Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакүхо М.Даваажаргалыг арлын оронд төдийгүй дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн. Хэдийгээр олон башё дараалан түрүүлж, их аварга гэх эрхэм цолыг хүртсэн ч тэрээр төдийлөн хөрөнгөжиж “амжаагүй” л байгаа бололтой. Учир нь Хакүхо М.Даваажаргал харийн оронд банкнаас 60 жилийн хугацаатай зээл авч байр аваад амьдарч байгаа гэнэ. Монголд төдийгүй японд нэр алдар нь түгсэн эрхэм аварга маань монголын залуусын нэгэн адил амьдралаа өөрийн гараар босгохоор зүтгэж яваа нь энэ. Нэр алдрыг дагаж хүндэтгэл ирдэг ч гэлээ хүч хөдөлмөрийг нь дагаж ирдэг мөнгө нь бүгд өөрт нь оногддоггүй аж. Хүн л болсон хойно амьдралд урьдхаараа хойдохоо нөхөөд л амьдарч яваа монголын эгэл жирийн залуу. Тиймээс аав ээж, хамаатан садандаа туслах үедээ тусалдаг. Тусламж авах үедээ ч авдаг гэнэ. Ж. Мөнхбат аваргад төрөөс олимпийн медалтнуудад олгосон мөнгийг үр хүхдүүддээ тараасан бөгөөд Хакүход ч байрны зээлтэй болохоор мөнгө илүүдэхгүй хэмээн хувь хүртээсэн гэнэ.
Н.Хувьзаяа secret
Холбоотой мэдээ
Comments are closed.