АН-ын өнөөдрийн бүлгийн хурал дээр УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг солих асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэрЛ.Эрдэнэчимэг “хүсэл”-ээ биелүүлжээ.
Тэр өөрийгөө УИХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг бүлгийнх нь гишүүд дэмжжээ. Ингэснээр тэрбээр Байнгын хорооны дарга болох виз өвөрлөөд байна. Энэ тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр твиттертээ жиргэв.
Өнгөрсөн зун АН, МАН-ын сайд нарыг Засгаас хөөж гаргаад шинэ сайд нарыг томилох болоход Л.Эрдэнэчимэг Зам тээврийн сайдад зүтгээд бараагүй билээ. Түүнийг Ч.Сайханбилэг хүлээж аваагүй юм. Тэгвэл энэ удаа ийнхүү дарга сайд сэтэр зүүх “хүсэл” нь Байнгын хорооны дарга болсноор хангагдах нь энэ.
УИХ-ын үйл ажиллагаа сүүлиийн үед сонгуулийн хуулиас болж нэлээд зогсонги байх болсон үед Л.Эрдэнэчимэг гишүүн нэлээд nдэвх зүтгэлтэй байгаа.
МоАХ фракцийн гишүүн тэрбээр өнгөрсөн хавраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай асуудалтай нэр холбогдох болсон ба өнөө маргаашгүй энэ асуудлаараа УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар бэлдэж байгаа.
Бүр 11 дүгээр сарын эхээр 40 гаруй гишүүдийн гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барьж, Засгийн газар нэг мөсөн нам авах юм мэдэгдсэн ч өдий хүртэл таг байсан нь гайхал төрүүлээд байсан. Тэгвэл энэ долоо хоногт УИХ-д өргөн барих сураг гарсан билээ.
Энэ тухайд Л.Эрдэнэчимэг “Одоогийн байдлаар тогтоолын төсөл болон хууль өргөн барихад тодорхой бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. Жишээ нь, төрийн бус байгууллагуудын саналыг авсан байдаг. Тэгэхээр төрийн бус байгууллагуудаас санал авахаар хоёр, гурван газар албан бичиг хүргүүлсэн. Энэ материал бүрдвэл дараагийн долоо хоногийн даваа юм уу, мягмар гараг гэхэд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барихаар бэлдэж байна” гэсэн.
Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах мөнгийг дэлхийн 20 том банкнаас зээлж, баярлаж бас гомдож янз бүр болж байгаа Монголчууд ирэх долоо хоногт Тавантолгойн асуудлаар ахин маргаан мэтгэлцээн өрнүүлж эхлэх нь.
Мөн Л.Эрдэнэчимэг үндэсний сурын цол чимгийг нэмэх тухай “Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачилсан тухайгаа ч ярьсан. Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг шуурхай ажиллаж байна.
М.Дэлгэр
Gereg.mn
Холбоотой мэдээ
-
zub zub (December 21, 2015 12:57:02 pm )
erdenechimeg harin ch erhembayaraas deer sain yls turch shuu. erhembayar bitgii ataarhaad bai daa eriin myy emd gedeg chi ali talaaraa erdenechimig iluu shuu. chamiag etdenechimeg nohoin gyuaar ch dallahgui shii medej ab zaaaaaaaaaaa erhembayaraaaaaaa
-
зочин (December 21, 2015 12:59:03 pm )
Парламент, засгийн газар гүйцэд дампуурч байгаагийн нэг илрэл юм даа, энэ Эрдэнэчимэг,, Эрхэмбаяр, Гарамгайбаатар гэдэг хүмүүс нь
-
zochinArd (December 21, 2015 1:45:21 pm )
Erdenechimeg gishuun IKH hural dahi emegtei gishuudees arai deer shudarga shuu Tavan tolgoin asuudal deer mash sain ajillaj bgaa
-
zochin (December 21, 2015 1:45:56 pm )
юун ундэсний сур. цаг барсан юм хийх юм. хэрэгтэй юм ярьж хийж будээвэл яасан юм бэ
-
0000 (December 21, 2015 3:18:13 pm )
Эрдэнчэмэг Таван толгойн асуудлаар ард түмэнд өөрийгөө харуулсан хүн Сайдын ажилыг сайн хийж чадна гэж бодож байна
-
зочин (December 21, 2015 7:07:00 pm )
удахгүй , би Ерөнхийлөгч болно гээд хөлөө жийгээд суучих вий дээ эд бүгдээрээ ичих булчирхайгүй л улсууд юмаа
-
зочинзочинИргэИргэнн (December 21, 2015 7:48:18 pm )
Ээ дээ Эрдэнэчимэг минь өөрийгөө нэг сайн хар даа, бас боддоо. Чамайг нэг сайн гишүүн гэж хэн ч хэзээ ч хэлэхгүй байхаа даа. Чиний бодож санаж байгаа чинь нэг л явцгүй, увайгүй мангар харагдаад байдагшүү.
-
БАТ (December 21, 2015 8:14:41 pm )
ҮНДЭСНИЙ СУРД НААДМААР ТҮРҮҮЛСЭН НЭГ Л ХҮНД МЭРГЭН ЦОЛ ӨГДӨГ ЮМАА. 2 ,3 Т ОРСОН ХАРВААЧДАД ГАРАМГАЙ ХАРВААЧ , ГОЦ ХАРВААЧ ЦОЛ ОЛГОХ НЬ ЗӨВ ГЭЖ ХАРВААЧДААС ГАРСАН САНАЛ ГЭСЭЭН.
-
БАТ (December 21, 2015 8:17:23 pm )
Ханаж цаддаггүй луйварчид Ухаа худгыг авчихаад 5 толгойд шунасан үйлдэлийг нь илчлээд харин сайн ажиллаж байгаа биш үү.
9 Comments