antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2015 4 comments

Хөдөө явахад хамгийн тохиромжтой шилдэг 9 машин

нийтлэсэн Admin

Jeep Wrangler Rubicon Hard Rock Edition

2003 онд “Jeep Wrangler”-ийн TJ загварт бартаат зам, шавар шавхайд явахад зориулагдсан тоноглол нэмж үйлдвэрлэснээр дөрвөн дугуйчдын мөрөөдөл болсон юм. Түүнээс хойш “Wrangler Rubicon 4WD” жийп машинуудтай харьцуулагдах болсон.

Өнөөдрийн “Rubicon нь Dana-44” тэнхлэг тохиргоотой, 4:1 шилжин майждаг, хүссэн тэнхлэгээ салгаж залгадаг болсон. 2015 онд “Hard Rock” хувилбар “Torx” тоноглолоор тоноглогдож, дээвэр нь салдаг, хүсвэл хаалгаа аваад уул хаданд авирч болохоор болжээ.

Toyota 4Runner TRD Pro

Тоёота бартаат замын машинаараа алдартай. Анхны “Land Cruiser” загвараас авахуулаад одооны үйлдвэрлэж буй жийпнүүд бүгд сайн. Энэ жилээс “TRD Pro” тоноглолыг “4Runner”, “Tacoma”, “Tundra” загварууддаа нэмж үйлдвэрлэсэн. Энэ нь хэмжээ бага, арын нуман тулгуурыг илүү уян хатан болгосноор хот дотор барихад ч тохиромжтой болсон гэсэн үг. “4Runner” илүү өндөр 265/75R16 BF дугуйтай үйлдвэрлэжээ.

Nissan Xterra Pro-4X

“Xterra” бол анх үйлдвэрлэгдсэн загвараасаа эхлээд “Nissan”-ийн хамгийн сайн машинуудын нэг байсан. Шинэ “Xterra” загвартаа “Pro-4X” тоноглолыг  нэмж үйлдвэрлэжээ. Энэ бол арын дифференциалыг стандартаар түгждэг. Илүү том 265/75R16  дугуйтай болсон.

Toyota Land Cruiser

“Land Cruiser” байнга шилдэгт багатаж ирсэн машин. Шинэ загвар нь илүү том, үнэтэй, тав тухтай болсон. 5,7 литрийн, 381 морины хүчтэй, V-8 мотортой болж, шинээр KDSS (Kinetic Dunamic Suspension Sustem)-ийг нэвтрүүлж өгсөн. Энэхүү шинэ систем нь урд болон хойд тэнцүүлэгчийг замын нөхцөл байдалд тохируулан гидравлик шахуургын туслалцаатай хатууруулж эсвэл зөөлрүүлснээр бартаат замд дугуйн дээш доош явалтыг нэмэгдүүлэх, эсвэл эргэлт дээр тэнцвэрийг илүү сайжруулж өгдөг байна. Бартаат замын нөхцөлд дугуй болон газрын хооронд үрэлт бий болж туулах чадварыг дээшлүүлэх ач тустай систем юм.

Chevy Colorado Z/71

Энэ жижиг пикапийг басах хэрэггүй. Хөдөө явахад хамгийн сайн машины нэгээр шалгараад буй уг тэрэг “General Motors”-ын уул өөд өгсөлтийн удирдлагын систем, автоматаар хойд тэнхлэгээ түгжих зэрэг тоноглолтой.

Ford Raptor

Анх “Ford Raptor”-ийг 2010 онд танилцуулж байсан. Тухайн үедээ л шороо, элсэнд хамгийн сайн нь байсан. Одоо ч хэвээрээ байгаа. 411 морины хүчтэй, 6.2 литрийн V-8 хөдөлгүүртэй, урд хойд тэнхлэг нь тус тусдаа системтэй.

Land Rover Range Rover

“Range Rover”-ийг хараад тансаг зэрэглэлийн машин юм шиг санагддаг. Тэр тансаг зэрэглэлээс гадна хөдөө, бартаат замд явахад чамгүй сайн. Холын зам туулахад зориулагдсан Terrain “Response ® 2” буюу гадаргуу мэдрэх технологи нь автомашины зорчиж буй замын саад, нөхцөлөөс хамаарч хурд, өндөр, араа, амортизатор зэргийг тохируулж болдог сүүлийн үеийн дэвшилтэт системтэй.

Ford Super Duty

“Raport” магадгүй “Ford”-ын хамгийн сайн 4WD машин байх. Ихэнх нь 4WD машинууд бие даасан урд хойд тэнхлэгийн системтэй байдаг. Харин “Raptor”-ийнх холимог байдгаараа давуу тал болдог. Ингэснээр үйлдвэрийн дугуйнаас илүү том дугуй тавихад ямар нэгэн асуудал гардаггүй.

Mercedes-Benz G500

Жагсаалт “Бенз”-ээр дуусч байна. Яах аргагүй хамгийн сайнаар 4WD жийп сонирхогчдын дунд домог болсон “Mercedes-Benz G-Class” шалгарч байна. 1970 оноос хойш гадна загвар нь бараг л өөрчлөгдөөгүй, улам л тансаг, тав тухтай болсоор байгаа.

эх сурвалж: autos.yahoo.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Bek (December 21, 2015 12:13:13 am )

    69 haachsan be

  • Bek (December 21, 2015 12:15:30 am )

    Chevy ford Range Rover mongold hudlaa do.gants negheen yavbal haashaa yum.olon yavaad ireheer derjugnuurt salaad unanana bizdee.Govi-Altai hovdiin zergiin derjignuur heleed ogoh bailgui zahaasaa

  • turuu (December 21, 2015 10:11:16 pm )

    za g bol zai muutai hatuu benziniig guvnu duu harin ch 1.yalanguya g550.

  • zochin (December 31, 2015 11:01:04 am )

    ene jagsaaltaa Mongolchuudaas avaachee bi l lav Range Rover zergiig bichehgui yum bn harin PATROL bol bolj bn aa

antalya rent a car