Ирэх онд УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан тєрийн албанд ажиллаж буй зарим хүн УИХ-д нэр дэвшихийн тулд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ємнєєс ажлаа єгєх хуультай. Тэгвэл эдгээрийн нэг нь Татварын ерєнхий газрын дарга Б.Ариунсан аж. Тодруулбал, тэрбээр Ерєнхий сайд Ч.Сайханбилэгт албан тушаалаасаа чєлєєлєгдєх єргєдлєє єгєхєєр болсон тухай түүний ойрын эх сурвалжууд мэдээлж байсан. Тэрбээр хуулийн дагуу ажлаа хүлээлгэн єгч нэр цэвэр тєрийн албаа хүлээлгэж єгч байгаадаа ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Учир нь Б.Ариунсан ТЕГ-ын дарга болсноор энэ жилийн татварын биелэлт 100 хувьдаа хүрээд зогсохгүй татвартай холбоотой хэд, хэдэн хуулийн тєсєл боловсруулж баялаг бүтээгчдээ дэмжиж ажилласан аж.
Тухайлбал, тэрбээр Єршєєлийн, Ил тод байдлын тухай хуулийг батлуулахад намынхантайгаа түнжин хагарч дээрх хууль батлагдаж эхэлсэн энэ 50 хоногт л гэхэд нууц байсан 5.0 их наяд тєгрєгийг ил болгож чадсан гэдэг.
Тиймээс түүнийг сайн мэдэх хүмүүс нь ирэх оны УИХ-д сонгуульд тєрсєн нутаг болох Говь-Алтай аймагтаа дахин нэр дэвш хэмээн санал болгосон аж. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшин, ялагдаж байсан түүхтэй. Харин ялагдсных нь дараа буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг түүнийг Тагнуулын ерєнхий газрын дэд даргын албан тушаалд томилсон боловч Vндсэн хуулийн цэц эсэргүүцэж, чєлєєлж байсан юм. Харин энэ бүх үйл явдлын дараа Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг дахин түүнийг албан тушаалд зүтгүүлж, Тагнуулын ерєнхий газрын дарга болж, үүний дараа буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Татварын ерєнхий газрын дарга гэх мєнгєний эзнээр суусан юм.
Б.Ариунсан гэж хэн бэ. Тэрбээр 1961 онд Говь-Алтай аймагт тєрсєн дээд боловсролтой. Түүнийг Ерєнхий сайд асан Н.Алтанхуягийн дотны найз гэдгийг монголын ард түмэн бүгд мэднэ. Говь-Алтай аймгийн харьяат тэрбээр Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, Эдийн засгийн институт, Удирдлагын хєгжлийн институт тєгссєн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй, барилгын эдийн засагчаар докторын зэрэг хамгаалж байжээ. Мєн 1981-1997 онуудад Барилгын зургийн тєв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт газрын дарга, 2004-2008 онд Vндэсний татварын ерєнхий газрын дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-нд дэд сайд, 2012 оны арваннэгдүгээр сарын 30-наас 2013 оны гуравдугаар сарын 19-нийг хүртэл Тагнуулын ерєнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний хар толбо гэвэл УИХ-ын гишүүн Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Уул уурхай, хүнд үйлдвэр хариуцсан дэд сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар, цаашлаад салбарын сайддаа ч мэдэгдэлгүйгээр шатахууны үнийг огцом нэмж, шатахуун импортлогч компаниудын эздэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эрхийг єгсєн тухай асуудалд орж байсан юм. Ямартай ч аль ч засгийн үед дарга гэх зєєлєн сэнтийд заларч байсан нэгэн эрхэм энэ сарын сүүл гэхэд Татварын ерєнхий газрын даргын ажлаа хүлээлгэн єгч ирэх УИХ-ын сонгуульд биеэ бэлдэхээр боллоо. Учир нь єнгєрсєн зургаадугаар сарын 25-ны єдєр Говь-Алтайн Ардчилсан намын хороо хуралдаж АН-аас аймагтаа нэр дэвших эрхээ авсантай холбоотойгоор түүнд намын хорооны гишүүдийн 54 хувь нь саналаа єгчээ.
Юутай ч одоогийн байдлаар түүний хүчтэй єрсєлдєгчєєр МОVНТВ-ийн захирал Ц.Оюундарь тодроод байгаа аж.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
7979874848 (December 21, 2015 11:13:11 am )
АМЖИЛТ
-
Anonymous (December 21, 2015 3:45:20 pm )
дэмжинээ. амжилт Оюундариар яахнуу
-
РАВДАН (December 22, 2015 11:54:08 am )
ЯАНА ДАА ЭНЭ МОНГОЛЧУУДЫГ. ИЙМ БОЛ ИНГЭЖ АМЬДАР ЗАА. ИЙМ ХҮНЭЭР ОДОО ЯАХЫН. ЭНЭНЭЭС ЮУ ХҮЛЭЭХИЙН ГОВЬ АЛТАЙН ХУЛГАЙЧ. ОДОО БОЛЬ Л ДОО ҮХЭР МОНГОЛЧУУДАА.
-
яанааУншигч (December 22, 2015 12:38:07 pm )
Говь алтайд ардчилсан нам хир нэртэй байгаа бол авгай солисон,усны саван дээр нэрээ зоож рекламдсан дарга,бас аймгийнхаа угтах хаалгыг ардын намын үед хийсэн гэж хөрөөдөж хаясан юм юм л бийдээ яах болоо.Улс даяар энэ нам ямар ретингэтэй яваа билээ
4 Comments