МОНГОЛ УЛСАД:
Газар хөдлөлтийн мэдээлэл:
Баянхонгор аймгийн Баянговь сумаас баруун хойд зүгт 28 км-т 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22:47 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Баянговь, Богд, Баянлиг сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн учруулсан хохирлыг тогтоохоор аймгийн ОБГ-ын орлогч даргаар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
- Баянговь суман дахь нөөцийн цэгийн агуулахын барилгын хана цуурсан.
- Баянлиг сумын сургууль болон дотуур байрны барилгын залгаа хүзүүвчний булан хэсгүүдэд хагарал өгч, галын дотуур усан хангамжийн шугамын бэхэлгээ, хоолой тасарч, цонхны шил цуурч хагарсан байна.
ОХУ-ын Чита мужаас хойд зүгт 336 км газарт 2015 оны 12 дугаар 13-ны өдрийн 13:53 цагт 4.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Учирсан хохирлын тухай мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ
Зоонозын халдварт өвчний шинэчлэгдсэн мэдээ:
2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх байдлаар зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 591 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Үүний 98 (16.6%) галзуу өвчний эрсдэлд өртсөн, 464 (78.5%) хачигт халдвар, 17 (2.9%)-ийг боом, 2 (0.3%) хумхаа, 1 (0.2) холер, 9 (1.5%)-ийг тарваган тахлын хүний өвчний сэжигтэй тохиолдлын дуудлага эзэлж байна.
- 14 аймаг, Улаанбаатар хотын 52 сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас 98 галзуу өвчний эрсдэлд өртсөн хүний мэдээлэл (хавсралт);
- 20 аймгийн 133 сум, Улаанбаатар хотын 9 дүүргээс 464 хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол;
- 10 аймгаас 17 хүний боом өвчний сэжигтэй тохиолдол;
- 5 аймгийн 6 сум, Улаанбаатар хотын 2 дүүргээс тарваган тахал өвчний сэжигтэй 9 тохиолдлын мэдээг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд зоонозын шалтгаант үйл явдал мэдээлэгдээгүй байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлууд, сумаар,
2015 оны 1-12 дугаар сар
Хоолны хордлогын мэдээ:
Увс аймгийн Тэс сумын сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар бүртгэгдэж, 14 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 10 хүүхэд гадуур хяналтад, 4 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
Аймгаас мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Улаанбурхан өвчин:
Тархвар судлалын 49 дэх долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн халууралт, тууралтат хам шинжийн 44.3% (244/108)-ийг улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол эзэлж байна (Хавсралт).
Сэлэнгэ аймгийн 2-р сургуульд Улаанбурхан өвчний 19 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол,
тархвар судлалын 7 хоногоор
ДЭЛХИЙ ДАХИНД:
Вакцинаас үүдэлтэй халдварт саа өвчний тохиолдол:
Лаос улсад вакцинаас үүдэлтэй халдварт саа өвчний батлагдсан 2 тохиолдол бүртгэгдсэн байна.
– Анхны тохиолдол: 7 сартай, эрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг 10 дугаар сарын 3-нд эхэлсэн. Тус улсын Xaisomboun аймгийн Hom дүүрэгт амьдардаг. 9 дүгээр сарын 30-нд халдварт саагийн вакцины тун авсан. 2 дахь тохиолдол: 14 настай, эрэгтэй. 10 сарын 26, 28-нд халуурах, саажилт өгч эхэлсэн. Вакцины тун авсан өгүүлэмжтэй байна.
Тухайн улсын ЭМЯ-аас хариу арга хэмжээг эрчимжүүлж, ШУТ идэвхжин, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөжүүлсэн байна.
Эх сурвалж:ДЭМБ
Шалтгаан тодорхойгүй өвчин, Кампожи улсад:
Тус улсад шалтгаан тодорхойгүй өвчний улмаас 100 гаруй хүн өвчилж, 10 хүн нас барсан байна. Өвчтнүүдэд нохойн мах идсэн, уламжлалт цагаан будааны архи уусан гэсэн өгүүлэмжтэй байна. Нарийвчилсан судалгаа үргэлжилж байна.
Эх сурвалж: www.promed.mail
Холбоотой мэдээ
-
od (December 14, 2015 2:46:20 pm )
tetgebert garsan humuusiin tetgemjiin mungiig uguuch
1 Comment