antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2015 43 comments

Томчуудын толхилцоон том хэргийн сэжүүрийг дэлгээд байна, АТГ-ынхан аа

нийтлэсэн Admin

  632 Хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудыг “мэддэг” АТГ- ынхан жаахан соргог баймаар байна. Аливаа улс төрийн хүчний захиалгаар биш эс бөгөөс зохион бай- гуулалттайгаар сүрт ажиллагаа явуулах биш жижиг сэжүүрийг алдалгүй атгадаг баймаар байна. Анзаараад байхад томчууд толхилцоод эхлэхийн цаана том хэргийн сэжүүрийг хэлж, гаргаж өгөөд байна шүү дээ. Тэр дундаа сонгууль дөхөхөөр төрд гарсан томчууд нэгнээ хэрхэн тонгордог, ямар журмаар зохион бай- гуулалттайгаар гэмт хэрэгт хутгадгийг та, бид харж болохоор болдог нь нууц биш. Гэхдээ мэдээж энэ нь хэн нэгэнд гомдож туньсан эсвэл өсөрхсөн хүмүүсийн хэвлэлд өгч буй ярианаас илт анзаарагдах нь бий. Хамгийн сүүлийн үеийн ийм нэг жишээ нь Баянгол дүүрэгт вант улс байгуулсан гэх, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, нийтлэлч Баабар нарын толхилцоонтой холбоотой. Учрыг тодруулбал, сайд С.Эрдэнэ сарын өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо нийгмийн даатгалынхан нас барсан хүмүүсийн тэтгэврийн мөнгийг завшсан талаарх мэдээлэл ил болсонтой холбоотойгоор цөөнгүй баримт дурдсаны дараа нийтлэлч Баабарыг өөд уруугүй муулж, түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэврээ өндөр тогтоолгосон гэж ярьсан нь бий.

        Ингэхдээ тэрбээр түүнийг их заргач хүч учраас надад худлаа ярих шаардлага байхгүй хэмээн тодотгоод авсан. Энэ нь мэдээж өөрийгөө худлаа яриагүйг батлах гэсэн хэрэг. Энэ үеэр тэрбээр “Баабар намайг удаа дараа доромжилсон. Би эр хүний хувьд нэг ч удаа янз бүрийн хэл ам хийгээгүй. Гомдол, санал гаргаагүй. Харин өнөөдөр энэ хүн ямар өчүүхэн юм бэ гэдгийг олон түмэнд ил тод хэлье гэж бодсон. Баабар гурван компани дээр өөрийн ажилласан жилийг нэмсэн хуурамч баримт бүрдүүлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн. Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” ХХК- иас албан ёсоор тодруулахад, “Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагүй” гэдэг хариу ирүүлсэн. Гэтэл ажиллаж байсан гээд баримт бүрдүүлээд оруулчихсан байгаа юм. “Бороо гоулд” компанид 1981 онд төрсөн хүүхдийн нэр дээр өөрийнхөө регистрийнхээ дугаарыг тааруулж, хуурамч материал бүрдүүлсэн. Энэ бол баримт. Баабар туйлын заргач хүн учраас би баримттай ярьж байна” хэмээн цэнхэр дэлгэцээр баатарлаг нь аргагүй ярьсан. Харин Баабарын хэлсэн ярьсныг уншдаг олон мянган хүн энэ асуултын хариултыг хайж байсан бол энэ долоо хоногийн эхээр Баабар дээрх асуудалд тайлбар хийв. Ингэхдээ С.Эрдэнэ гэгч хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ил гаргачих шиг боллоо. Түүгээр ч зогсохгүй хуулийнхан анхааралдаа авахаар олон ноцтой асуудлыг С.Эрдэнэ сайдтай холбоотой хэмээн ярьсан нь хэн хүний анхаарлыг татсаар байна. Тиймээс ч сэтгүүлч миний бие Баабар, С.Эрдэнэ хоёрын хэн нь үнэн ярьсныг, бас хэнд “но” байгааг шалгах сэжүүрийг дэлгэчихлээ гэж АТГ-ынханд хэлээд байгаа юм. Тухайлбал, Баабар өөртэй нь холбоотой С.Эрдэнэ сайдын ярьсан асуудлаар тайлбар хийхдээ “Би 1954 оны аравдугаар сарын 26-нд төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлчээр тэтгэвэрт гарсан. Нягтлан миний тэтгэврийн асуудлыг хөөцөлдөөд явж байтал нам, ардчилал гээд явсан үед маань зай гарчихгүй юу. Тэгэхээр нь 2014 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манайд шалгалт хийгээд “Энэ хугацааныхаа мөнгийг төл. Тэгвэл тэтгэвэр тогтооё” гэсэн. Ингээд 10 442 913 төгрөг тушаасан. Гэтэл шалгалт орсон байна гээд тэтгэврийг хаачихсан. Тэр “Эрдэнэс холдинг” гэдэг компанийг би ч мэдэхгүй. Тэгээд яасан гээч, дүүргийн тэтгэврийн газрын дарга нь Эрдэнээгийн бэр юм байна. Миний тэтгэврийн асуудал ороод ирэнгүүт “Үүнийг занганд хийе” гэхгүй юу. Өөрсдөө “Эрдэнэс холдинг” гэдэгтэй яриад, миний нэрийг оруулаад , дараа нь шалгалт оруулсан болоод нөгөөдөхөө илрүүлж байгаа байдал гаргахгүй юу. Ийм гэмт хэрэг хийсэн байна. Тэгээд ч би нөгөө хүмүүст нь хэлсэн. Би тэтгэврээр амьдардаг хүн биш, миний өгсөн арван сая төгрөгийг буцаагаад өг. Би тэтгэвэр авахгүй гэсэн. Манай компани л гэхэд сүүлийн арван жилд улсад хоёр тэрбум гаруй төгрөгийн тавар төлсөн. Би гэхэд Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан хүн. Энэ бол шоронгийн арга шүү дээ. Яахав шалтгааныг нь би ойлгож байна. Би яг Эрдэнээд зориулсан юм бичиж байгаагүй ч олон юман дээр “Нийгэм хулгайч, дээрэмчнээр дүүрээд байна, эднээс яагаад салж болдоггүй юм” гэж бичээд, Эрдэнээг хэд хэдэн удаа жишээлж байсан. Эрүүгийн гэмт хэрэгтэн, өмнө нь Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм” гээд гаргаад авч л байсан. Одоо энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь хусаад явж байдаг хүн. Нас барчихсан хэдэн мянган хүний нэр дээр тэтгэвэр аваад л явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болоод л мөнгийг нь улсаас авч байна” хэмээсэн. Хэдийгээр энэ хоёр эрхмийн хэн нь үнэн ярьж байгааг жирийн иргэд хөндлөнгөөс шүүх боломжгүй ч хууль хяналтынхан, яг энэ тохиолдолд АТГ-ынханд шалгах эрх нь бий. “Шоронд орсон ч намын харьяаллаар гаргуулж байсан, нас барагсдын болон хөгшчүүдийн мөнгийг иддэг эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж зарлаад байхад яагаад зүгээр орхих ёстой гэж. Мэдээж аль аль нь өөрийгөө өмөөрч байгаа ч үүний цаана нэг л үнэн бий. Тэр үнэнийг илрүүлэх эрх бүхий газар нь АТГ юм. Учир нь ийнхүү цоллуулаад байгаа хүн Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний албан тушаалтай. Ийм ил цагаан эзэнтэй, гэрчтэй асуудлыг шалгахад хэцүү гэж үү. Эх сурвалжтай, эргэж буух эзэнтэй асуудлын мөрөөр орооч авлигатай тэмцэгчид ээ. Хэрэг хийсэн ч намын “хаалгаар” мултарч, Ахмадуудын мөнгийг идэж, ууж байгаа бол энэ жинхэнэ гэмт хэрэг байж таарна. Баабар дээр хэлсэн үгээ “Бид яагаад ийм улсаасаа салж болдоггүй юм бэ. Улс эх орноо бодооч. Бид үр хүүхдэдээ ямар улс орон үлдээх юм бэ. Тоноод дууслаа. Энэ улс онхолдлоо, сүйрлээ. Хараад сууж байх уу. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу” гэх үгээр бататгана билээ. Нээрэн хаана байна тэр АТГ, шүүх, прокурор. Энэ хүн их л зоригтой ярьж байна. “Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их удаж л орцны үүдэн дээр хүлээж байгаад хутгална биз, тэр яадаг юм. Би хангалттай насалсан” гэж байх юм. Монгол Улсын иргэн хэлж ярьсаар байгаад орцны үүдэнд хутгалуулсан байвал төр оршихын, түүний дотор хууль сахиулагчид байхын хэрэг байна уу.

М.Өнөржаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • зочин (December 17, 2015 10:02:56 am )

    Одоо энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь хусаад явж байдаг хүн. Нас барчихсан хэдэн мянган хүний нэр дээр тэтгэвэр аваад л явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болоод л мөнгийг нь улсаас авч байна” хэмээсэн,,,,,,,,,,энэ яг үнэн байх шүү, Нэг л их байшин барилга бариад байгаа хүн гэсэн, сайн шалгаач, хуулийнхан

    • Anonymous (December 17, 2015 10:48:01 am )

      ТИЙ БОЛОМЖ БАЙХГҮЙ БАЙХ ШҮҮ ИНГЭЖ ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА МЯНГА МЯНГАН ХҮНИЙГ ДОРОМЖИЛХОО БОЛИОРОЙ

      • Иргэн (December 17, 2015 11:00:22 am )

        1-рт зөв бичиж сурчаад төрд ажилла.
        2-рт юун мянга мянган хүн, Эрдэнэ гэж нэг л хүний тухай яриад байгаа юм биш ү.ү

    • Иргэн (December 18, 2015 12:43:20 pm )

      Энэ яг үнэн ш тээ. Манай 80 гарчихсан ээжийг амар гж шахаад байхаар нь тэр амралтад нь аавчсан чинь уух юм нь угаадас шиг, хоол нь хаягдал шиг, 2х2 метрийн өрөөнд 2 ор тавьчихсан амралт гэж нэрлээд байж байсан. тэгэхэд мэдэхнээ Эрдэнийн амралт, мөнгийг нь улсаас авдаг гэж тайлбарлаж байлаа. Ямар ч өндөх зэргэлэлийн буудлаас ашигтай амбаар байна билээ.

  • Иргэн (December 17, 2015 10:12:26 am )

    Монголийн төрийг 25 жил бузаралсан бохир хүмүүсийг хуулийн бүх байгуулага шат шатандаа шалгах цаг нь болсон хангалттай идэж уулаа чадваргүй,цаддаггүй нь тодорхой болсон үүнийг хуулийн байгуулагаас нь эхлэх хэрэгтэй.Сонголтоо зөв хийхийг та бүгдээс хүсэж байна.

  • zochin (December 17, 2015 10:16:43 am )

    BAABAR MONGOLIIN GAZAR NUTGIIG BUSDAD ZUUCHILJ PIAR HIIGEED AVILGAL AVDAG BAIHIIG UGUISGEHGUI. TETGEVEREE OOROO HOOTCOLDOJ TOGTOOLGOJ MONGIIG AVCHIHAAD HUUHED HUURCH BGAA YM SHIG TENEGTEHEE BOLI BAABAR GUAI.SHUNALIIN TULAMNUUD MOROOROO YVNA GEJ ESTOI UGUI YMAA….LUIVARCHIN L GEHEES OOR UG OLDOHGUI BAINA…

  • иргэн (December 17, 2015 10:17:49 am )

    том барилга бариулдаг дарга даа. бизнес хийдэг хүн биш шүү уг нь.бохир хүн.

  • ddшшш (December 17, 2015 10:31:02 am )

    энэ Эрдэнэ гэгч хулгайч луйварчин алуурчныг монголоос яаж зайлуулнаа АТГ- аан даанч чадахгуй л дээ алуулахаас айна

  • 19701963 (December 17, 2015 10:41:22 am )

    Эрдэнээгийн бэр Сонгинохайрхан дүүргийн халамжийн хэлтсийн дарга Түмэнжаргал гэсэн шүү

    • 99999999 (December 18, 2015 6:42:24 pm )

      Songinokhairkhan duurgiin halamjiin heltsiin darga Baasansuren gej hun baidag yum.
      Zuv medeelleer hun gutgeerei

  • зочин (December 17, 2015 10:41:40 am )

    энэтөрийнхөн чинь дарга юу гэнэ тэрийг л хийдэг зомби болсон шүү дээ. Өөрсдөө сэтгэнэ гэж байхгүы ээ

  • IRGEN (December 17, 2015 10:42:05 am )

    ATG OLON NIITIIN SULJEEGEER UDAA DARAA BAYANGOLIIN VANT ULS GEJ HELEGDEH BOLTLOO ASHIG SONIRHLIIN ZORCHILD ORSON TORIIN MONGOOR HUVIIN COMPANI BAIGUULSAN AMRALTIIN GAZRUUD RUUGAA ULSIIN MONGIIG SHILJUULDEG ZARTAI HULGAICH BOLOOD BGAA TOROOS TORSON OLIGARHIIG YAGAAD HORIJ SHALGAHGUI BGAAN YUNAAS AIGAAD BGAAN ELBEGEES UU

  • zochin (December 17, 2015 10:45:39 am )

    huuliihand itgeh itgel alga daa ene 2 hunii hen ni uneniig heleed bnaa

  • TSETSEGEE (December 17, 2015 10:50:02 am )

    Erdeneeg sain sahalga baabarin helsen ortoi shuu handgaitin amig ter chigeer ni Erdenee avsan bna lee sh dee ta nar ochood uzeerei erdeneegui yum bhgui hugshchuuliig unegui amraaj bui nertei hool ni mash muu bainga budaa ugdug geed olon asuudluud bui yalanguya daatgalig sain shalgah heregtei shuu

  • шаабар (December 17, 2015 11:01:49 am )

    Үнэн мөнийг нь олж нийтэд мэдээлэх хэрэгтэй дээ. Улс орон хоосроод байгаагийн цаана энэ мэт үйлдлүүд халхлагдаж байгаа нь үнэн. Шилэн дансны хууль хаана яаж үйлчилж байнаа. Баабар буух газраа мэддэг хүн гэж итгэдэг учраас хэлсэн зүйлд нь эргэлзэхгүй л байна. Хоёр талцуулж байхаар хуулийнхан шалгаад үнэн мэдээлэл өгөх нь зүй.

  • erdenee (December 17, 2015 11:06:12 am )

    Одоо энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь хусаад явж байдаг хүн. Нас барчихсан хэдэн мянган хүний нэр дээр тэтгэвэр аваад л явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болоод л мөнгийг нь улсаас авч байна” хэмээсэн,,,,,,,,,,энэ яг үнэн байх шүү, Нэг л их байшин барилга бариад байгаа хүн гэсэн, сайн шалгаач, хуулийнхан

  • zochin (December 17, 2015 11:09:02 am )

    egel jiriin ard irgediig bol shalgah, shuuh, horij shiitgehdee tun hurdan hodolj amarhan shiiddeg, harin toriin tomchuudiig bol yaj ch chadahgui baigaa ni tsaanaa tom uchir avilgal haanaa haanaa baigaag l haruulaad baigaam da hen negen zaaval alban esoor gomdol orgodol gargaj baij l asuudliig shalgadag wm shig baigaam

  • Зочин (December 17, 2015 11:54:47 am )

    Баавар ингэж худлаа ярьж нийгэмд ийм худалаа ойлголт өгч болохгүй цаана нь мянга мянган төрийн албан хаагч ажиллаж байгаа Эрдэнэ л тэрийг мэдээд аваад хусаад байдаг ойлголт гэж байхгүй Баавар ингэж худалаа шаахаа болж үз

  • h (December 17, 2015 12:42:20 pm )

    ed nariig turuus zailuulah heregtei yum bna. olon jil turd gai bolloo, yamarch ahits devshil alga, tertei tergui hoid hurshid ardchihlal uuseed manaid hussen huseegui ardchihlal yavagdah l bsan, ardchihlaliig gulsuulj hiideg bolohoos bidnii amidarch bgaa niigem bol ardchihlal bish. Tuhain ued ard tumen ardchihlaliin talaar tusuulul bhgui ued ed nar hamag ungutei uudtei buhniig avaa biz dee, odoo ch hulgailj, deeremdej avch bna.

  • Баяр (December 17, 2015 12:52:36 pm )

    Ан-ын ул бутэх хэдэн хумуус байгаан с.эрдэнэ фортуна батбаяр зурагчин зоригт нам дарга зи мэт худал намын нэр барьж баяжиж дураараа дургиж байган эднийг зайлуулаагуй цагт тор цэвэршихгуй

  • Зочин (December 17, 2015 1:52:39 pm )

    Эрдэнэ гэдэг хүний вант улс Баянголчуудыг яанам билээ дээ.

  • Anonymous (December 17, 2015 2:22:44 pm )

    Hoer har heree bie bieniihee hariig gaihav gegch bolj bna

  • zochin (December 17, 2015 2:27:08 pm )

    бохир хүн

  • Зочин (December 17, 2015 2:37:14 pm )

    Эхнэрээ алсан Эрдэнэ гэдэг тэнэгт ямар нинжин сэтгэл байхав дээ

  • nutgiin irgen (December 17, 2015 2:37:32 pm )

    Tub aimgiin TSEEL sumiin niigmiin daatgaliin baitsaagch NERGUI-n ENHKTyUA geh baitsaagchiig ATgazar shalgah heregtei.Deerh bichsentei adilhan bna.Iim jishee olon bgaa.Aimgiin daatgaliin gazraas mun nutgiin ahmad bolon busad humuusees asuugaarai.ATG-t amjilt huse.

  • ЗОЧИН (December 17, 2015 2:49:00 pm )

    ХОЁУЛАА Л ТАВЬ ТАВИН ХУВЬТАЙ ЮМ БАЙНА.

    • зочpkx (December 17, 2015 3:09:44 pm )

      Эрдэнэтэй тэнцэхүйц бохир хүн байхгүй

  • зүрх судас (December 17, 2015 4:03:53 pm )

    Ли Эр Кан бүтээгдэхүүн нь судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
    – Тархины судасны хатуурал нарийсал
    – Зүрхний судасны хатуурал нарийсал
    – Даралт ба хуян
    – Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ. Мөн цус шингэлж, холестрин бууруулах үйлчилгээтэй.
    Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Зочин (December 17, 2015 4:18:21 pm )

    А т газар ийм бэлэн гэрчтэй зүйлийг яаралттай шалгаад олон түмэнд мэдэгдээч ээ хоёулаа хууль бус зүйл хийгээд байгаа юм биш үү

  • зочин (December 17, 2015 4:42:34 pm )

    Эрдэнэ НДСангийн мөгийг мөн их иддэг гэсэн. Өөрөө ахмадын амралт нэртэй газар байгуулаад 7 хоногт 50 сая төгрөг ахмадыг амруулсан нэрээр хусдаг гээд салбаөрын хүмүүс нь ярьж байсан.

  • даваа (December 17, 2015 4:55:17 pm )

    АН, МАН, МАХН ын төр барилцаж байсан жилүүдийг иргэд мартахгүй. Иргэд элгээрээ мөлхөж ядуурлаа. СОНГУУЛаар АН, МАН, ын эсрэг саналаа өгөхөө ард түмэн мартхааргүй болоо. Яс махандаа мэдэртлээ АН, МАН ыг удирдлагын үр дүнг амслаа.. ИРГЭД эсрэг санал өгөхгүй бол авлигачид төрд үлдэнэ шүү

  • зочин (December 17, 2015 7:18:51 pm )

    Эрдэнээ бол жинхэнэ луйварчин хэдэн хөгшдүүдийн нэрээр төрийн мөнгөөр тоглож байгаа хүн дээ шалгадаг газар байдаг бол шалгахад яана арай дэндүү мөнгөтэй хүн юм хийлгүй яадаг юм бэ улсын мөнгөөр нэг их юм хийсэн арай дэндүү

  • баянгол (December 17, 2015 8:57:04 pm )

    Баянголчууд энэ хүнийг гаргаагүй хар машин гаргасан шүү дээ

  • Солонгот Балдан (December 17, 2015 10:25:33 pm )

    Манайд төр гэж байгаагүй, төр гэдэг нэрийн дор коммунист нам засаг гэдэг цуст дарангуйлагчид, хэлмэгдүүлэгчид, луйварчид,гүтгэгчид байсан, байсаар ч байна. Тэдэнд ардчилал хүний эрх,сайн сайхан төлөө гэж байдаггүй.

  • Anonymous (December 17, 2015 11:13:05 pm )

    at ard tvmnii toloo yuch hiigeegvi

  • Зочин (December 18, 2015 6:20:10 am )

    Эрдэнээ гэдэг эр БГД болон НД н байгууллагыг хувийн компани мэтээр ашиглаж байна.Олон тvмэн харж байгаа,Олон хавар нэгэндээ болох байх.Хамтарагч Одонтуяа ч оориин толгойгуй

  • Зочин (December 18, 2015 9:47:15 am )

    Төр засаг минь 2 хүний энэ асуудлыг шийдээд олон нийтэд мэдээлж болдоггүй юм уу?

  • Iveelsaikhan (December 18, 2015 2:30:18 pm )

    erdneegiin ber erdneegiin ber l getsgeegeed baih yum. end muulj hoshuu maa olohgui baigaa humuus ehleed tsenzurgui yriag n buten eheer n olj uzchiheed yum yrih heregtei…. hun muulhad ydaj uchirtai muulah heregtei…. baabar hdn niitlel bichsen nom gargasan niigemiig soyn gegeeruulj baigaa hun geed harchihay. getel ta nariin muulaad baigaa BGD iin ezen haan gj nerleed bga humuus BGD tee yu hiisniig n harah sohoo alguu? haana yu barigdaad yug oorchilj irgeddee tovloruuleed bn gedgiig harah sohoogui busdiig gadnah uzemjeer n, oor hunii yrisan dam yrianaas shuud dugnej bolohgui. Niigmiin daatgaliin baiguullaga gd l tovlorood bdg, dotorhi protsessiig n bur yg harsan humuus shig yriad baih yum. alivaa zuiliig sudalgaa shinjilgeen dr undeslej ajilaa ehluuldegtei ijilhen ehleed baga saga sudalj baimaar yum.

  • huurhii (December 18, 2015 3:17:43 pm )

    Tetgewer buuhgvi ahmaduud maan heden udur hvleej oochroldog baisan ve sayhandaa harin erdene tiim tsag veiig halj chadsan hvn harin baabar zvgeer yrij bicheed daramtlaj mungu oldog gar baih

  • Зочин (December 18, 2015 3:44:19 pm )

    Баабар ард түмний төлөө юу хийсийн мээдкүү. Дандаа элдэв янзын бусармаг үгтэй нийтлэл бичдэгийг нь мэдэх юм. Эхэндээ ч уншдаг байлаа сүүлдээ уншихаас ой гутдаг болсон Ингэж монгол түмнийг хагалах элдэв бусармаг үгтэй нийтлэл бичдэгээр нь энэ БААБАР -ыг мэдэхээс өөрөөр энэ зэвүүн царайтыг ёстой мээдкүүм байна даааа

  • гана (December 19, 2015 10:57:32 am )

    Монголын төрд үнэхээр хогийн шаарууд даанч олон цугларсан. Тэдний нэг Эрдэнэ яах аргагүй мөн. Үнэхээр Монголчууд бид өөрсдөө ийм хогийн шааруудыг сонгодог шүүдээ. Түүнийхээ горыг олон жил амсана даа.

  • зочин (December 19, 2015 11:11:25 am )

    одоогийн нам гэдгийг эх орон тусгаар тогтнол ард түмний төлөө байгууллагдаг болсон гэвэл эсрэгээрээ шүү. хувийн ашиг сонирхолын нэгдэл, гэмт хэрэг хийхэд хамгаалуулах хүч болдогоороо нийтлэг болсон монголд одоо хорь гаруй нам байгаа гэсэн гэтэл улс орны минь тусгаар тогтнол алдагдаж цөөнх нь дэлхий даахгүй баяжиж дийлэнх олонхи нь элгээрээ хэвтлээ. монголчууд нутаг ус, ах дүүс, гэр бүлээрээ намд хуваагдаж эвдрэлцсээр тамын тогооны эргүүлэгт орлоо. АН МАН гэгч л лав улс орныг маань өөд татахгүй эвдрэлцүүлээд дуусах бололтой. нам гэж балайрахаа больё. ялангуяа АН МАН-аас л эхний ээлжинд салж авья

  • ыыыыы (December 19, 2015 8:48:57 pm )

    ах дүү нар нь гэж адилхан адилхан шар юмнуудэнэ тэндгүй
    шүү дээ

antalya rent a car