Өчигдөр бүлэг этгээдүүд Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд бүлэг этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн байна.
Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан эрэн сурвалжсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилжээ. Энэ талаараа ЦЕГ 14:00 цагаас албан ёсоор мэдээлэл хийх гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгасан байна. Улмаар дээрэмчид мөнгө нэхэж, их хэмжээний мөнгө аван зугтаажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (December 14, 2015 11:41:08 am )
azgui tahia kk
-
Ganbat (December 14, 2015 11:42:13 am )
Ertnees yumaa sain tolwolj hiij baildaa
-
зочин (December 14, 2015 11:44:16 am )
ажилгүй миний дансанд сая төгрөг орж эд маань хишиг хүртээсэн юм болов уу гээд өглөө банк орсон зүүд байж сда гэж..,
-
Зочин (December 14, 2015 11:52:15 am )
Бусад хулгайч нараа ингэж үтэр түргэн барьдаг болоосой тэгвэл Монгол хөгжин шүү.
-
Зочин (December 14, 2015 12:56:03 pm )
Арчаагүй амьтад үхсэнээ хийж ийм гоомой юм хийдэг байнаа. Сайн тооцож, найдвартай юм хийхгүй дээ
-
mongol (December 14, 2015 1:16:14 pm )
azgui saytanguud…
-
Хөх чоно (December 14, 2015 1:33:50 pm )
Залуус гоомой л юм хийж дээ. Уг нь бол банк биш баячуудыг (шудрага бусаар баяжсан, луйварчидыг) л дээрэмдмээр байна. Тэгвэл та нарыг баатар гэж үзэх болно.
7 Comments