Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 319 зорилт дэвшүүлснээс 106 зорилт сайн хэрэгжилттэй, 182 нь хэрэгжих шатандаа, 31 зорилтын хэрэгжилт удаашралтай, 2015 оны эхний хагас жилийн байдлаар хөтөлбөрийн биелэлт 63.6 хувьтай байна. Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн салбар, түүний дотор авто замын салбарыг хөгжүүлэх, зарим аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, иргэдийг орон сууцжуулах, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх зэрэг олон зорилтыг амжилттай хэрэгжүүллээ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцолсон юм. Мөн Засгийн газраас бүрэн эрхийн үлдэж байгаа хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авах болно гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна төсөв, бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл хийж, зарим асуудлуудыг анхаарах шаардлагатай байгааг тодотгосон.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын сайд нар оролцож, тухайн салбарт дэвшүүлсэн зорилт, орон нутгийн гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
m (December 17, 2015 12:53:26 pm )
aimgiin zasag darga, hurliin darga nariiig avligatai memtseh gazar sain shalgamaar baina shuu.
-
Baldan (December 17, 2015 1:06:49 pm )
Ene hujaa Nohoi buzar Bayartsogt zailaaaaaa
-
Ganbat (December 17, 2015 1:13:29 pm )
Ene lalariin har pizdaa Mongol ard tumenii toloo Sanaa tawilaa yu. Fuck Bayartsogt
-
zochin (December 17, 2015 1:13:50 pm )
Булганы баянагт сумын засаг дарга л.эрдэнэбилэгийг атг сайн шалгах хэрэгтэй
-
zochin (December 17, 2015 1:20:21 pm )
Булганы баянагт сумын зд эрдэнэбилэг дүү оюунэрдэнийг хурлын нбд, дүүгийнхээ эхнэрийг сургуулийн нябо, оюунэрдэнийн нөхрийг хануй голын захиргааны даргаар батболдыг ажиллуулдаг.
5 Comments