antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2015 18 comments

Н.Оюундарь: Монгол улс үсрэнгүй уналтын босгон дээр зогсч байна

нийтлэсэн Admin
527-1450319507434628bf313dcf0coriginal
МАН-ын Бага Хурлын гишүүн Н.Оюундарь: Хэдхээн жилийн өмнө С.Баяр дарга “Монгол улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр байна” гэж хэлж байсан. Өнөөдөр харин үсрэнгүй уналтын босгон дээр зогсож байна.
Саяхан болж өнгөрсөн МАН-ын Бага Хурлын талаар болон цаг үе, нийгмийн асуудлаар Бага Хурлын гишүүн Н.Оюундарьтай уулзаж ярилцлаа.
Улс орныг маань авч яваа улс төрийн томоохон хүчний хувьд бид хийж байгаа ажил болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, боловсон хүчний бүтэц бүрэлдэхүүн дээрээ ихээхэн анхаарч чухал шийдвэрүүдийг гаргалаа. 90 жилийн түүхтэй нам маань яалт ч үгүй  улс орны ирээдүйг хэрхэн сайхнаар төсөөлж эерэг бодлого боловсруулан хэрэгжүүлэх чухал цаг үед ирээд байна.
– Саяхан болсон МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлөө шинэчилж, Бага Хурлын гишүүнээр олон шинэ хүн сонгогдлоо. Ерөнхийдөө бүтцийн хувьд их өргөжсөн байна. Үүний улс төрийн зорилго үр дагавар нь юу вэ?
– Нэгдүгээрт, энэ удаагийн Бага Хурал “Бид хамтдаа” үндэсний компанит ажлын дараахан болж байгаагаараа нэлээн онцлогтой. Зургаахан сарын дараа сонгууль болно. Манай намын хувьд нийгэмд төдийгүй улс үндэстний өмнө тулгараад байгаа олон асуудлаар судлаачдын болон олон нийтийн, улс төрийн намуудын байр суурийг сонсож, ярилцлаа.
Тусгаар тогтнол, гадаад бодлого, улс орны бүрэн эрхт байдал зэрэг сонгуулийн өрсөлдөгчийн үүднээс талцаж, өрсөлдөж болдоггүй асуудал гэж бий. Бид үндэстнийхээ язгуур эрх ашгийн үүднээс эдгээр асуудлаар эрх ашгаа нэгтгэх, үзэл баримтлалаа нэгтгэх, байр сууриа нэгтгэх түүхэн шаардлагатай цаг мөч ирснийг хүлээн зөвшөөрч байгаа. Ингэхээс өөр сонголт ч бидэнд байхгүй.
Эрх баригчдын бодлогын дүнд бий болсон эдийн засгийн байдлын нөлөөгөөр хүмүүсийн амьдралын чанар муудсаныг олон зүйлээр нотлож болохоор болсон байна. Хүн бүр санаа зовниж байна, зүгээр шүүмжлэхийн тулд ч биш, сонгуулийн өмнөх жил шувтарч байгаа болохоор эрчимчиж байгаа шүүмжлэл ч биш юм. Ерөөсөө сэрэхгүй бол, даруйхан засч залруулахгүй бол оройтож мэдэхээр, оройтчихсон ч асуудлууд цөөнгүй байна.
– Хоёрдугаарт, Бага Хурлын гишүүдийг шинээр сонгох зайлшгүй шаардлага байсан юм. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн, төрийн албанд ажиллах болсон, нэг хэсэг нь дипломат алба руу шилжсэн, гадагшаа сургууль соёлын мөр хөөсөн гэх мэт олон шилжилт хөдөлгөөн хийгдсэн, шинээр сонгогдох гишүүдийн орон гарсан байсан. Нийтдээ 29 хүн шинээр Бага Хурлын гишүүнээр сонгогдлоо.
Аймгуудын намын дэд дарга нарыг өөрчиллөө. Намын Удирдах зөвлөлийг өргөжүүлж 10 хүнээр гишүүдийн тоог нь нэмлээ. Намын гол түшиг тулгуур болсон намын дэргэдэх төрийн бус байгууллагуудынхаа төлөөллийг удирдах зөвлөл рүүгээ татлаа. Таамгаар дүгнэх аргагүй тулхтай хүчин гэдгээ харууллаа гэж бодож байна. Эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмадын байгууллагын төлөөлөл одоо Удирдах зөвлөлийн хурал дээр үгээ хэлэх боломжтой боллоо. Шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэж чадахаар болж байна. Улс төрийн намуудын хувьд анхдагч алхам юм.
Мөн түүнчлэн намын үе үеийн дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нараа Удирдах зөвлөлдөө орууллаа. Залгамж чанар бол манай намын үндсэн шинж, үүнийгээ хадгалж өмнөх ололттой бодлого, ажлуудаа өвлүүлэх уламжлал, шинэчлэлийг хослуулах маягаар ажиллахаар тогтсоныг эндээс харж болно.
Аливаа ажлын хүндийг үүрч яваа гэдэг утгаараа УИХ дах намын бүлгийн дарга, Монгол улсын хүн амын тал нь суурьшсан Нийслэлийн ИТХ-д буй намын бүлгийн даргыг бас Удирдах зөвлөлд оруулсан. Энэ бол цаг үеийн шаардлага, дээр нь бидний эв нэгдлийг харуулсан улс төрийн шийдвэр болсон юм. Намын Удирдах Зөвлөлийн өөрчлөлт бол намын эв нэгдэл, уламжлал, шинэчлэлийн бодлогын илэрхийлэл төдийгүй МАН сахилга баттай, дүрэм журамдаа захирагддаг, дотооддоо ямар ч зөрчилгүйгээр нэгдсэн нэг удирдлагатай улс төрийн хүчин гэдгийг харуулсан үйл явдал гэж бодож байна.
-Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, эрх баригчдад итгэл алдарч байна. Энэ нь танай намын сонгуулийн амжилтанд эерэгээр нөлөөлөх үү? Олон нийтийн итгэл найдвар, хандлага та бүхэн рүү эргэж байна уу? Та саяхан хөдөө орон нутгаар явж хүмүүсийн аж байдлыг нүдээр үзээд ирсэн хүний хувьд хэрхэн дүгнэх вэ? 
– Эрх баригчдын алдаа манай намын ололт биш гэдгийг хатуу хэлмээр байна. Хот хөдөөгүй л иргэд энэ хямралт байдлаас хэрхэн хохирол багатай гарахаа ярилцаж байна. Бид эрх баригчдийг муулах гэж хот,хөдөө явдаггүй юм. Эрх баригчдын алдаа бидний хувьд ч гэсэн ухралт.
Бага Хурлаар намын даргын илтгэлийг хэлэлцээд энэ хямралаас гарах зүг, чигийг тусгасан олон санааг гишүүддээ түгээллээ. Намын даргын хэлж буй гол санаа нь “хүн” төвтэй намын хувьд аливаа асуудлыг тогтвортой хөгжлийн зарчмаар урагшлуулна. Хүн рүү чиглэсэн бодлогыг тогтвортойгоор авч хэрэгжүүлнэ гэсэн мэссэжийг өгсөн. ЕНБ-ийн даргын илтгэл ерөнхийдөө намын байгууллага өөрөө хэрхэн ажиллаж, нийгэмд ямархуу өнгөөр хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг гал тогооны ажлыг нарийвчлан авч үзсэн.
– Би Сэлэнгэ аймгаас Бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа. Миний хувьд Сэлэнгэ аймгийнхаа 17 сум, 6 тосгонд ажиллаад, олон түмний аж амьдралтай танилцаж , хэл ярьж буй яриа хөөрөөг нь сонсож яваад ирлээ.
Амьдралын чанар  муудсан байна, хүн бүр л ямар нэг хэмжээгээр зээлтэй, түүнийхээ хүү, төлбөр төлөх хуваарьтаа баглуулж гүйцсэн байна. Дээр нь ажилгүй иргэд их байна. Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч ард түмэн маань “одоо л бид хямрах гээд байна шүү” гэж ярьж сууна лээ. Улс орны эдийн засгийн хямралт байдал өнөөдөр Монгол орны маань аль ч иргэнд хар сүүдрээ тусгасан  нь нэгэнт тодорхой байна.
Гэр бүлд нэг байтугай хүн ажилгүй, орлогогүй байхаар энэ их зээлтэй улсад ямархуу ирээдүй харагдах билээ. Улс орны хувьд ч гэсэн энэ их өр зээлээс хэрхэн ангижрах, иргэд эдийн засгийн байдлаа яаж өөд татаж сайжруулах, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх вэ, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрөө яахын, идэх уух өмсөх зүүхээ яах юм гэх мэт үй олон асуудал байна. Зарим нь их зээлтэйгээсээ болоод хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч төлж  чадахгүй болжээ. Энэ мэтчилэн иргэд  хэрхэн аж төрж байгаа талаар дор бүрнээ санаа, оноогоо ярьж явлаа.
– Иргэд танаас, цаашлаад МАН-аас ямархуу зүйл хүсч, хүлээж байгаа нь анзаарагдаж байна уу?
– Хатуухан хэлэхэд бид ирэх жил энэ улс оронтойгоо, тусгаар тогтнолтойгоо, газар шороон дээрээ байх уу гэдгээ сонгох цаг үед ирээд байна. Бид зөвхөн сонгуульд ялах гэж биш, улс орноо хадгалж авч үлдэхийн тулд маш их хариуцлага үүрч ирэх жилийн сонгуульд орно.
Мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа энэ тархи угаалт, энэ их өр зээл, энэ их хууль бус үйлдлүүдийг яс махандаа тултал ойлгож байгаа хүмүүс бол иргэд, хувийн хэвшлийнхэн. Тэднийг сонсох, тэднийг нэгтгэх, тэдний хүсэл эрмэлзлийг төрийн бодлого болгож хувиргах ажлыг л хийж хойтонгийн сонгуульд оролцоно. Үе үеийн сонгууль хариуцлагатай байдаг, энэ удаагийнх бол бүр онцгой их хариуцлагатай.
Улс орны өр зээлийн хэмжээ, төсвийн алдагдал, хаалгаа барьж байгаа аж ахуй нэгж гээд, эрх баригчдын бодлогын алдааг хэмжих шинэ хэмжүүр гартлаа цөхөрсөн байна. Хүнээ ч, намаа ч зөв сонгох хариуцлагатай цаг үе ойртож байна. 90 жилийн түүхтэй манай нам үздэгээ үзээд, алддагаа алдаад эрийн цээнд хүрдгээ хүрсэн. Бид сонгуульд ялагдсан намын байр сууринаасаа аль хэдийнэ салж сөрөг хүчний байр суурьтаа шилжсэн. Бидэнд саналаа өгсөн сонгогчдын хувьд ч, бидэнд найдаж байгаа хүмүүсийн хувьд ч одоо алдах эрхгүй энэ сонгуульд оролцох ёстой.
Улс төрийн ууган хүчний хувьд зөв, тогтвортой хөгжлийн бодлогоо хүн төвтэйгээр явуулж байгаа ирсэн, хөгжлийг саарулсан харалган бодлого явуулж байгаагүйг манай намын 90 жилийн түүх гэрчилнэ. “МАН засаг барихад улсын эдийн засаг сайжирдаг, АН засаг барихаар улсын эдийн засаг мууддаг”гэдгийг иргэд мэддэг ярьдаг болжээ.
-Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаас НАМЭХ-г “улс даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан” гэж сайшаасан байна лээ. МАН эмэгтэйчүүдээ илүүтэй дэмжиж байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?
-Эмэгтэйчүүдийн асуудлыг энд ярих нь зөв. МАН-н дэргэдэх НАМЭХ Монголын эмэгтэйчүүдийн тулгамдсан олон асуудлаар идэвхитэй олон талт үйл ажиллагааг явуулж, улс төрийн түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих шинэ хандлагыг төлөвшүүлэхэд олон түмний анхаарлыг хандуулан ажиллаж байгаа.
Канадын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Жастин Трюдо Ерөнхий сайд болчихвол Засгийн газрын танхимынхаа  талыг нь эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэсэн амлалтандаа ч хүрч кабинетийнхээ 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүллээ. Ингэхдээ хууль, шүүх, банк санхүү, сэтгүүл зүй зэрэг салбартаа тэргүүлэгч, туршлагатай олонд танигдсан чадварлаг эмэгтэйчүүдийг багтаасан.
Үүнийгээ нийгмийн хөгжлийн цаг хугацаатай уялдуулан “Өнөөдөр бол 2015 он” гээд дүгнэчихлээ. Энэ нь жендерийн тэгш байдлыг хангах бараг жишиг болчих шиг боллоо л доо. Дэлхий нийт ч энэ хандлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид олон жил жендер ярьсан боловч энэ нь онолын байрнаасаа нэг их салаагүй, их сайндаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт суудаг чимэг төдий яваад баймааргүй байна.
Улс төрийн намын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ оруулж, шийдвэр гаргахад оролцуулж санал бодлыг нь сонсож чадаж байж төрийн эрх барих байгууллагын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ дэмжих оюун санаа, сэтгэл зүйн уур амьсгал бүрдэх учиртай. Энэ талаар манай нам зоригтой алхам хийлээ.
Ингэж байж бид эмэгтэйчүүдийнхээ боловсрол мэдлэг,  торгон ухаан, эх хүний мэдрэмж, сэтгэлээр төрийн том ажлын алдаа оноог засч залруулан  эвлүүлэх хүчин болгож чадна. Тэр шоолон инээлдэж буй нийгмийн тодорхой бүлэг нийтлэгийн харанхуй бүдүүлэг бодлыг засч гэрэлтүүлэх учиртай. Эмэгтэйчүүдийн эрх бүх түвшинд, бүх салбарт хангагдах ёстой гэж үзэж байна.
– Сонгуулийн хар машиныг шатаасан, улс төрийн намуудын жагсаал олон нийтийн шүүмжлэл дагуулж байх шиг байна. Энэ талаар таны байр суурь?
– Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах тухай Улс төрийн намуудын шаардлага нэг удаагийн жагсаалаар дуусахгүй. Парламентын түвшинд, бодлогын түвшинд үргэлжлэнэ. СЕХ-ны хийсэн танилцуулгын үеэр манай намаас шаардсан хар машины программын кодыг гадны компаний өмч учраас задруулах боломжгүй гэж хариулсан тухай хэвлэлээр гарсан. Ийм хариуцлагагүй байж болохгүй.
Сонгууль бол Монгол төрийн эрхийг өгч авалцах, Үндсэн хуулийн түвшинд хамгаалагдсан, ардчиллын үнэт зүйлсийн нэг. Яагаад энэ үнэт зүйлсийн үйл явц гадны нэг компаний өмчид хамааралтай байх ёстой талаар эрх баригчдаас хатуу хариулт шаардах болно. Үүнийг засч залруулах ёстой. Эцсийн дүндээ сонгуулийн санал хураах техник технологиороо хүртэл хараат байж, хараат байхыг хүсч болохгүй. Энэ тэмцэл цаашид үргэлжлэнэ.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Зочин (December 17, 2015 12:13:20 pm )

    Ард түмэн минь МАН-д ирэх сонгуульд итгэл хүлээлгэж үсрэнгүй хөгжлийн түвшинд хүрцгээе.

  • ЗОЧИН (December 17, 2015 12:22:17 pm )

    Бүгдийг харлуулдаг түүндээ гаршчихсан энэ алуурчин намынханыг сонгохгүй байх хэрэгтэй.1.5 САЯ ТӨГРӨГИЙГ БЭЛНЭЭР ӨГӨХ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАВЬСАН / ОЮУТОЛГОЙ ,ХЯТАДЫН ЧАЛКО БИЛҮҮ НҮҮРСНИЙ КОМПАНААС ЗЭЭЛСЭН/ ОЛОН ТЭРБУМЫН ӨРИЙГ НЬ АН-ЫН ЗАСГИЙН ГАЗРУУД ТӨЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛЖ ӨГӨӨЧ ОЮУНДАРИА

    • zochin (December 17, 2015 9:09:13 pm )

      Усан толгойгоо савантай усаар угаа. Бас 2000 оны 6 сарыг эргээд сана, нас бага бол нусаа арчаад бусдаас асуу.

  • Бат (December 17, 2015 12:40:24 pm )

    МАН-ыг дэмжинэ

  • Оюун (December 17, 2015 12:46:03 pm )

    МАН нь АН-ыг бодвол арайл тулагтай нам. Худлаа хэлж хууран мэхлээд байхгүй байх

  • Зочин (December 17, 2015 1:14:30 pm )

    АРД ТҮМЭЭН ЯАХ ГЭЖ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛСАН ХУЖАА НАРЫГ ДЭМЖИЖ ТӨР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРГАВАА. ТЭД УЛС ОРНЫГ ЧИНЬ ЭЛГЭЭР НЬ ГАЗАР МӨЛХҮҮЛЖ БАЙНА.

  • Арк (December 17, 2015 1:57:48 pm )

    Энэ авгай юу вэ? Ийм юмс ярих зиндааны мэдлэгтэй хүн үү. Муу ёрын шулам байна даа. Монгол өөдлөх замдаа орсон, саяын Оюутолгойн шийдлийг хараад атаархаж ингэж муу ёрлож байгаа авгай юм байна.

  • зоч (December 17, 2015 3:14:17 pm )

    АН их л өрөнд орууллаа. Манайх уг нь бонд гаргаж өр тавих ёсгүй байсан юм. Одоо газар нутгаа гадныханд царайчилж өгөөд дараа нь уух усгүй гишгэх газаргүй болгох зам уруу орууллаа. АН л гадны хөрөнгө оруулалтыг байхгүй болгосон.

  • Сэлэнгэ (December 17, 2015 3:14:49 pm )

    Сэлэнгэ аймгийн МАН-д намын бага хурлын гишүүн болчих хүн байдаггүй юм уу, яахаараа Сэлэнгэ аймагт 1 жил ч ажил хийж амьдарч үзээгүй Улаанбаатарын иргэнийг Сэлэнгээс сонгодог юм бэ, дээрээс хүчээр шийддэгээ болимоор юм, өвөө, эмээ, элэнц хуланцынхаа нэрийг барьж Сэлэнгээс бага хуралд суухаа өөрөө ухөмсраараа боль, Сэлэнгэчүүдэд сайн боловсон хүчин хангалттай, их хуралд ч гэсэн өөрийн аймаг, орон нутагт ажиллаж амьдардаг иргэдийг дэвшүүлэх хэрэгтэй, хотоос ирсэн зочинг хэнч сонгохгүй, таних ч үгүй

  • Hyn (December 17, 2015 3:56:33 pm )

    Eruul saruulaar bod Uriin suljeend orood bna shuu

  • Zochin (December 17, 2015 4:32:36 pm )

    C
    Ouyndariya chi uuruu BOYamiig yaj unagalaa yamar ih mungu idej chi Blue Mon iig bosgoloo Chi hezee uls eh oron gedeg boloo be boli za….muu shunalt nugelt emegtei chi ter MAN dotroo l bulter za chamaig olon tumen mednee yamariig chin

  • Zochin (December 17, 2015 4:33:42 pm )

    Ouyndariya chi uuruu BOYamiig yaj unagalaa yamar ih mungu idej chi Blue Mon iig bosgoloo Chi hezee uls eh oron gedeg boloo be boli za….muu shunalt nugelt emegtei chi ter MAN dotroo l bulter za chamaig olon tumen mednee yamariig chin

  • Судлаач (December 17, 2015 7:49:34 pm )

    Монголын төрд эх орноо гэсэн чин сэтгэлтэй бүсгүйчүүд үнэхээр хэрэгтэй байна. Цаг үе гь ингэж шаардаж байгаа шүү. Өүлэн хатан шиг, Хулан хатан шиг, Янжмаа гуай шиг, С.Удвал гуай шиг, Э.Оюун гуай шиг тийм бүсгүйчүүдийн орон зай дутуу байгаа. Түүнийг нөхөх уг гарвал сайтай бүсгүй байна гэж харж байна. Баатарван Наваан-Юндэнгийн удам болохоор Чингисийн алтан ургийн цустай гэсэн үг шүү. Алтан ураг гэдэг зүгээр нэг хэлсэн үг биш. Удам цусаа хадгалах дээдсийн бодлого байсан гэдгийг санах л учиртай. Тийм болохоор дэмжиж байна.

  • Anonymous (December 17, 2015 8:06:38 pm )

    Гахай хүүхэн байна, ийм хүн төрд илүүц!!

  • irgen (December 17, 2015 9:45:25 pm )

    MAN chadh uu ain ta nart olon udaa hulhidulsan gediig oorsdoo mdej bga bailgui dee

  • иргэн (December 17, 2015 10:00:29 pm )

    Тэрдээр бичсэн малд хариулахад:МАН нам бол ард түмэндээ өгсөн юм.АН бол өөрсдөө хуваагаад идэж дуусгалаа.Чи мал бас цуслаабиз. Энэ бүсгүй бол та муусайнуудаас хол илүү мэдлэгтэй юм байна .Одоо АН-ын хулгайчид мянга улин хуцаад нэмэргүй. Дараагийн бас нэг тэнэг Оюутолгойн шийдэл гэнүү тэр чинь чиний хоолойг шидэмсээр боочихоод алгуурхан чангалахаар болчихлоо.Тэхээр чи үхэхээс өөр замгүй биздээ. Яг тиймэрхүүл юм боллоо.Жааханч болсон мэдлэгтэй хуцаач.Энэ бүсгүйг дэмжиж байна.

  • Irgen (December 17, 2015 10:29:21 pm )

    Ajil hiih shudraga huniig narj chadadgui ardchilsan namiihan bolon demjigchid elvegee bayrcogt enhbold s.edene nariin hoolnii shireenii hog shavhruugaar hoololson holsnii kommintchid hun doromjilhoo bolivol taarna !! erdene elvege batuuljeigee taarsan zerelguudee

  • Anonymous (December 18, 2015 4:22:40 pm )

    Эрхэм Ерөнхий сайд асан ( 6 сар хийсэн) Ш.Гунгаадоржийн талаар ард түмэн их буруу ойлголттой явдаг, бодит амьдрал дээр энэ хүн бол:
    -их бялдууч, өөрт хэрэгтэй хүнтэй л харьцдаг, өөрөөр хэлбэл хариу ашиг хардаг зантай;
    -2дахь эхнэр нь болох Ц.Амгалан нь мөнгө, эд хөрөнгийн асар их шуналтай, сэтгэц-мэдрэлийн асуудалтай, атаач хэл амтай;
    -ноён нуруугуй, яаж ч араар чинь ярьж мэднэ, сайхан чихэн дээр цэцэг ургуулна;
    -унжсан бүдүүн гэдэс шигээ эд хөрөнгөө хүүхдээсээ ихэд харамладаг, хүнд алдчих вий гэж шаналдаг;
    -эрдэнийн эрх хүзүүндээ зүүсэн амьд хүүр шиг;
    -Хан-Уул дүүргийн нотариатыг ашиглаж 2013 онд эрүүгийн холбогдох хууль зөрчиж баригдсан;
    -одоогийн эхнэр Ц.Амгалангийн хамт зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдардаг, гэр бүлийн булай байдлаа ихэд нуудаг;
    -анхны эхнэрийн нэг хүү нь ааваасаа тусламж авч чадаагүйн улмаас амиа бүрэлгэж бурхан болсон түүхтэй;
    -асар хуурамч ууртай зан гаргагч, хүүхдүүдээ дарамтлагч этгээд.

antalya rent a car