antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2015 4 comments

Ч.Сайханбилэг: 3.501 тэрбум төгрөг ил болсон

нийтлэсэн Admin

14504220325673af10897e3

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд мэдээлэлдээ “Засгийн газраас эдийн засаг, татварын орчныг сайжруулах зорилгоор татварын шинэчлэлийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг өнгөрсөн наймдугаар сарын 7-ны өдөр баталсан. Тус хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дураараа ил болгон мэдүүлсэн тохиолдол хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм.

Хуулийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдтэй харилцах холбогдох зорилго бүхий үндэсний татварын албаны ILTOD.MTA.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Мөн хуулийн хүрээнд нуун даргадуулсан хөрөнгө, орлогоо тайлагнах мэдүүлэхэд шарадагдах санхүүгийн, татварын нийгмийн даатгалын тайлангийн маягтуудыг боловсруулан гаргалаа. Тус хуулийн хэрэгжилт энэ сарын 7-ний өдрийн байдлаар 3.501 тэрбум төгрөгийн орлого шинээр бүртгэгдэж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу 578.7 тэрбум төгрөгийн татвар болон 173.9 төгрөгийн торгуулиас чөлөөлөгдөж байна. Энэхүү хөрөнгө, орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжүүд 674 санхүүгийн тайлан, 5789 татварын тайлан, 254 нийгмийн даатгалын тайлан, 254 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж давхардсан тоогоор 114 төрлийн эд хөрөнгийн, 130 хуулийн эьгээдийн бүртгэлд нэмэлт , өөрчлөлт оруулаад байна” гэлээ.

Д.ЖАРГАЛ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Хөх монгол (December 18, 2015 4:30:21 pm )

    Ерөнхий сайдын хэлээд байгаа 3.501 тэрбум төг өгсөн Ерөнхий сайдын буянтануудыг миний ойлгож буйгаар хулгайч луйварчдыг ард түмний итгэлийг дааж ажиллаж байгаа эрэлхэг хөвгүүд минь зарлаад өгөөч одоо л булхай илэрч эхэллээ дээ Хууль цагдаа нь хувилдаагүй бол одоо л татвараа нуун дарагдуулсан бүхнийг баривчилж шалгавал таарна буруу гараар олсон хөрөнгийн хураавал таарна

  • Anonymous (December 18, 2015 4:49:03 pm )

    shudargaar tatvariin urund tarchilj hamag baidgaa huraalgaj gudmand garch bgaagaa adilhan urshuuhgvi bol yund chvrch bolno shvv. hezee negen tcagt barimt bolno shvv muu avilagchid mini

  • БАТ (December 18, 2015 6:58:02 pm )

    ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ЭРГЭЛДҮҮЛЭХ НЬ Л ДЭЭ.

  • Зочин (December 19, 2015 8:40:48 pm )

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар ард түмний төрийг хэзээ буцааж өгөх вэ? Та бүхэн улс орныг авч явж чадахгүй гэдэг чинь ч харагдлаа. Ерөөсөө өнөөдрийн төр засгийг АН, хямралаас гаргаж улс орныг хөгжилд хүргэж чадахгүй гэдгийг иргэд ойлгож байна. Хэзээ төр засгийн эрх мэдлийг ард түмний гарт өгөөд өөрсдөө улс төрийн тавцангаас буух вэ?

antalya rent a car