antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 22 comments

Эдийн засгийн хямрал чамд баярлалаа

нийтлэсэн Admin
olloo_mn_1420611935_neftЭдийн засаг хямарсан гээд л дээр дооргүй муу амалсаар…  Аливаа зүйл сайн муу гэсэн хоёр
үр дагавартай байдагчлан муу амалж байгаа эдийн засгийн хямралд ч бас сайн дал нуугдсаар байна.

Үнийн хөөсөрсөн хөөрөгдөл навс унаж байгаа нь сайн талтай мэт. Эдийн засгийн хямрал гэж улсын эдийн засаг унаж, ноён ам.доллартай харьцах мөнгөний үнэ унасан л төдий. Иргэдийн хувьд авдаг цалин, тэтгэвэр /300 мянган төгрөг/ хэвээрээ л байгаа.

Харин ашгийн төлөө бүхнээ зориулдаг манайхны хэд дахин нугалсан хөөрөгдсөн үнийн хөөс арилж байгаа ард түмний хувьд сайн зүйл.

Баримт нэг: Өнгөрсөн хавар “Долоон буудлын Должин эмээ” гэдэс цувдайгаа хүнтэй хувааж авдаг тухай нийтлэл гарч олныг хэсэгтээ л шуугиулсан билээ. Тэгвэл одоо өнөө тэнгэрт тулаад байсан МАХ-ны үнэ нэг хуушуурны үнэтэй тэнцэх нь холгүй болчихлоо. Ингэснээр Должин эмээ цувдай гуялдаг байсан үнээрээ нэг кг мах /нэг кг ямааны мах 1500 төгрөг/ авах боломжтой боллоо. Энэ бол сайн хэрэг.

Баримт хоёр: Хэдэн жилийн өмнөөс л байрны үнэ тэнгэрт хадаж метр квадратын үнэ 2 сая дөхөж байсан бол өнөөдөр энэхүү хөөсөрсөн үнэ метр квадрат нь 1,500 саятай түүнээс ч бага болж байгаа нь ч сайн хэрэг.  Үүнээс ч илүү хямдрах боломжтой хэмээн эдийн засагчид үзэж байна.

Баримт гурав: Бидний өдөр тутамд л хэрэглэдэг бинзений үнэ басхүү буурч эхэллээ. Экспортын татварын хөнгөлттэй оруулж ирдэг түлшийг эзэмшдэг цөөхөн хувийн компаниуд болох Петровис, Шунхлай, МТ, зэрэг монополь үнийн хөөрөгдөл ч эдийн засгийн хямралтай холбоотойгоор саяхнаас алслагдсан аймгуудад буурч байгаа таатай мэдээ иргэдийн сэтгэлийг сэргээж байгаа нь ч таатай зүйл.

Мөнгөний төлөө хөөсөрсөн үнээр ард иргэдийн нуруунд хүнд ачаа болгож байсан ченж болон хувийн компаниудын үнэн төрхийг харуулж байгаа эдийн засгийн хямралд баярлалаа л гэж хэлэе.

Харин улсын эдийн засгийг хямрааж, өөр хоорондоо уралцсаар байгаа улстөрийн хүчнийхний хувьд бол өөр хэрэг…

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Бат (December 15, 2015 3:53:12 pm )

    НЕФТИЙН ҮНЭ ПЭЛХИЙН ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ ДООД ҮНЭТЭЙ БОЛЧИХООД БАЙХАД МАНАЙХАН ЭНЭ ХЭДЭН МОНОПОЛЬ КОМПАНИУДЫН ТАЛД АЖИЛЛААД БАЙГААД ГАЙХАХ ЮМ. ЭСВЭЛ ХУВЬ ХҮРТДЭГ ЮМ БОЛ УУ.

    • Anonymous (December 16, 2015 3:57:37 am )

      Mal nyadalj mahnii une buulaa Maltai adil zaazalmaar sethuulchid olon bollo

  • zochin (December 15, 2015 4:52:00 pm )

    Үнэндээ энэ нөөцийн мах гэдэг чинь махны үнийг буулгахгүй байсан шүү дээ

  • Anonymous (December 15, 2015 5:06:11 pm )

    мах авах мөнгөгүй болчихоод байна шүү дээ

  • zochin (December 15, 2015 5:10:10 pm )

    aa bas bayarluushtai uim bna shuu

  • Anonymous (December 15, 2015 5:23:58 pm )

    ШАТАХУУНЫ ҮНЭЭР ДЭЭРЭМ ХИЙХЭЭ ЗОГСОО

  • zochin (December 15, 2015 5:35:49 pm )

    1500 bolloo geed abahadhund bolchood bndaa.amihandaa an uusnuudiin PR umnhizdee.byatshan basnhugiin zali bn

  • Anonymous (December 15, 2015 5:50:21 pm )

    Энэ одоо юу гэж хуцдаг халтар вэ.

  • иргэн (December 15, 2015 6:02:58 pm )

    Хөөе хямдарсан ч урдаас нь өгдөг мөнгөгүй болчихсон юм чинь үр дүн нь адилхан даа бараг.

  • иргэн (December 15, 2015 6:20:55 pm )

    АН мөнгөгүй иргэдээ даапаалаад суух нь дээ

  • irgen (December 15, 2015 6:27:55 pm )

    mongol uls delhiigees tasraad udaj baina doo benzinii uniig harl daa heden jiliin umnuh une odoo heveeree l baigaa biz dee

  • Mendee (December 15, 2015 6:46:23 pm )

    AH hvcheer saikhan hyamarch bndaa Ene Mongol uls. Vher Mongolchuud gej kk

  • иргэн (December 15, 2015 7:45:53 pm )

    шатахуунаа буулгавал сайханбилэг уйлах биз дээ

  • зочин (December 15, 2015 9:15:28 pm )

    эрх баригчид, хямруулсныгаа гавьяа гэж рекламдах гээд байгаа юм уу.Муу талыг нь бас бичихгүй яасий?

  • baraa (December 15, 2015 11:30:52 pm )

    Манай улсын бодлог хөгийн шүүдээ USA$ 1300 байхад .авдаг байсан цалин хэвээрээн байгаа .одоо 2000 гарчихлаа энэ зөрүүн дээрэл хүмүүсийг тайвшруулаадл байнаадаа бүх юумны үнийг хөөрөгдсөн харууцлагыг хэн үүрэх вэ урд хөршид мах 12000 байна манайд 2000 энэ чинь монгол хүн мөнгөжиж болохгүй гэж байгаатай адил

  • bara (December 15, 2015 11:31:37 pm )

    Манай улсын бодлог хөгийн шүүдээ USA$ 1300 байхад .авдаг байсан цалин хэвээрээн байгаа .одоо 2000 гарчихлаа энэ зөрүүн дээрэл хүмүүсийг тайвшруулаадл байнаадаа бүх юумны үнийг хөөрөгдсөн харууцлагыг хэн үүрэх вэ урд хөршид мах 12000 байна манайд 2000 энэ чинь монгол хүн мөнгөжиж болохгүй гэж байгаатай адил

  • Anonymous (December 16, 2015 7:47:43 am )

    Энэ ан ийн гавьяа юу гай юу эргүү төлөгнүүдээс болж улс гүрэн дампуурах нээ

  • zocnin (December 16, 2015 8:53:12 am )

    vxceni bayarlala be ene teneg cetgvvlcn gyia yu çliorod bga bvx yum vnetei xebeerel bna hsde coliorcon gajig

  • zochin (December 16, 2015 11:22:16 am )

    Dornogovid 92 -n une 1790 heveeree l baina shuu dee.

  • Зочин (December 16, 2015 12:24:16 pm )

    Бензиний үнээ буулгаачээ, энэ Сайханбалаг хурдан далд орж, бензиний үнэ буулгах дараагийн ЕС нь хурдан гарч ирээсэй. Арай л дэндүү юмаа. Бензиний үнээ буулгаачээээээээээээээээээ

  • Хөх чоно (December 16, 2015 2:17:13 pm )

    Эдийн засгийн хямралын үед зах зээл дэхь бараа бүтээгдэхүүн болон түүнийг худалдан авах чадварын зохистой харьцаа алдагддаг. Өөрөөр хэлбэл бараа товар, бэлэн мөнгөний харьцаа. Энэ нь 2 янзаар илэрнэ. 1-рт бараа бүтээгдэхүүний хомсдол. Энэ үед зах зээл дэхь бараа бүтээгдэхүүнтэй харьцах цаасан мөнгөний хэмжээ ихсэж үнэ өсөн инфлиаци явагдаж, мөнгөний ханш унана. 2-рт бараа бүтээгдэхүүн элбэг байвч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, бэлэн мөнгөний хомсдол үүснэ. Энэ үед хүссэн ч, хүсээгүй ч юмны үнэ бууна.
    Юмны үнэ буух нь цаагуураа бас л эдийн засгаа доройтуулна. (Үйлдвэрлэгчидэд сөргөөр нөлөөлнө.) Эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх гол хүчин зүйл нь нийт ард түмэн буюу хэрэглэгчид мөнгөтэй, тогтвортой орлоготой, ажилтай байх явдал. Өнөөдөр манай тэнэг бизнесмэнүүд нэмүү өртгийн хойноос шуналтан гаднаас хямд ажиллах хүч оруулж ирж байна. Гэтэл энэ нь эргээд өөрийнх нь бизнест муугаар нөлөөлнө гэдгийг ойлгохгүй байна. Тухайлбал тэд барилга бариулах гэж хятад ажилчид олноор оруулж ирэн, цалин хөлсөн дээрээс нь ашиг гаргаж байна. Үр дүнд нь монгол хүмүүс ажлаар бүрэн хангагдаж чадахгүй, ажилгүйдэл ихсэж амьдрал доройтож байна. Эргээд нөгөө хятадуудаар бариулсан барилгаа зарах гэхээр (жишээ болгон энэ нь орон сууцны барилга гэвэл) түүнийг нь авах мөнгөтэй иргэд байхгүй, зарагдахгүй байх жишээтэй. Чухамдаа бол гол хэрэглэгч болох нийт ард түмэн л мөнгөгүй бол эдийн засаг хямраад байна. Бид үйлдвэрлэл хөгжүүлж, ард түмнээ ажлын байраар бүрэн хангаж, тэдний орлогыг үргэлж нэмэгдүүлэхгүй л бол эдийн засаг урагшаа хөгжихгүй. Цөөхөн хэдхэн монголчуудыг ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа төр засгийг ямар төр засаг гэх вэ????

  • Anonymous (December 16, 2015 9:38:40 pm )

    Ardchilsan namd sanlaa ugch gargasanda harmsaj bna

antalya rent a car