Талхны үнээ мэддэггүй Сангийн сайдтай Монгол Улсын Засгийн газарт ард түмэн таллаж хуваасан атар талх 600 төгрөгөөр худалдан авч идэж байна гэж хэлбэл ам уруугаа алгадуулсан хэрэг болох болов уу. Иргэдийн худалдан авах чадвар муудсанаас худалдагчид хүнсний бүтээгдэхүүнээ борлуулахын талд атар талхыг дундуур нь хувааж зарж байгаа юм. Үнэндээ ийм байдал аль дээрээс л бий болсон юм. Ялангуяа хотын захын гэр хороололуудад ийм дүр зураг ажиглагдах бөгөөд томоохон захуудын хаягдал хоосон ясыг цуглуулан ууталж нэг бүрийг нь 1000 төгрөгөөр /зураг дээрээс харна уу/ зардаг болжээ. Бас болоогүй ээ, “Хүүхээ наадах чинь нохойн хоол биш. Хоолонд авдаг юм” хэмээгээд хамгийн гүйлгээтэй хүнсний бүтээгдэхүүн гэдгийг зардаг худалдагч нар нь хэлсэн юм. Энэ мэтчилэн ургамлын тос, элсэн чихрийг кг-аар ньбус 100 гр-аар авч хэрэглэдэг болж. Эгээтэй л будааг ширхэглэн худалдаж авах нь холгүй байна захын гэр хорооллуудад. Мэдээж иргэд хэмнэх гэсэндээ биш халаасандаа байгаа мөнгөнийхөө хэмжээгээр л худалдан авалт хийж буй. Тиймдээ ч, нохойн хоол хэмээн зардаг малын уушиг, элэгнээс бүрдсэн “жижиглэн”-г 1500 төгрөгөөр авч идэж байна. Бүр ууталсан хоосон яс, “жижиглэн”-гээ авч чадахгүй өрийн дэвтэрт бичүүлж авах иргэдийн тоо өссөнийг захын гэр хорооллын худалдагчид хэлнэ. Түүнчлэн худалдагч нарын хэлснээр, өрийн хар дэвтэрт бичүүлсэн хүмүүс өрөө төлөхгүй байгаагаас дампуурсан дэлгүүр ч байгаа аж. Ямартай ч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт улам доройтсоор байна.Харин тэр үед иргэд амьжиргаагаа хэрхэн залгуулж буйг эргэн мэдээлэх болно.
Төгс
Undesten.mn
Холбоотой мэдээ
-
хэхэхэ (December 16, 2015 4:50:20 pm )
яандаа миний Монгол орон минь ийм хувь заяатай баймааргүй л юм даа. Төрийн тэргүүнд гарсан ЛАЛАР-уудаас болж ард түмэн даан ч зүдэрч байна даа.
-
g (December 16, 2015 5:11:55 pm )
shol gargaad budaa hiibel tas hiisen hool bolno doo
-
vizuun (December 16, 2015 5:32:42 pm )
malaraa bayn uls ysaar n hoolloh ymdaa neree
-
Дорж (December 16, 2015 6:49:52 pm )
Ажил хийцгээ. Ажил зөндөө байна. Зарлал бол тоймгүй байна лээ шүү дээ. Тэгээд зүтгэээд үз. Дэмий хэвтээд байвал уух угаадас ч олдохгүй шүү. Энэ бол үнэн
-
zochin (December 16, 2015 7:28:38 pm )
40 say maltai uls iim bh gej ajil hiine tsalin mohgoo ogohgui bna shuu dee
-
doogoo (December 16, 2015 7:35:39 pm )
40 ees deesh nasnii huniig ajild abahgui bolhoor van amidrah bojl bainaa unendee amidrah hetsuu baina.mongold
-
доржоо бүү тэнэгт (December 16, 2015 7:54:01 pm )
сонингоор дүүрэн ажлн зар талаас илүү нь сүлжээ бусад нь байнга байдаг зар худлаа гэвэл 2 сарн өмнөх зарн сонин одоо гарах 5 дахь өдрийн сонинтой тулгаад үз тэд хүнийг хэдэн өдөр туршилт гэж ажиллуулаад л та тэнсэнгүй гээд алин өгөхгүй гаргана эсвэл алинг нь өгөхгүй ажиллуулаад байхаар хүн өөрөө болихоос яах вэ хаана байна тэр ажил……..гэр хорооллийн хүмүүс хоолоо болиод нүүрс түлээгээ зээлж байна хоолгүй байж болж байна харин галгүй байж болохгүй байна гэж уйлаад гуйж байгаа ээж бээвийгээд зогсож байгаа хүүхдүүд миний монгол шүү дээ энэ төрийн нэртэй луйварид бүгд зайлаасай одоо шинэ нам байгуулж байгаа хүмүүс дунд шинэ үеийн луйврийн улсууд бас орсон байна бид одоо юу хийх вэ яаж улсаа аврах вэ миний ард түмээн
-
fact (December 17, 2015 2:02:15 am )
Ard tumen turiin ergelt hiihes naash naad lalruudas chin salahgui shuu MONGOLCHUUDA!!!
-
Хөх чоно (December 17, 2015 6:01:10 am )
Энэ бүхнийг тэвчиж байгаа нь ард түмний буруу. Өнөөдөр хүн амын дийлэнхи нь 2 идэхгүй, хоосон хоночихгүй болгоод л байгаа бололтой. Тэгээд л тэд тэвчээд байна. Монголчууд: Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр-гэж сэтгэдэг ард түмэн. Ирээдүйгээ ер бодож чаддаггүй. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр бид үүнийг л хийх ёстой шүү гэж тэмцэж, хөдөлмөрлөж, сэтгэдэггүй. Сонгуульд нэр дэвшигч луйварчид яг өнөөдөр юу амлаж, юу өгч байгаад нь үргэлж хууртагддаг, маргаашийг харж чаддаггүй тэнэг ард түмэн. Тэнэг байвал яаж өөдлөх юм бэ? Бүгдээрээ нийлж тэмцээд бүхнийг өөрчилж болно. Би тэмцэхгүй бол бусад маань ч бас тэмцэхгүй гэж боддоггүй. Хэн нэгэн сайн хүмүүс өөрийнх нь амьдралыг сайжруулахыг хүлээн суудаг, нийгмийн идэвхигүй ард түмэн. Монголчууд хоорондоо эвтэй байж чаддаггүй. Бүгд л бүхнийг мэддэг ухаантанууд. Дурын чавганц л улс төр ярьж чадна. Гэхдээ яг өнөөдөр чухам юу хийх ёстойг хэн ч мэддэггүй. Хэн нэг нь зөв санал дэвшүүлэхэд түүнийг нь хэн ч сонсохгүй, өөрийнхөө тэнэг үгийг л донгосож сууна. Яг л тэмээ гэхэд ямаа гээд байна. Учир нь хүн болгон өөрийгөө ухаантай гэж бодоод хүний үгийг сонсдоггүй. Яах вэ та минь?-мэдэхгүй байна гэчихээд яг хэн нэг нь зөв үг хэлэхээр түүнийг нь сонсохгүй, зөрөөд л дангинана. Ийм тэнэг байхад бид яаж өөдлөх вэ? Эрх чөлөө, идэж уухийнхаа төлөө бид өөрөсдөө л тэмцэхгүй бол май гээд хэн ч авчирч өгөхгүй шүү. Эвлэлдэн нэгдэхгүй бол юунд ч хүрэхгүй. Эвт шаазгай буга барина. Тэмцэхдээ зорилгоо зөв тодорхойлж, зөв төлөвлөхгүй бол тэмцэл талаар өнгөрнө…
-
Anonymous (December 17, 2015 9:26:38 am )
муу дээр муухай гэгчээр энэ зарим сэтгүүлч нэртэй сармагчингууд ингээд хажуугаар нь шоу хийх гэж ядчих юм , ийм утгагүй тэнэг юм уншаад зарим шизотой хүмүүсийн өвчин нь хөдлөөд элий балай коментууд бичээд бна ш дээ
-
Anonymous (December 17, 2015 10:28:27 am )
shal hudlaa medeelel
11 Comments