“Моннис” группын барилгын компани болох “Моннис Девелопмент” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцон ажиллаж эхэлснээс хойш өдгөө гурван жилийн нүүр үзэж байна. Ингээд төсөл эхлэнгүүт гэрээ байгуулан 2013 онд Баянзүрх дүүргийн 14-р хорооны 100 гаруй айлын газрыг чөлөөлүүлэн барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Тиймээс гэрээ байгуулсан иргэд түрээсийн байранд өдий болтол амьдарч байгаа бөгөөд байрны түрээсийн мөнгийг уг барилгын компаниас төлдөг юм.
Ямартай ч “Моннис Девелопмент” компанийн барилгын ажил зогсонг байдалд орж, хэзээ ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй болсон байна. Ингэж байтал иргэдийн түрээсийн мөнгийг ч өгч чадахгүйд хүрээд асуудал үүсгээд байгаа тухай мэдээлэл ирлээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн Д.Тэгшбаяр ярихдаа “Манайх 0.7 га газрааа нэг өрөө байраар солихоор “Моннис Девелопмент” компанитай гэрээ байгуулсан. Энэ компани байрны түрээсийн мөнгийг бүрэн бүтнээр нь буюу 700 мянган төгрөгийг 2014 он дуустал манайд өгсөн. Харин 2015 оноос хойш 300 мянга болгоод бууруулчихсан юм. Одоо болохоор түрээсийн 300 мянган төгрөгөө ч өгөхөө болиод байна. Ингээд бид түрээсийн мөнгөө өгөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас цалингийн зээл авч, түүнийгээ өгч чадахгүй болохоороо байгаа бүхнээ ломбарданд тавьж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Ийм байдалтай байгаагаа тус компанийнханд хэлэхэд биднийг хүлээж авдаггүй, хөөгөөд гаргадаг. Бид тухайн үед улсаас хийж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гэж үзээд газраа чөлөөлж өгсөн. Гэтэл байраа ч ашиглалтад оруулахгүй, хэзээ дуусахаа ч хэлж мэдэхгүй биднийг хүн гэж тоож, үзэхгүй болчихоод байна. Манайхаас гадна иймэрхүү байдалтай 125 өрх байгаа” гэв.
Харин энэ талаар “Моннис”-ын барилгын компанийн харилцааны менежер гэх эмэгтэйгээс тодруулахад “Бид мөнгөө цаг тухай бүрт нь өгөөд явж байгаа. Тийм асуудал байхгүй. 700 мянгыг буруулсан нь үнэн. 350 мянга болгосон байгаа. Түрээсийн мөнгийг нь өгөхгүй иргэдийг асуудалд оруулсан зүйл огт байхгүй” гэлээ.
Ямартай ч гүйцэтгэгч компаниас ийнхүү иргэдийн гомдолыг тоосон шинжгүй үгүйсгэж байна. ХаринЭ.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн уг ажил эдийн засгийн хямралд өртөв үү.Ямартай шинэ байранд орохыг хүлээсэн иргэдийн тэвчээрийг барж байгаа юм байна. Гомдолтой байгаа иргэд болон барилгын компанийн хэн нь худал хэлэв. Мөн барилгын ажил хэдэн жилийн дараа дуусч, 125 өрх хэзээ байртай болохыг ёстой таашгүй байна. Тиймээ энэ тухай асуудлыг хотын захиргаа анхааралдаа авах хэрэгтэй байна.
Н.Ганаа
Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
hohirch bnoo (December 19, 2015 1:35:22 pm )
manaih uvliin toosgon 2 uruu gal togootoigoo 3 ch boloh huurhun baishin 2 avto mashinii toosgon graj 1016 metr kvadrat hashaatai baisanaa 2013 ond ene kompanii shahaltaar uguud buulguulaad odoo tureesiin bairand 2 jil garan bolj bn. mungu ch ugduggui. tureesee ch tulj chaddaggui avto mashinaa uvul graaj 300 myangaar tureesleed tavij baigaa ch sard 1 saya tugrugiin turees tulj bn. odoo munguu ugch chadahgui bairnaasaa huugduud bn shuudee .odoo yaah vee monnisee. arga zaaj uguuch bid gazaraa butcaaj avch amidarch baisan baishingaa bariulyaaaa. segsgerch gesen eh mini sendgerch gesen ger mini urgui bailganadaa. gazar bolood uuriin hurunguu naviii.
-
Anonymous (December 20, 2015 12:50:39 pm )
моннис мөнгөө өгөөчээ, тэр ариунтунгалаг гэдэг хүүхэн чинь мөнгөө өгнө өгнө гээд худлаа хэлээд яваад байна. Бас 700 гаар гэрээ хийчихээд 300 г өгнө гэж тэнэгтээд байна ш тэ. хэрэв ингээд байвал нэгдэж тэмцэнэ шүү
2 Comments