмаар “Энэ бол дөнгөж эхлэл. Гурван цагийн дотоо “зүрх бүхний төлөө” ТББ-ын дансанд 100 сая төгрөг хий. Үгүй бол хүүхдэд чинь аюул учирна” гэж сүрдүүлсэн захидал үлдээгээд явсан гэнэ. Энэ хэргээс болж хохирогчид айсандаа хамгаалагч хүртэл хөлсөлж авчээ.

Эрүүгийн цагдаагийн газраас мөрдөн шалгалт хийхэд хэрэгтэн Г нь олсон гээсэн бичиг баримт төвлөрүүлдэг цэгээс авсан үнэмлэхээр “Юнител”-ийн дугаар худалдаж авсан байна. Тэрээр энэ дугаараар хохирогчтой ярьж сүрдүүлж байжээ. Мөн “Зүрх бүхний төлөө” ТББ-тай хүртэл хуйвалдаж, мөнгөө хэрхэн авах тухай тохиролцсон байсныг тогтоожээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Нийгэм хөгжихийн хэрээр иргэдийн сэтгэл зүйд нэлээдгүй өөрчлөлт орж байгаа бололтой. Магадгүй энэ бүхэн ядуурал, эдийн засгийн хямралтай ч холбоотой байж болох юм. Эсвэл хэт гадны улс орны мэдээлэл болон гадаад кино их үзсэнтэй ч холбоотой байж болох. Хүний санаанд ч багтамгүй гэмт хэргүүд гарсаар олон нийтийг цочирдуулсаар байгаа нь эмгэнэлтэй.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • soliorol (December 22, 2015 1:12:30 am )

    ene bol yuruusuu deeree dandaa medrel humuus gargasnaas bolj medrel muutai humuus olshirj baigaa jisheenuudiin neg ni… neg medrel muut ni tsaaziin yaliig bhgui bolgosnoos bolj bas olon medrel muutanuud shiidsen hereguud uildej baina.

  • Soliorl oyunii homsdol doroitol (December 22, 2015 1:21:46 am )

    yamar ch bolovsrolgui hayagdan boogdson gaduurhagdsan angi davharga ali hediin uuseed odoo buur tomorsoor l baina. Gertee huuheddee gants nom avch ugdug urh ail etseg ehchuud bainuu? buun oyunii homsdoluudiig 25 jil uildevrlesenii har gai! deer ni tsaaziin yal baihgui tegeed hohino bolj baigaam da. 76 oyunii homsdoltoi humuus songsnii har gai.

  • zochin (December 22, 2015 10:19:58 am )

    Ardchilsan namtai holbootoi. Ard tumniig ed hurungiin buguud ouynii yduurald oruulj bn

antalya rent a car