antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 Comments are off

Сайдын суудлын төлөөх тэмцэл ШИРҮҮН эхэллээ

нийтлэсэн Admin

Өчигдөр Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах тухай мэдээлэл хийсний дараа МАН-ын удирдах зөвлөл Ерөний сайдын өрөөнд шуурхай хуралдсан. Харин үүнтэй зэрэгцэн сайдын суудал энэ тэрээс хол байх гишүүд хамтарсан Засгийн газраас АН гарсныг дэнсэлж, зөв буруу хэмээн маргалдаж, зарим нь гайхшаа барж буй. Тэгвэл төрийн ордны нөгөө талд сайдын суудлын төлөөх “цусгүй дайн” эхэлжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сайдын суудлын төлөөх марафонд өөр өөрийн нэрийг дэвшүүлэхээр өрсөлдөж эхэлсэн гэх бор шувуу төрийн ордноор нэг тархсан төдийгүй сайдын суудалд тухлах хүмүүсийн нэр зах зухаасаа тодорч, яригдаж эхлэв.

Хамтарсан Засгийн газраас АН гарснаар зургаан сайдын суудлын орон тоо гарч эдгээр суудлын эзэд эхнээсээ тодорч байгаа бололтой. Саяхан эхэд урамшуулал олгох хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээсээ өмнө эхчүүдээс том гэгчийн LIKE авсан эрхэм гишгүүн Д.Очирбат Эрүүл мэндийн сайд болно хэмээн энд тэндгүй ярьж өөрийнхөө нэрийг сайдын суудалд нэр дэвшигчээр тодруулжээ.

Харин түүний нам доторх хүчтэй өрсөлдөгч нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон. Эрүүл мэндийн дэд сайдын суудалд тухалж байгаа хатагтайн ард талд зангарагтай эрхэм зогсож байгаа болохоор Эрүүл мэндийн сайд болоход ядах юмгүй хэмээж буй.

Байгаль орчны сайд Л.Гансүхийн суудлыг эзлэхээр Д.Оюунхорол, Э.Мөнх-Очир нарын нэрс хамгийн ихээр яригдаж байгаа гэнэ. Гэхдээ Э.Мөнх-Очир гэхээсээ илүүтэй Д.Оюунхорол магадлал өндөртэй байгаа аж.

Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын оронд сайдаар томилогдох магадлал өндөртэй гишүүнээр Д.Дамба-Очир яригдаж байна. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболдын фракцын хүн гэгддэг. Түүний хувийн компани Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 100 гаруй км хатуу хучилттай замыг тавьсан нь ийнхүү Зам тээврийн сайд болоход нь нөлөө үзүүлж байгаа бололтой. Яагаад гэвэл хамтарсан Засгийн газрын үед Эрүүл мэндийн салбар болон бусад салбаруудыг мэргэжлийн бус буюу тухайн салбарыг мэдэхгүй хүн удирдаж байна. Эдгээр хүмүүс нь тухайн салбар яамыг удирдаад авч явах нь бүү хэл ойд төөрсөн сармагчин лугаа адил сууж байна гэх шүүмжлэлд өртөж арай л халаа сэлгээний асуудал яригдалгүй өнгөрсөн юм. Тиймээс энэ удаа МАН Засгийн газрынхаа гишүүдийг мэргэжлийн хүнээр бүрдүүлэхээр зорьж байгаа бололтой.

Засгийн газрын мөнгөний авдрын түлхүүрийг атгах хоншоортой аавын хүүгээр Сангийн дэд сайд Ч.Ганхуяг тодорч байгаа бололтой. Тэрбээр дэд сайдын суудлаас Сайдын суудалд хүрэх цорын ганц боломжтой хүн хэмээгдэж буй. Залуу хүн гэхэд “Хас” банкыг чамгүй олон жил удирдахдаа алдахаасаа онох нь илүүтэй байсан энэ эрхмийг бараг өрсөлдөгчгүй хэмээж буй ч “Монголбанк”-ны Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг Сангийн сайд болж магадгүй гэсэн яриа бас байгаа юм.

Харин Батлан хамгаалах яамны хувьд Л.Болдын оронд очих боломжтой, сайдын суудлыг шууд л эзлэх хүн нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг хэмээн олон гишүүн нэрлэж байгаа. Энэ нь ч үнэний ортой байх боломжтой юм.

Ямар ч байсан эдгээр гишүүдийн нэрс Засгийн газрын кабинетад орох сайдаар нэрлэгдээд байгаа ч хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Үндсэндээ АН-ын ҮЗХ-ны хурал болж асуудал нэг мөр цэглэгдсний дараа энэ асуудал дахин хүчтэй гарч ирнэ. Харин одоохондоо нэр дэвшигчид болон хэнийг сайд болгох вэ гэх зэрэг бялуу хуваах асуудал, нам доторх наймаа яригдаж байгаа юм.

Ийнхүү АН-ын мэдэгдэлтэй зэрэгцэн сайдын суудлын төлөөх “дайн” өрнөж байхад МАН-ын зарим гишүүд итгэж чадахгүй гайхширч явна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан АН ийм алхам хийхгүй байлгүй. ҮЗХ нь шийдэх байх хэмээн өөрийгөө тайвшруулж байгаа бол Р.Раш гишүүн “Засгийн газар гэдэг нь дуртай үедээ ороод, дуртай үедээ гардаг хаалга биш” хэмээн омгорхож буй. Харин эрх барьж буй хоёр намаас гадна бие даагч УИХ-ын гишүүн З.Алтай “Нийгмийн эмгэнэлт шог үзэгдэл” хэмээн тодорхойлсон. Харин Монгол улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл МАН-тай дахин хамтрахгүй хэмээн ам өчгөө өгч, ийм байдал бий болохыг мэдэж байсан гэдгээ хүлээсэн юм. Ийнхүү улстөрийн байдал олон өнгөөр солонгорч байгаа ч эцсийн өнгө нь ямар гарахыг хэн мэдлээ.

Н.Сар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car