antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 1 comment

Дөнгөж төрсөн нярайг орцонд хаясан байжээ

нийтлэсэн Admin

nyalhДөнгөж төрсөн үрээ орц хонгил, хогын сав гэх газарт хаях явдал манай оронд нэлээдгүй байдаг. Тэгвэл өчигдөр дөнгөж төрсөн хүүхдээ өвлийн хүтэнд орцонд хаяад явсан хэрэг Эрдэнэт хотод гарчээ. Тодруулбал, хүйг нь ч тасдалгүй хүйтэн орцонд ганц нимгэн өлгийтэй орхисон байсныг нэгэн охин олсноор нярай амь аврагджээ. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж Хүүхдийн асрах газарт хүлээлгэн өгчээ. Харин тус аймгийн цагдаагийн байгууллагаас хүүхдээ орхисон эцэг эхийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Хөх чоно (December 15, 2015 4:36:34 pm )

    Хөөрхий хүүхдийн амь аврагдсан нь ямар сайн юм бэ? Өнөөдөр манай хүмүүс араатнаас дор үрээ хайрлахаа больж байна. Энэ нь манай нийгэмтэй холбоотой. Амьдрал дэндүү хүнд байгаа нь хүмүүсийг ийм байдалд хүргэж байна. Нөгөө талаар хүний мөс, чанар дэндүү муухай болж байна. Үүнд хэн буруутай вэ? Мэдээж улс орныг, ард түмний амьдралыг ийм хүнд байдалд оруулж байгаа төр засаг буруутай. Энэ төр засгийг тэвчээд байгаа ард түмэн бид буруутай. Бид улс нийгмээ өөрчилөхгүй бол иймэрхүү үр хүүхдээ энд тэнд хаяж явах нэг, нэгнээ хөнөөх зэрэг жигшүүрт үйлдэл зогсохгүй үргэлжилнэ. Энэ бол нийгмийн ядуурлын хор уршиг.

antalya rent a car