Өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн МАН-ын Бага хурал нийгмийн анхаарлыг татаж байна. МАН-ын дүрмийн дагуу Бага хурал нь жилд нэг удаа болох ёстой аж. Дүрмийн энэхүү заалтын дагуу Бага хурал болж байгааг эх сурвалж мэдээлэв. Бага хурал 60 гаруй хувийн ирцтэй эхэлжээ. МАН-ын дарга М.Энхболдын Бага хурлыг эхлүүлсэн улс төрийн илтгэлдээ улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, намын дотоод асуудлууд, цаашид баримтлах стратегийн талаар тодорхой санаачилгууд дэвшүүлжээ. Тухайлбал, МАН эрх барихаар эдийн засаг өсдөг, АН эрх барихаар улс орон ядуурдаг гэдгийг тоо баримтаар тайлбарласан байна. Иргэн бүрт боломж олгосон шударга нийгмийг бүтээх, МАН авлигатай тэмцэх нийгмийн захиалгатай тулгарсан, Монгол Улс нийгмийг ардчилах үзлээсээ ухарсан, өр зээл эдийн засгийг тэтгэж чадаагүй, хямралд хүргэснийг чухалчилжээ. Мөн МАН-д улс орноо ядуурлаас аврах түүхэн үүрэг ногдож байгааг онцолжээ.
МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэлдээ “Максима Консалтинг” байгууллагаас 2015 оны 10, 11 дүгээр сард явуулсан судалгааны дүн, намуудын рейтингийн талаарх мэдээллийг оруулсан байна. МАН-ын рейтинг 2014 онд 22,3 хувь байсан бол энэ оны 11 сарын байдлаар аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай гарч. Улсын хэмжээнд нийлбэрээрээ 34.2 хувь болж өсчээ. Харин эрх баригч АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь болж буурчээ. МАХН-ын рейтинг ч урьдынхаас буурсан тухай дүнг гишүүддээ танилцуулжээ. Эндээс дүгнэж үзвэл МАН-ын рейтинг нэг жилийн дотор 22.3 хувиас 34.2 хувиар өсчээ. Жилийн дотор 11.9 хувийн үзүүлэлт бий болно гэдэг бол боломжийн байгаагийн шинж гэж судлаачид тайлбарлаж байна. Харин АН-ын рейтинг жилийн дотор 10 орчим хувиар буурчээ.
Намынх нь нэр хүнд, ард түмнээс авах дэмжлэг нэмэгдсэнийг М.Энхболд “Засгийн газраас гарсны дараах рейтингийн судалгаагаар МАН-ын нэр хүнд аажмаар өсч байгаа нь олон түмэн манай намыг зохих ёсоор ойлгож хандаж байгаагийн илрэл юм” хэмээн тайлбарласан байна. Үнэхээр ч ард түмэн МАН-ыг Засгийн газарт орж шавартай хутгалдахыг зөвшөөрч байсан уу гэдэг асуудал ихээхэн эргэлзээтэй. Энэ асуудал МАН-ын гишүүдийг ч талцуулсан. Хэрэв МАН Засгийн газарт ороогүй, сөрөг хүчний байр сууриа хамгаалан тэмцсээр байсан бол рейтинг нь улам өссөн ч байж мэднэ. Учир нь МАН-ын дарга М.Энхболд “Засгаас гарсны дараа манай рейтинг өссөөр байгаа” гэж хэлснээс ийм дүгнэлт хийж болох юм.
МАН-ын рейтинг ингэж өсөхөд нөлөөлөл үзүүлсэн хүмүүс нь засагтаа урьж оруулаад хөөж гаргасан АН-ын ухаантай шийдвэр. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан” гэж саяхан хэлсэн нь ардын намын Бага хурал дээр яригдаж байна.
М.Энхболд намынх нь рейтинг өсөлттэй байгаа үед гишүүддээ хандаж өөр нэгэн мессэжийг онцгойлон өглөө. Тэр нь ирэх сонгуульд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх, дэмжихээ урьдчилсан байдлаар зарлажээ. Тухайлбал “ярьж шүүмжилснээр биш хийж бүтээж, хэрэгжүүлж, үр дүнд хүрснээр нь үнэлж дүгнэнэ”, “нэр дэвших эсэхийг шийдэхдээ хэн нэгний танил, албан тушаалын зиндаа, намд хэчнээн жил байсан эсэхээс илүү мэдлэг чадвар, нийгэмд танигдсан байдал, улс төрийн эр зориг, ачаа даах ноён нуруу, улс төрийн болон ёс суртахууны хариуцлагыг нэн тэргүүнд тавина” гэж хэллээ. Өөрөөр хэлбэл хоосон яригчдыг биш бодитоор ажил хийгчдийг, танил талтайг нь биш нийгэмд танигдсаныг, сул доройг нь биш эр зоригтойг, ёс суртахуунгүйг нь биш ноён нуруутайг нь илүүд үзэхээ эрхэмлэж байна. Бас нэг анхаарал татах зүйл нь “намд хэчнээн жил байснаар нь биш…” гэсэн үг юм. Энэ үгийн цаана залуучуудыг олноор нь дэмжинэ гэсэн санаа шууд агуулагджээ. Угаасаа МАН бусад улс төрийн хүчнээс илүү залуужсан. Ийм бодлогыг ирэх сонгуульд ч баримтална гэдгээ МАН-ын дарга энэхүү Бага хурлаараа зарлав.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 16, 2015 5:17:34 pm )
Худлаа шааж байна уу ? хуурмаг мэдээлэлээр сэтгэлээ хуурч байна уу?
-
Зочин (December 16, 2015 5:57:05 pm )
ҮНЭН МЭДЭЭЛЭЛ.
-
МАН-г найдвараа гэсэн жинхэн худал гарууд байж (December 16, 2015 6:24:35 pm )
Махан толгой минь чамд намын зетинг л чухал байна уу. Улс орны сайн сайханы төлөө ганц ч гэсэн сайн юм хийгээч.Газар зарахаас өөр чадах юм байна уу.
-
MANAN (December 16, 2015 7:45:23 pm )
МАН-н рейтинг өссөн ч М.Энхболд мэтийн хулгайч, авилгач, урвагч нөхдийн рейтинг 0 байгаа шүү. МАН энэ нөхрөөс салж шоронд шударгаар илгээвэл тэр рейтинг нь өснө.
-
Батболд (December 16, 2015 7:47:01 pm )
Яг зөв. Муу газрын наймаачин авилгач хор найруулагч.
-
1 (December 16, 2015 9:01:57 pm )
MELKHII GAZARIIN ZAGALMAILSAN LUIVARZIN ENKHBOLDOO CHI BAYARLAX BOLOOGUIE.2016 OND CHINII UDIRDDAG KOMMUNIST MAH SONGUULID 1 SHIRXEG CH SUUDAL ABAXGUI.TANAI NAM MAH-IIG MANAI ODOOGIIN BOLOVSROLTOI ZAALUUCHUUD DEMJIXGUI.
-
2 (December 16, 2015 9:02:15 pm )
MELKHII GAZARIIN ZAGALMAILSAN LUIVARZIN ENKHBOLDOO CHI BAYARLAX BOLOOGUIE.2016 OND CHINII UDIRDDAG KOMMUNIST MAH SONGUULID 1 SHIRXEG CH SUUDAL ABAXGUI.TANAI NAM MAH-IIG MANAI ODOOGIIN BOLOVSROLTOI ZAALUUCHUUD DEMJIXGUI.
-
ARD TUMEN (December 16, 2015 9:06:14 pm )
MELKHII GAZARIIN ZAGALMAILSAN LUIVARZIN ENKHBOLDOO CHI BAYARLAX BOLOOGUIE.2016 OND CHINII UDIRDDAG KOMMUNIST MAH SONGUULID 1 SHIRXEG CH SUUDAL ABAXGUI.TANAI NAM MAH-IIG MANAI ODOOGIIN BOLOVSROLTOI ZAALUUCHUUD DEMJIXGUI.KOMMUNISTUUDIIG TER BADAMJUNAI CHOIJILSUREN TENDERZIN XURELSUX NARIIG SHOROND XIIGEEZEE
-
zochin (December 16, 2015 9:23:35 pm )
MELKHII GAZARIIN ZAGALMAILSAN LUIVARZIN ENKHBOLDOO CHI BAYARLAX BOLOOGUIE.2016 OND CHINII UDIRDDAG KOMMUNIST MAH SONGUULID 1 SHIRXEG CH SUUDAL ABAXGUI.TANAI NAM MAH-IIG MANAI ODOOGIIN BOLOVSROLTOI ZAALUUCHUUD DEMJIXGUI.KOMMUNISTUUDIIG TER BADAMJUNAI CHOIJILSUREN TENDERZIN XURELBAATAR NARIIG SHOROND XIIGEEZEE
-
Anonymous (December 16, 2015 10:50:32 pm )
UB-g ugaar bolgoj gazrin naimaag gaaruulj shavarduulsan uher mini
-
pizdanuud (December 17, 2015 2:11:23 am )
Shaan biz muu boovnuud. uhsen hatsani chin reiting usluu gej al amara hutsdag MAH in gulugnuud ve huue! honogin chin toonuud udrus udurt bagasj baigag medjinuu malnuuda.bid nar ta naras mungu avahdal avanda luivarchidaa
-
зочин (December 17, 2015 9:57:36 am )
Мөрөөд дөө
-
zochin (December 17, 2015 10:08:57 am )
Тийм шүү МАН-ын рейтинг өсөж байгаа.АН-ын нөхдүүд өр зээл тавьж эх орноо ядууралд орууллаа.Өр тавьсан юм бол 3 сая иргэнээ гуйлга гуйлгахааргүй сайхан байлгах нь яасийн цалтнг тэтгэврээ ч олигтой өгчихөж чадахгүй
-
zochin (December 17, 2015 10:14:15 am )
MAN demjij bna
14 Comments