antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2015 3 comments

Улам уруудаж буй Монголын рейтинг

нийтлэсэн Admin
175914-15122015-1450147644-962334802-1

Дэлхийн хөрөнгийн зах зээл Монголын хувьд хаалгаа ягуухан хааж байна

Хөгжиж буй орнуудын гаргасан бондын хэмжээ гуравдугаар улиралд 1.5 тэрбум ам.доллар хүртэл буурчээ. Энэ нь хоёрдугаар улиралтай харьцуулахад 98 хувиар буурсан дүн төдийгүй 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр уналтад тооцогдож байна. Үүний нөлөөгөөр дэлхийн үнэт цаасны арилжаа 80 орчим хувиар хумигдсан

 

талаар “Bloomberg” дамжуулав. “Түүхий эдийн үнэ олон жилийн доод түвшинд хүрснээс гадна БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хөгжиж буй орнуудын зээл авах боломжийг хязгаарлаж байна” хэмээн эл мэдээлэлдээ тэд нэмж тодруулжээ. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн шинэ статистик онцлон өгүүлэхийн учир нь жилд 100 их наяд давсан ам.доллар эргэлддэг дэлхийн бондын зах зээл Монголын хувьд үүд хаалгаа хааж мэдэхээр байгаа юм.

Засгийн газар, Хөгжлийн банкны бонд арилжих тов тодорхойгүй хугацаагаар хойшлох бололтой

Монгол Улсын Засгийн газар энэ онд нэг тэрбум хүртэл ам.долларын үнэт цаас олон улсын зах зээлд арилжихаар зэхсэн юм. Арилжааны зөвшөөрлийг нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Сангийн сайдад олгосон. Төд удалгүй Монгол Улсын Засгийн газар дэлхийн улс орнуудаас хоёр дахь удаагаа юанийн бондын зах зээлд хөл тавьсан мэдээ дуулдаж, нэг тэрбум юань буюу 161 сая ам.доллар дэлхийн зах зээлээс татсан билээ. Харин он солигдох хариугүй дөхсөн энэ үед үлдсэн 800 гаруй сая ам.долларыг хэзээ татаж, төлбөрийн тэнцлийг дэмжиж, төсвийн ачааллыг жигдрүүлэхээр зэхэж байгааг сураглалаа.

2-104803-1955514224

“Энэ сард арилжихаар төлөвлөж байсан Засгийн газрын 800 хүртэл сая ам.доллар төдийгүй Хөгжлийн банкны 500 сая еврогийн бонд арилжих тов тодорхойгүй хугацаагаар хойшлох бололтой” хэмээн Хөгжлийн банкны албан тушаалтан хариулав. Тэрбээр цааш нь “Чингис, Самурай бондын хөрөнгө оруулж ирэхдээ мөнгө “хусчихаж”, улмаар зарцуулахдаа ч мөн идчихэж, тэр чигтээ хулгай, бүх юм нь дампуурчихаж гээд Хөгжлийн банкийг гүтгэчихсэн. Дараа жил сонгууль болно гэхээс өөр хэлэх тайлбар үүнд алга” гэж учирлалаа. “Энэ бол цэвэр популизм, өөр юу ч биш” хэмээн тэрбээр бухимдав. Ямар популизмын тухай тэр өгүүлэв ээ?

1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар сох дутсан, 30 тэрбум иенийн Самурай бондыг арилжихын тулд Японы Олон улсын хамтын ажиллагааны банканд 5.7 тэрбум иенийг хууль бусаар суутгуулсан хэмээн УИХ- ын гишүүд үсчиж байсныг санаж байна уу? Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хийсэн шалгалтын талаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн хийсэн эл мэдэгдэл эгээ л Монгол Улсын Их Хурлаас албан ёсоор гаргасан “стэйтмэнт” болон хөрөнгө оруулагчдад хүрчээ. Сандарч мэгдсэн хөрөнгө оруулалтын банкууд УИХ-ын түвшинд яригдсан зүйлээ худлаа гэдгийг нотлохыг Засгийн газар, Хөгжлийн банкнаас шаардаж эхэлжээ. “Үүнийг нотлох цорын ганц арга бол Дээд шүүхийн шийдвэр гаргуулах. Тэр хүртэл Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк гадаад зах зээлд шинэ бонд гаргах ажил зогсож байна” хэмээн Хөгжлийн банкны албан тушаалтан тайлбарлалаа.

Харин одоо 2012 оны арванхоёрдугаар сард арилжсан Засгийн газрын бондын өгөөжийн графикт анхаарлаа хандуулъя. Арванхоёрдугаар сарын 14-ний байдлаар тав болон 10 жилийн хугацаатай “Чингис” бондын өгөөж 8.68 болон 8.986 хувийн түвшинд хүрч, тавдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 3-4 хувиар өсөөд байгааг Та, бид харж байна.

3-104917-1441352600

Харин ханш нь даваа гарагийн байдлаар анх нэрлэсэн үнийнхээ 79.7 болон 91.12 хувьтай тэнцжээ. Бондуудын ханш өнгөрсөн арваннэгдүгээр сарын турш уналттай байсан ба нэг сарын хугацаанд л гэхэд 10 жилийн хугацаатай бондын ханш 3.6 хувиар, 2018 онд эргэн төлөгдөх таван жилийн хугацаатай бондын ханш 1.7 хувиар тус тус буурчээ. Дээр тодруулсан түүхий эдийн үнийн уналт болоод БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан нь бондын ханш, өгөөжид нөлөөлсөн ч дотоодын улс төр, эдийн засгийн байдал Монголын бондуудыг давхар дарамтад оруулаад байгааг нэг бус эдийн засагч учирлаж байгаа юм. Монголын улстөрчид хэмлэлдэж, хэн нэгнийгээ хараар будаж, хийсэн бүтээснийг нь үгүйсгэх тусам Монголын Засгийн газрын бондын өгөөжийн муруй өндөлзөхөд нөлөөлж байсныг та “Bloomberg”-ийн терминалаас лавлан харж болно.

Өнгөрсөн тавдугаар сард “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг талууд баталгаажуулсны дараа “Чингис” бондын өгөөж хоёр хувиар буурч, анх арилжсан түвшнээс ердөө нэг хувийн зөрүүтэй болж, шинэ түвшиндээ тогтворжиж байлаа. Харамсалтай нь, “Таван толгой”-г гацааснаас хойш өгөөжийн шугаман график үлэмж өгсөх болсон билээ.

Өөр жишээ татъя. Дэлхийд “Big Three” хэмээн нэрлэгддэг зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлагууд өнгөрсөн арваннэгдүгээр сард ердөө нэг, нэг долоо хоногийн зайтай Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Анхны шанг нь “S&P” татаж, Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар бууруулснаа арваннэгдүгээр сарын 4-ний өглөө зарлав. Араас нь “Moody’s” час час хийн, төсвийн алдагдал нэмэгдэж байгаагаас гадна валютын нөөц багасч буй учир Засгийн газрын зэрэглэл буурах эрсдэлтэйг анхааруулсан билээ. Улмаар “Fitch” урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэг түвшнээр бууруулсан. Гадаад зах зээлийн нөхцөл байдал тогтворгүйгээс гадна Засгийн газрын санхүүжилтийн чадавх сул, төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 10 хувь болж тэлэх хүлээлттэй байгаа нь зэрэглэл буурах үндсэн шалтгаан болсныг тэдний мэдэгдлээс анзаарч болохоор байгаа юм.

Эдгээр үйл явдлын дэлгэц дээр дэлхийн хөрөнгийн зах зээл Монголын хувьд хаалгаа ягуухан хааж байгааг түвэггүй ажиглаж болно. Монголын зарим улс төрч, 2016 оны сонгуулиар гараад ирэх юуны магад хэмээн горилогсод давс нь чангадсан үлгэр зохион, аливаа бүтээн байгуулалт, Оюутолгой, Таван толгойг “нулимах” тусам Монгол Улсын рейтинг улам унаж, эдийн засагт илүү хохиролтой болсоор байна.

“Бондын зах зээлд нэвтрэх боломжоо алдчихвал бид нэг гар, эсвэл хөлөө огтлуулсантай л адил. Нэг хөл дээрээ догонцоод, орд газруудаа барьцаалаад, гадаадуудыг гуйхаас өөр аргагүй болно шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтаас гадна ядаж жилд нэг тэрбум ам.доллар хөрөнгийн зах зээлээс татаж чадаж байвал хөрөнгө оруулагчтай арай өөрөөр, “чанга дуугаар” ярьж болно. Олон улсын бондын зах зээлд байнгын бөгөөд аль болох сайн аксесстай байх нь бидний хувьд чухал юм. 2012 оноос хойш нээсэн гадаад валютын зүй зохистой урсгал руу нь орсон боломжоо бид алдмааргүй байна” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эдийн засагч учирлав.

Энэ өдрүүдэд ч Монгол Улсын Засгийн газар төдийгүй Хөгжлийн банкийг олон улсын зах зээлд гарахаа азнахыг андеррайтерууд нь анхааруулж болзошгүй байна.

Харин нөгөө талд валют арилжааны бэлэн захуудад ам.долларын ханш хэдийнэ 2000 төгрөгийн түвшинг давав. Тэрчлэн Монгол Улсын төлбөрийн тэнцэл аравдугаар сарын байдлаар 169.2 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгааг Монгол банкнаас танилцуулаад удаагүй байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын гадагш зарцуулж буй хөрөнгийн урсгал нь дотогшлох урсгалаас өдий хэмжээгээр сох дутаж байна гэсэн үг. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг гадаад валютын нөөцөөрөө нөхдөг практик бий. Гэтэл хөөрхий Монгол Улсын хөрөнгийн нөөц таван сарын доод түвшинд хүрч, ердөө 1.4 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Алдагдал буухгүй байгаагаас шалтгаалж гадаад валютын улсын нөөц багассаар буй. Тэгэхээр Монгол банкны хөрөнгө зоорь мөдхөн ёроолдоо хүрэхийг үгүйсгэхгүй. Тэр үед монголчуудад ямар арга зам үлдэх бол? Хөрөнгийн зах зээлд нэвтрэх хаалгагүй болчихвол хуучны танил Олон улсын валютын сангийн хаалгыг татахаас өөр “Б” төлөвлөгөө улс төрчдийн цээжинд боловсорсон байгаа гэж найдъя.

Б.Цэцэгсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (December 16, 2015 5:55:04 pm )

    ХОХЬЧИНЬ ЭЭ ХОХЬЧИНЬ ХУЖАА ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛЫГ ЯАХ ГЭЖ ДЭМЖИЖ СОНГОСОН ЮМ.

  • hutsaad namchirhaad bailgui idsen uusnaa tultsguu (December 17, 2015 9:50:56 am )

    hutsaad namchirhaad bailgui idsen uusnaa tultsguu

  • ulaan (December 17, 2015 9:59:44 am )

    yasan muu eriin muuhai humuus be erolhoor…… gesen ug bdag daa dandaa muu amlaj bh vm bitgii ingej alibaa zuiliig namchirhaj bgaachee uuriin nam songogdoogui l bol nuguu nam vu ch hiisen ingej harluulj hund muuhai haragduulah gej bgaa bolioch zaluusaa hiisen ch vm bna hiih ch zuil olon bgaa buruu hiisen zuil ch bgaa ene bugded dem demendee dees erchindee gedeg shig erbiih derbiiheeree bbal yaj bna tus bolohgui vmaa gehed gai bolohgui bbal zugeer bmaar hun burt taalagdah albagui shuu dee dor burnee uursdiin hiij bgaa zuildee ezen bolood l ybamaar bh vmaa

antalya rent a car