antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 16 comments

Түүхийн үнэн ба Монгол төрийн хүн

нийтлэсэн Admin
1Чамайг төрөх үед хорвоо дэлхий баясана. Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж чи баясахаар амьдар.

 

Амьдрал бол сул хяналт хатуу шалгалт “Пифагор” Бидний төрөхөөс насан эцэслэх  хүртлэх туулж өнгөрүүлсэн цаг хугацаа түүхийн шаргал хуудаснаа үлдэж хойч үе маань  бидний амьдралын хар цагаан сайн мууг  шүүж дэнслэн хэлэлцэх нь  бүхийл цаг хугацаанд байсаар ирсэн билээ. Тухайн нийгмийг  манлайлан   удирдаж  явсан  хүмүүсийн амьдралд  хийж бүтээж алдаж оносон бүхнийг нь  дараа дараагийн  хойч үеийх нь амтархан уншиж сонирхон судалсаар өнөөх хүрсэн байдаг.

Тухайлбал бид 2200 жилийн хүннү гүрэн Модун Шаньюу хаан  түүний шадар үнэнч тусалхууд болон Атилла хааны тухай ихийг мэдэхийг хүсдэг. Мөн 800 гаруй жилийн тэртээх Их монгол улс эзэн Чингис хаан  түүний үнэнч хүлэг баатрууд алтан ургийн тухай уншиж мэдэхийг хичээдэг бол 1911 оны үндэсний эрх чөлөөны 8 дугаар Богд Жавзандамба, сайн ноён Намнансүрэн, Чинван Ханддорж , Жалханц хутагт гэх мэтийн сайд, ноёдын тухай бодитой баримт мэдээллийг олж цуглуулан их зүйл  мэдэхийг хичээдэг .

1921 оны ардын хувьсгалын талаар гэхэд  Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар , Х.Чойбалсан, гэх мэт эх оронч хувьсгалч зоригт монгол эрсийн тухай түүхийн эх сурвалжуудыг уншиж бид өөрсдийнхөөрөө дүгнэн дэнсэлдэг. Өнөөдрөөс 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал ялж манай улс парламентийн засаглалтай болж засаглал төлөвшсөөр өнөөг  хүрлээ.

1992 оны 1сарын 13 наас мөрдөж эхэлсэн монгол улсын үндсэн хуулинд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн байдаг.

Дээрх  байдалд хүрэхийн тулд манай улс айжим айжимаар урагшилж байгаа хэдий ч улс төрчид түүхэн үнэнээс хэн нэгнийгээ  арчихын төлөө улааран тэмцэлдснээр үндэсний эв нэгдэл , үндэсний  хөгжлийн цогц бодлого  алдагдаж байгаа нь гашуун үнэн юм. Ардчилсан засаглалын 25 жилийн  арав гаруй жилд нь улсын их хурлын гишүүнээс монгол улсын ерөнхийлөгч хүртэл төрд зүтгэж явсан. Н.Энхбаярт авилгаллын загалмайлсан эцэг дарангуйлагч  хорт могой, луйварчин гэх мэт нэр хоч өгөхөд нь дийлэнх жирийн иргэд ундуйцаж харин олон улс төрчид түүнрүү нулиман   дайрч  давшиж  байх юм.

Миний бие  судлаачын  хувьд яагаад Н. Энхбаяр  гэх энэ  хүнд Монголын улс төрд нэр  нөлөө бүхий улс төр бизнесийн бүлэглэлийнхэн дургүйцаад байдаг юм бол мөн яагаад түүнийг   жирийн ард иргэд хүрээлээд байдаг юм бол гэсэн асуултанд хариу  олохоор олон арван баримттай танилцасны эцэст дараах дүгнэлтэнд хүрсэн юм.

1996 гаас 2000 оны хүртэлх  улсын их хурлын 50-н  суудал буюу олонхыг МоАХ  эвсэл бүрдүүлж тэд нялхасын өвчинөөр өвчилж  сандал ширээтэйгээ зууралдан төрийн бодлого хямралд хүрж, Монголын эдийн засаг уналтанд орсон байдаг. Яг энэ үед  буюу 2000 оны улсын их хурлын  сонгуулиар МАХН-ны  дарга Н.Энхбаяр  “Төрөө хямралаас гаргая  түмэнээ ядуурлаас аваръя”  гэсэн уриатай орж 76 суудлын 72-ыг нь авч намаа үнэмлэхүй ялалтанд хүргэсэн байдаг.

 Тэрээр урьд нь засаг бариж байсан  МоАХо, эвсэлийн сайд дарга нарт  хариуцлага тооцох ёстой гэсэн намынхаа зарим нөхөдийнхөө үгэнд үл автан тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн  засаг тогтворжиж томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайлбал Мянганы зам,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Ноос ноолуур хөнгөн үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Малжуулах хөтөлбөрүүд олон арван хөтөлбөрүүд хэрэгжсэн байдаг юм байна .

Түүнчлэн    Н.Энхбаярын засгийн газар  2003 оны шинэ жилийн баярын өдөр Монгол улс ОХУ-д 11,4 тэр бум шилжих рублийн өрийг 250 сая ам доллар буюу хоёр хувийн төлбөрийг  төлснөөр  өргүй болгосон байдаг. 2004 оны их хурлын  сонгуулиар  ардчилсан хүчнүүдийн  намууд нэгдэж эх орон ардчилал эвсэл болж сонгуульд оролцсон ч Н.Энхбаяр  даргын толгойлсон  МАХН-аас  илүү санал бас л авч чадаагүй нь   Н.Энхбаярт  түүнд  өгсөн ард түмний итгэх итгэл алдраагүй гэдгийг  харж  бас болох юм. Тиймдээ ч 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр өрсөлдөгч нараасаа хол илүү буюу, 65хувыг авч  Монгол  улсын ерөнхийлөгч болсон байдаг.

Ерөнхийлөгч  Н.Энхбаяр үндэсний хөгжлийн цогц бодлогыг  боловсруулж их хурлаар  батлуулсан нь  манай улсын  анхны бодлогын том баримт бичиг болсон байдаг. Н.Энхбаяр засгийн газар толгойлж ерөнхийлөгч  байхдаа ч  Монгол улсад ашиггүй Оюу толгойн гэрээ болон бусад гэрээ төслүүдийг хэрэгжүүлэхгүй таслан зогсоож байсан ба Таван толгойн 100% төрийн мэдэлд авах ёстой гэж тухайн үеийн ерөнхий сайдад үүрэг даалгавар өгч байсан байх юм.

Энэхүү Монгол төр, монгол түмнийхээ төлөө гэсэн чин шударга зан нь 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулах гол шалтгаан болсон юм. Н.Энхбаяраас өөрийн намын нөхөд урваж  сөрөг намын нэр дэвшигчийг нууцаар дэмжих болсон гол шалтгаан нь  Оюу толгойн ашиггүй гэрээг хийж дуусгах,  Таван толгой ордоос хувааж идэх зорилготой байсан нь улам бүр тод болсоор байна.

Түүнийг  Монгол төр  Монгол түмнээс нь холдуулж устгах гэсэн атгаг санааг  нам  дамнасан  улс төр эдийн засгийн бүлэглэл агуулсаар байгаа нь хийж байгаа үйлдлүүд нь бидэнд гэрчилж байна. Нийтлэлч  МУСГЗ Баабар 10 гаруй жилийн өмнө  “Лидерт  дургуй  монгол” гэсэн нийтлэл  бичсэн байдаг бол өнөөдөр төр түмнийхээ  төлөө нүгэл үйлдэгсэд  лидер болж харагдах болсон нь туйлийн харамсалтай. Миний бие хэн нэгэнд зусардах гэсэн бус  түмэн олон өөрсдийнхөөрөө дүгнэн биз гэсэндээ судлаачын  хувьд  дүгнэлт хийн энэхүү  нийтлэлийг  бичлээ.

Ц. Чинбат

Эх сурвалж: Bolod.mn  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Mongol (December 15, 2015 4:10:39 pm )

    Mongolchuud bid nar odoo tarhia ugaalgaj hashiraa bailgui de. Odoo 76-han hun l ug ni songoh yum bgamshd. 76-han shirheg tolgoi tarhi sain ajildag, ulsiin ner nuur avaad yavchhaar ard tumnee urguud avaad yavchih zaagaad chigluuleed udirdaad avaad yavah hun oldohgui bish baigaa l da. 76 shudarga saihan humuusee l ard tumen dundaasaa shigsheed olson tsagt humuusiin setgel sanaa neg taivan amidrah baih da.

  • атаач (December 15, 2015 4:38:26 pm )

    наад луйварчин чинь хэдийг чамд өгсийн Чинбатаа

    • хас (December 15, 2015 6:13:24 pm )

      чи луйварыг мэддэгийн бол чи бас луйварчин юм ба да

  • МАН- гишүүн (December 15, 2015 6:09:43 pm )

    М.Энхболд Батболд Бадамжунай мэтийн урвагчин бялдууч авилгач газрын наймаачин нараас хамаагүй дээр, Монголын төлөө их зүйл хийсэн хүн шүү.

    • Anonymous (December 15, 2015 6:58:29 pm )

      hervee bichih geed baigaa bol tsedenbal dargig bichvel yasan uym be.enhbayar l bish shu … uur huniig

    • Zochin (December 16, 2015 1:00:48 am )

      Дарангуйлагч энхбаяр одоо солиорч сэтгэц нь
      гэмтэй болжээ

  • Anonymous (December 15, 2015 7:29:15 pm )

    Би жирийнээс жирийн иргэн байна Энхбаярыг 2009 онд сонгоогүй ард түмнийхээ сонголтонд сэтгэл маш хангалуун тэнэгэр явдаг. Аймшгийн хар үүл сарнин алга болсондоо. Тийм байхад ард түмэн хүрээлээд ч гэх шиг энэ Чинбат юун худлаа юм яриад байна вэ?

  • Зочин (December 15, 2015 9:18:32 pm )

    Ц.Чинбат гэнэ үү энэ бас нэг луйварчин байна л даа. Харсаар байтал Н.Энхбаяр гэгч луйварчин өчнөөн олон луйварчин дагуулж тойруулаад тэд нь түрүүчээсээ баригдаад хоригдож л байна. Өөрөө ч өдий төдий луйврын хэрэг нь яригдсаар л байгаа биз дээ. Нам дагасан луйварчингууд хоол хайсан цөөвөр шиг Төрийн албан тушаал руу сүрэглэн гүйцгээж байгааг харсаар байж худлаа төр ярьж хуцаж гэнэ. Чам шиг бөгс долоогчид төр ёс ярьдаггүй юм. Нам дагасан энэ мэт хог шаарнуудаас болж улс орон хэдэн луйварчдын дунд үрэгдэж дууслаа. Одоо боль мэд үү

  • Batzorig (December 15, 2015 10:49:56 pm )

    Zuv yum bichjee.Chinbattai sanal neg baina.

  • Mongol (December 16, 2015 6:54:23 am )

    Sanal neg bna. Ene hun um hiisen dee mongol eh orond

  • Anonymous (December 16, 2015 7:59:01 am )

    Элбэгдорж от гэрээг сайн гэрээ гэсэн 1алхам урагшаа ахилаа гэсэн хаана байна шудрага байцгаая гээд орилоод байсан хаана бна ард түмэн буруу сонголт хийсэн үү хар хайрцаг буруу тоолсон уу

  • Хөх чоно (December 16, 2015 9:50:36 am )

    Манайхан жаахан нохой зантай болоод байна уу даа. Монголчууд өөдгүй зан гаргасан хүнийг: Чи битгий нохойтоод байгаарай гэдэг. Мөн ноён урваач, нохой шарваач гэж ч үг бий. Учир нь нохой бол жаахан увайгүй зантай амьтан. Хэдийгээр нохой эзэндээ үнэнч амьтан ч хэтэрхий шарвалзсан бялдууч шинжтэй. Өөрт нь угаадас өгдөг эзэндээ шарвалзан, түүнийг бүр долооно. Өөрийг нь бүр зоддог байсан ч өчүүхэн угаадасны төлөө эзэндээ тал засан шарваганана. Эзэндээ үнэнчээ харуулах гэж өрөөл бусад хүмүүс рүү сүрхий дайрч боргооно. Нохой бол ямаан омогтой, сүржигэнэсэн амьтан. Хэрэг дээрээ нохой бол маш хулчгар. Нохой өөрөөс нь айсан хүн, амьтан руу улам омогшин дайрч, хуцна. Харин өөрөөс нь огт айхгүй байвал өөрөө айгаад, сүүлээ хавьчин холддог амьтан. Үүнийг би батлан хэлнэ. Гэхдээ гүйдэг нохой гэж байх бөгөөд тэр нь хүн рүү ердөө хуцаж боргоохгүй, сэмхэн ардаас нь хонгодоод авдаг, өөдгүй зантай. Хүүхэд байхдаа би нохой тэжээх их дуртай байлаа. Харин томорсон хойноо нохойнд дургүй болсон. Уг нь би нохой жилтэй хүн л дээ. Надад нохойны нилээд шинж чанар байдаг боловч дээр дурдсан нохойны увайгүй занд би үнэхээр дургүй тул нохойг үнэлэхээ больсон юм. Одоо би нохойноос огт айдаггүй гэвэл зарим хүмүүс итгэхгүй л биз. Би залуудаа нэг удаа нохойнд сүрхий уруулсанаас хойш, нохойноос огт айхаа больсон юм. Би хойно сурч байгаад амралтаар гэртээ иртэл манайх нэг айхтар том немец овчарктай болчихсон байв. Дүү маань тэжээдэг байж. Тэр нохой нь намайг танихгүй болохоор над руу дайраад байдаг байв. Би ч тэр нохойноос нилээд болгоомжилно. Гэтэл нэг удаа нөгөө нохой над руу огцомхон ухасхийхэд нь өшиглөх санаатай хөлөө явуултал, хөлийг минь үмхээд авлаа. Миний уур хүрэн, хөлөө татаж авах биш харин ч бүр улам л цааш нь хоолойд нь тултал ам руу нь чихэж орхив. Ингэснээр нөгөө нохой чинь амаа хамхих боломжгүй болов. Тэгээд гарын ойр байсан нэгэн хүрзийг шүүрэн авч нөгөөхийг чинь болгож тавьлаа. Тэр цагаас хойш нөгөө нохой чинь миний барааг хараад л сүүлээ хавьчин нам болно. Харин би нохойны асар аймхай шинжийг мэдсэн тул над руу ямар ч сүрхий нохой дайраад ирсэн урдаас нь шууд л чиглээд алхчихдаг болсон. Нохой өөрөөс нь огт айхгүй байгааг мэдрэнгүүт хуцахаа болин, сүүлээ хавчин холддог юм. Үүнийг би амьдрал дээрээ хот, хөдөөд хаа ч бай арван хэдэн удаа туршиж бүрэн баталсан юм шүү. Олон ч сүрхий нохойтой айлын эзэд надад зэвүүцдэг байлаа. Та бүхэн ч туршиж үзсэн болно. Гагцхүү та нохойноос өчүүхэн төдий айж байвал, нохой үүнийг анддаггүй юм шүү. Энэ бүхнийг нуршихын учир нь манайд нохой шиг арчаагүй хүмүүс олшироод байна гэдгийг шүүмжилж байгаа юм. Отгонбилэг, Энхбаяр, Нямтайшир… ( энэ жагсаалт дуусахгүй) мэтийн хүмүүсийн угаадсыг идэгч ноход олширч дээ гэж хэлэх гэсэн юм. Эцэст нь хэлэхэд: Нохой бол, нохой л байдаг юм. Эзэд нь тэднийг нохой л гэж үзнэ…

  • old men (December 16, 2015 10:12:53 am )

    Umuurukh khvnee mun oloboo. Ene setgvvlchid gegchvvd I munch ikh bantan khutgadag boljdee .

  • zochin (December 16, 2015 11:48:32 am )

    ene khun mash zob yum bichsen bna shuu dee Enkhbayar gedeg khun mongold yum khiisen nertei ulstorch shuu dee

  • noeo noeo (December 16, 2015 12:05:44 pm )

    erh medeltei baihdaa ene ueiin darga naraas arai deer ajillaj baij dee tuuh unen gedegiig yamagt sanah l heregtei dee

  • Anonymous (December 16, 2015 1:16:05 pm )

    Ene setgvvlch zuw bichjee.Vneheer mongol ylsad Enhbauar darga odoo ih heregtei bna. Sain yls turch shvv dee.UAmar hvniig nohoitoi zvirleed baigaam be uuruu estoi nohoinoos dor teneg amitan.

antalya rent a car